Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Цэцэрлэгийн нам даралтын уурын зуух дэлбэрч хүний амь үрэгдлээ

Баянхонгор аймгийн төв дэх “Чандмань Баянхонгор” орон нутгийн өмчит компанийн хариуцдаг, 13 дугаар цэцэрлэгийг дулаанаар хангадаг нам даралтын уурын зуух дэлбэрч, хүний амь үрэгдсэн осол өчигдөр 16.40 цагийн үед гарлаа. Уг дэлбэрэлтийн улмаас цэцэрлэгийн нэг, хоёрдугаар давхрын хэд хэдэн цонх хагарч, гаднах хашаа нь нурж, уурын зуухны дээвэр нь нэлээд хол шидэгджээ. Азаар хүүхдүүд, багш, ажилчид бэртэж, гэмтээгүй гэдгийг орон нутгийн эх сурвалжууд хэлэв. Уг цэцэрлэг нь аймгийн төвийн орон сууцуудаас алслагдмал, гэр хороололтой залгаа, Баянхонгор сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж. Дэлбэрэлтийн улмаас уурын зуухны галчаар ажиллаж байсан Б.Н нас барсан гэнэ.
2024-03-01

 “Хөдөөгийн сэргэлт”-ийн бодлого хөрсөн дээр буухгүй байна

Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг дээ. Хөдөөд бугшсан энэ мэт хандлага, сэтгэлгээ, ужиг тогтолцоог өөрчлөхгүйгээр “Хөдөөгийн сэргэлт”-ийн үзэл баримтлал, үндсэн зорилгыг биелүүлж чадахгүй. Орон нутгийг зорьж буй иргэдэд ээлтэй тогтолцоог бүрдүүлж байж л хөдөөг хөгжүүлнэ. Ингэж чадаагүй цагт хэчнээн том бүтээн байгуулалт хийгээд, ямар ч сайхан боломжуудыг амлаад нэмэргүй.
2024-03-01

Д.Ганболд лигийн тэмцээний ахмадын ангилалд аварга болжээ

Монголын даамын холбоо, “Мандах” их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд “Мандах лиг” тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн лигийн тэмцээний ахмадын ангилалд шилдгүүд тодорчээ. Эрэгтэйчүүдийн ангилалд оюунаа сорьсон “Энэрэл” клубийнхнээс Д.Ганболд түрүүлсэн байна. Спортын мастер ангилалд оролцогчдоос Б.Чойсүрэн (“Монгени”), спортын дэд мастер ангилалд Е.Бат-Өлзий (Говьсүмбэр аймгийн “Аваргууд” клуб), I зэрэгтэй даамчдын ангилалд Т.Билэгдэмбэрэл (“Хөлөгт тоглоом”) тэргүүлэв
2024-02-29

Олон улсын кросс уралдааны дүрмийг хэрэгжүүлнэ

“Аваргууд” клубийн нэрэмжит авто спортын УАЗ ангилалд “Мастер кросс-2024” уралдаан боллоо. Тус уралдаанд Гавьяат тамирчин Д.Болдбаатар, ОУХМ Ш.Гомбодорж, Л.Ариунболд тэргүүтэй шилдгүүд хурд сорив. Ширүүхэн өрсөлдөөнд 12 дугаартай, ОУХМ Б.Ган-Од аваргуудыг ардаа орхиж, алтан медаль, цом гардсан. Түүний араас нэхсэн тамирчдаас 93 дугаартай, спортын мастер З.Анхбат удаалж, 35 дугаартай Х.Улам-Өрнөх гурав, 50 дугаартай Э.Батнайрамдал дөрөв, 95 дугаартай Б.Бат-Энэрэл тавдугаар байрт шалгарсан юм
2024-02-29

“Өсөх зоос-Өсөх од” багийнхан тэргүүлж эхлэв

Монголын ширээний теннисний холбооны дээд лигийн 16 дахь удаагийн тэмцээний I тойргийн тоглолт боллоо. Оролцсон багууд хоёр тойрог тоглож, нийлбэр дүнгээр дөрвөн багийн теннисчид шигшээд үлдэж, цааш тоглох эрх авах юм. Эхний тойргийн гурван тоглолтын нийлбэр дүнгээр “Өсөх зоос-Өсөх од” багийнхан гурван хожилтой тэмцээнийг тэргүүлж эхлэв. Харин “Бласт & Тэнгис”, “Төмөрт өргөө”, “Хаан даатгал” багийнхан тус бүр хоёр, “Жем”-ийнхэн нэг хожилтой тоглолтыг үргэлжлүүлж байна
2024-02-29

Азербайжан, Танзани улсын шигшээтэй тоглох нь

Олон улсын хөл бөмбөгийн холбооны зургаан өөр тивийн гишүүн холбоодын шигшээ багийг хооронд нь өрсөлдүүлэх зорилготой “FIFA series” цуврал нөхөрсөг тоглолтыг ирэх сараас эхлүүлнэ. “FIFA series” шинэ төсөл нь 2026 оноос бүрэн хэмжээгээр эхлэх бөгөөд энэ жилийн туршилтын тоглолтуудаа ирэх сарын 18-26-нд Алжир, Азербайжан, Саудын Араб, Шри Ланка улсад зохион байгуулах юм. Уг төслийн хүрээнд Монголын хөл бөмбөгийн үндэсний шигшээ багийнхан Азербайжаны Баку хотод тус улсын шигшээтэй ирэх сарын 22-нд, Танзанийн багийнхантай 25-нд тоглоно. Манайхан өмнө нь Африкийн Маврики, Европын Гүрж улсын шигшээ багтай тоглож байсан. Тэгвэл энэ удаад Азербайжан, Танзанийн тамирчидтай учраа тааран тоглох нь
2024-02-29

Малчдад тусламж хүргэхэд зориулж 105 автомашин худалдан авна

Мөн малчдад тусламж, үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор зарим сумын Засаг даргын Тамгын газарт автомашин худалдан авахад шаардагдах 15 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ. Үүгээр туулах чадвар сайтай, гурван төрлийн 105 автомашиныг шууд худалдан авах юм байна. Тодруулбал, “Форд ренжер” пикап болон “УАЗ-Фургон” загварын автомашин тус бүр 30, бусад нь “Сүзүки жимни” (таван хаалгатай) байх аж. Автомашинтай болох хүсэлтийг 164 сумаас ирүүлжээ. 
2024-02-29

Цаг агаарын хүндрэлийн улмаас зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөн эрчимжжээ

Хөвсгөл аймгийн Жаргалант, Цагаан-Уул, Цэцэрлэг, Рашаант сумд халиун буга малчин өрхийн ойролцоо ирсэн, хашаа, хотонд нь орж, хураасан өвс, тэжээлээс нь идсэн тохиолдол хэд хэдэн удаа гарчээ. Завханы хойд нутгаар өвөлжилт хүндэрснээс Баянхайрхан, Баянтэс, Их-Уул, Тосонцэнгэл, Сонгино зэрэг сумын нутагт бугын шилжилт хөдөлгөөн идэвхэжсэн байна
2024-02-29

Худалдан авах ажиллагаандаа хиймэл оюун ухаан нэвтрүүлэх туршилтыг эхлүүлэх нь

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын мэдээллийн технологийн инженерүүд худалдан авах ажиллагааны үнэлгээнд хиймэл оюун ухаан нэвтрүүлэхээр ажиллаж буй аж. Системийн анхны туршилтын хувилбарыг маргаашаас ашиглаж эхлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Тус байгууллага өнгөрсөн онд худалдан авалтын 1569 тендер зарлан, тэдгээрийн үнэлгээний хороонд 300 орчим хүн ажилласан бол давхацсан тоогоор 4760 компани шалгаруулалтад оролцсон байна. Нэг компанийн тендерийн материал 100-200 хуудастай байдаг аж. Нэг үнэлгээний хороо дунджаар таван компанийн тендерийн материалтай танилцдаг гэж үзвэл 500-1000 хуудас бичиг баримтыг уншиж, ангилах, иж бүрдлийг нь шалгах, үнэлэх шаардлагатай болдог гэнэ
2024-02-29

Монгол туургатны бүжгийн үндэсний их наадам болно

Монгол туургатны бүжгийн “Хүн домог” наадам ирэх сарын сүүлчээр болно. “Сарны танго” төрийн бус байгууллагын санаачилгаар нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын бүжгийн спортын нэгдсэн холбоо зэрэг байгууллага хамтран зохион байгуулах тус наадмын бүртгэлийг эхлүүлээд буй бөгөөд ирэх сарын 17 хүртэл үргэлжлүүлэх нь. Наадмын тухайд ирэх сарын 28-31-нд буюу дөрвөн өдөр болох аж. Дөрөв дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй уг наадам төрөл, ангиллын хувьд нэлээд өргөн хүрээг хамруулдгаараа онцлогтой
2024-02-29

Улаан буудайгаар мал тэжээхэд анхаарах зөвлөмж өглөө

Улаан буудайгаар мал тэжээхэд юунд анхаарах ёстой талаар ХХААХҮЯ-наас зөвлөмж өгчээ. Зудын эрсдэл өндөр аймаг, сумдын малчдад үнэгүй олгож буй тэжээлийн улаан буудайг малд боловсруулж өгснөөр шингэц нь түргэсэж, мал богино хугацаанд тэнхрэхэд нөлөөтэй гэнэ
2024-02-29

Хотын төв малын бэлчээр үү

Хотын төвөөр адуу бэлчиж байна. Иргэдийн нийгмийн сүлжээнд хуваалцсан зураг, дүрс бичлэг зэргээс харвал “Баянгол” зочид буудал, бүр төв талбай орчимд хүртэл морь орж иржээ. Гол асуудал нь хотын багахан ногоон байгууламж, мод, бут малын хөлд сүйтгэгдэж дуусах эрсдэл үүсэв. Түүнчлэн замын хөдөлгөөнд ч саад учруулж, осол гарах шалтгаан болж мэдэхийг иргэд анхааруулсаар байна. Уг нь хотын төв байтугай зах хэсгээр ч мал бэлчээхгүй байх зохицуулалт Улаанбаатарт үйлчилдэг. Гэтэл яагаад адуунууд хотын төвөөр “зугаалах” болов
2024-02-29

Месси, Жокович,Ферстаппен нар өрсөлдөнө

Спортын ертөнцийн нэр хүндтэй шагналуудын нэг болох “Laureus world sports academy”-ийн 2023 оны шилдэгт нэр дэвшигчдийн нэрс тодорхой боллоо. Өнгөрсөн оны шилдэг тамирчин алдрын төлөө хөл бөмбөгч Л.Месси, теннисчин Н.Жокович, “Формула-1”-ийн дэлхийн аварга М.Ферстаппен нарын од өрсөлдөх юм. Тэдэн дээр тулгууртай харайгч А.Дюплантис, Америкийн нэртэй гүйгч Н.Лайлс, “Манчестер сити”-гийн довтлогч Э.Холанд нар нэмэгдэж байна
2024-02-28

Сэргээштэй тамирчдын олимп болох уу

Олон улсын олимпын хороонд нэгэн “эвгүй” өрсөлдөгч гарч ирж магадгүй. Тэрхүү төсөл бол “Enhanced games” юм. Эл төслийн санааг тэрбумтан П.Тиль гаргасан бөгөөд спортыг илүү нээлттэй болгох үүднээс “сэргээштэй олимпын наадам” хийхээр төлөвлөж байгаа аж. Тус арга хэмжээний үеэр тамирчдыг сэргээш хэрэглэхийг нь зөвшөөрөх бөгөөд эхний ээлжид гимнастик, хөнгөн атлетик, усанд сэлэлт, ганцаарчилсан тулаан, хүнд атлетикийн тэмцээн явуулахаар санал болгож байна. Өөрөөр хэлбэл, багийн төрлийн нэг ч тэмцээн явагдахгүй. Өмнө дурдсанчлан, уг наадмын үеэр тамирчдаас сэргээшийн шинжилгээ огт авахгүй. Тодруулбал, ялахын төлөө юу ч ашиглаж болно. Гэхдээ ийм “зэрлэг санаа” зөвхөн тэрбумтны мөрөөдөл төдий үлдэнэ гэдэгт найдаж болох уу
2024-02-28

“Лейкерс”-ийн дутагдал

“Лос-Анжелес лейкерс” баг энэ жилийн плей-оффт өндөр амжилт гаргахын тулд юу хэрэгтэй талаар NBA-ийн аварга асан, өдгөө телевизийн хөтлөгч, экспертээр ажиллаж буй К.Перкинс саналаа илэрхийллээ. Түүний бодлоор “Лейкерс”-ийн бүрэлдэхүүн тийм ч сайн биш ажээ. “Спенсер Динвидди тэдэн тусална гэж би бодож байна уу. Огт үгүй. Эцсийн дүндээ энэ багт чанартай сайн тоглогчид дутагдаж байна. Үгүй бол тэд “Өрнөд” бүсэд нэг ч цувралд ялж чадахгүй” хэмээн тэрбээр ярьжээ. “Лос-Анжелес лейкерс” одоогоор бүсдээ есдүгээр байрт бичигдэж байгаа бөгөөд 31 ялж, 28 удаа ялагдсан
2024-02-28

М.Лонгийн түүхэн амжилт

БНСУ-ын Бусан хотод анх удаа ширээний теннисний багийн ДАШТ боллоо. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд алтан медалийн төлөө БНХАУ, Францын баг өрсөлдөж, урд хөршийн баг 3:0-ийн харьцаатай ялалт байгуулжээ. Багийнхаа эл амжилтад ДАШТ-д сүүлчийн удаа оролцож буй домогт Ма Лонг чухал үүрэг гүйцэтгэсэн байна.  Тэрбээр эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 2015, 2017, 2019 онд дэлхийн аварга болсон. Үүнээс гадна 2016, 2020 оны олимпын наадмаас алтан медаль хүртэж байв. Мөн 64 сарын турш дэлхийн чансааг тэргүүлсэн амжилтаараа эрэгтэй теннисчдийн дундах дээд амжилтыг эзэмшдэг билээ. Эдгээр амжилтад нь үндэслэж түүнийг түүхэн дэх хамгийн агуу ширээний теннисний тамирчин гэж нэрлэдэг
2024-02-28

ПСЖ ямар шинэчлэл хийх вэ

Францын ПСЖ баг гол тоглогч К.Мбаппе гүй тоглох шинэ эринд бэлтгэж эхэллээ. Тухайлбал, “Ренн” багийн эсрэг тоглолтын 66 дахь минутад түүнийг сэлгээгээр суулгасан. Тухайн үед ПСЖ өрсөлдөгчдөө 0:1-ийн харьцаатай хожигдож байсан билээ. Ерөнхий дасгалжуулагч Л.Энрике тоглолтын дараа “Эрт орой хэзээ нэгэн цагт бид Килиан Мбаппегүй тоглож сурах ёстой” гэж өгүүлсэн. Баг нь ч од тоглогчийнхоо эзгүйд Г.Рамушийн 90+7 минутад оруулсан гоолын ачаар тэнцжээ.
2024-02-28

Автобуснаасаа хоцорсон тохиолдолд тасалбарын төлбөрийг буцаан олгохгүй

Улс, хот хоорондын зорчигч тээврийн автобуснаас хоцорсон тохиолдолд тасалбарынх нь төлбөрийг ирэх сарын 1-нээс эхлэн буцаан олгохгүй гэнэ. Үүнээс өмнө төлбөрийн 50 хувийг буцаан олгодог байж. Харин өнгөрсөн онд өөрчлөлт оруулсан Ачаа, зорчигч тээвэрлэх дүрмийн дагуу дээрх шийдвэрийг гаргаснаа Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлэв. Түүнчлэн тээврийн хэрэгслээ техникийн хяналтын үзлэгт гурав болон түүнээс дээш жил хамруулаагүй бол бүртгэлээс хасах зохицуулалтыг ч хийх гэнэ. Ингэснээр тээврийн хэрэгслээс шалтгаалах осол, гэмтлээс сэргийлэх, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, ая тухтай зорчих орчин, нөхцөл бүрдүүлэх зорилготойгоо тус төвөөс мэдээлэв
2024-02-28

“Ботаник хакатон”-д ШУТИС-ийн оюутнууд тэргүүлэв

ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг байгуулсны 50 жилийн ойд зориулсан “Ботаник хакатон” уралдааныг тус байгууллагаас зохион байгуулжээ. Энэ сарын 26-27-нд болсон уг уралдаанд их, дээд сургуулийн оюутнууд хамрагдсан юм байна. ШУА-ийн Инновац, технологийн хэлтсийн мэргэжилтнүүд уралдаанд оролцогчдод зориулан төсөл хэрхэн бэлтгэх, санаагаа яаж олох, цаашлаад оновчтой танилцуулах талаарх сургалт явуулсан байна
2024-02-28

Монгол хүүхдүүд “өлсгөлөн” байна

Гремикс нэрээрээ олонд танигдсан юүтүбэр М.Ганбаяр энэ сарын эхээр дуулиан тарив. Gameplay буюу тоглоомын видео болон бусад төрлийн хөгжилтэй бичлэгээрээ “Youtube” сувагт өөрийн гэсэн орон зайг эзэлж, монгол хүүхэд, залуусын үлгэр дуурайл, мөрөөдлийн дүр болсон тэрбээр хоёрдугаар сарын 1-нд “Gremmy’s chest” тоглоомын дэлгүүрээ нээсэн нь хоёр хоногийн дараа “хаалгаа барьсан” юм. Тус дэлгүүрээр хэт олон хүүхэд үйлчлүүлснээс тоглоом нь хоёр хүрэхгүй хоногт дуусаж, тавиур нь хоосорсон тул шинээр бараа татах хүртлээ үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоохоос аргагүйд хүрснээ мэдэгдсэн билээ. Юүтүбэр залуугийн нээсэн дэлгүүрт очиж түүнтэй уулзах, ямар нэг тоглоом худалдан авах хүсэлтэй хүүхдүүд, тэдний эцэг, эхчүүдийн хооронд ширүүхэн “тэмцэл” өрнөж байх зуур М.Ганбаяр илүү өргөн сонголттой шинэ дэлгүүр удахгүй нээхээр төлөвлөснөө зарласнаар энэ бүхэн намжсан
2024-02-28