Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

“Саруул” захын хойд талын замыг хаана 

Сүхбаатар дүүргийн нутаг “Саруул” захын хойд уулзвараас есдүгээр байр хүртэлх авто замыг энэ амралтын өдрүүдэд хаахаар болсныг нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээлэв. Тодруулбал, аравдугаар сарын 14-ний 06.00 цагаас 15-ны 22.00 цагийн хооронд хаахаар болжээ. Энэ хугацаанд замын асфальт бетон хучилтыг хийх аж. Эл газарт байсан гараашуудыг өмнө нь буулгасан бөгөөд тухайн хэсэгт авто зам, зогсоол барих ажлын хүрээнд хэсэгчилсэн засвар, үйлчилгээхийх гэнэ. Ташрамд дурдахад, энэ долоо хоногт Баянгол дүүргийн нэгдүгээр цэцэрлэгийн туслах зам, Баянзүрхийн Мэдээлэл холбооны сургуулийн туслах зам, МУБИС-ийн урд талын авто замын эвдрэлийг зассан байна.
2023-10-13

Түрээсийн дугуйн үйлчилгээ ганцхан сарын настай байлаа 

Бид нийслэл болон бусад албан газраас ямар нэгэн хөрөнгө оруулалт, төсөв аваагүй. 100 хувь өөрсдийн хөрөнгөөр унадаг дугуй авч, иргэдэд түрээсийн үйлчилгээ үзүүлж байна” гэж мэдээлсэн юм. Харин яг сарын өмнө 200 дугуйг нь хэрэглэгчид санаатай болон санамсаргүйгээр эвдэж, дахин ашиглахааргүй болгосныг мэдэгдэж байлаа. Гэсэн ч ухрахгүй, үйлчилгээгээ улам өргөжүүлж, Дархан-Уул, Орхон аймагт ч нэвтрүүлэхээ онцолж байв. Харамсалтай нь, тэд тэсэж чадсангүй бололтой. 
2023-10-13

Хүлэмжийн хийн 48.5 хувийг хөдөө аж ахуйн салбараас ялгаруулж байна 

Манай улсын хүлэмжийн хийн 48.5 орчим хувь нь хөдөө аж ахуйн салбараас, үүний 75 гаруй хувь нь малаас ялгарч буй аж. Тиймээс органик, тогтвортой, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай үйлдвэрлэлийн зарчимд шилжих шаардлагатайг оролцогчид хэлж байлаа. Монгол Улс 2030 он гэхэд нийт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний таван хувийг органик баталгаажуулалтад хамруулах зорилт тавьсан ч одоогоор нэгд ч хүрээгүй байгаа гэнэ. 
2023-10-13

“Бетонон ой” гэрэл зургийн үзэсгэлэн нээлээ

2018 оноос гэрэл зураг сонирхож эхэлсэн байна. Улаанбаатар хотын барилга байгууламжийн эмх цэгцгүй төлөвлөлт, хуучны түүхэн дурсгалт барилгуудад
2023-10-09

Тонн зэсийн үнэ 7886 ам.долларт хүрэв

Өнгөрсөн сард үйлдвэрлэлийн идэвх нь сүүлийн хагас жилд анх удаа өссөнийг “Reuters” уламжиллаа. Түүнчлэн зэс хайлуулах үйлдвэрүүд дэх нөөц нь багасаад буй гэнэ
2023-10-09

Залуу малчдыг дэмжих зорилгоор 10 хөтөлбөр хэрэгжүүлэх нь

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь Монгол Улсын ДНБ-ий 13.1, ажиллах хүчний 55.8, экспортын орлогын зургаан хувийг бүрдүүлж буй гэнэ.
2023-10-09

Израилд 250 гаруй монгол иргэн байна

Израилын талын холбогдох байгууллагаас энгийн иргэдэд өгч буй зөвлөмж, анхааруулгыг чанд мөрдөж, болгоомжтой байхыг сануулсан байна
2023-10-09

Хятадаар дамжуулан Европын орнууд руу тээвэр хийх боломжтой

Оны эхний есөн сарын байдлаар нийт 75 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 86 хувиар өсжээ
2023-10-09

Ховд-Увс, Завхан-Говь-Алтай аймгийг хатуу хучилттай авто замаар холбох төслийн санхүүжилтийг шийджээ

Ингэснээр тус банкны хөнг өлөлттэй зээлээр Ховд аймгийн төвөөс Увс аймгийн төв хүртэлх 163.3, Завханы төвөөс Говь-Алтай аймгийн төв хүртэлх
2023-10-09

“Дэлхийн сансрын долоо хоног Монголд” арга хэмжээ эхэллээ

Эл арга хэмжээ “Зайсан хилл” худалдаа, үйлчилгээний цогцолборт долоо хоног үргэлжлэх бөг өөд энэ үеэр хүүхэд, залууст танин мэдэхүйн мэдлэг, мэдээлэл түгээхэд чиглэсэн олон үйл ажиллагааг явуулах нь.
2023-10-05

Унци алтны ханш 1870 ам.доллар болж хямдрав

АНУ-ын бодлогын хүү урт хугацаанд өндөр байж магадгүй хэмээх хүлээлт үүссэн нь үүнд нөлөөлсөн аж.
2023-10-02

“Хүний эрх ба үзэл санааны хоригдол” форум болно

Үүний хүрээнд дээрх сэдвээр гэрэл зургийн үзэсгэлэн гарах юм. Мөн Монголын хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн
2023-10-02

“Хуулийн завхрал, цоорхойг олон хүн овжин ашиглаж байна”

Гэр бүлийн тухай хуульд оруулж байгаа гол өөрчлөлтүүдийн нэг нь хамт амьдарсан, амьдраагүйгээс үл хамаараад 18 нас хүртэл нь хүүхдийнхээ өмнө эцэг, эх нь тэгш үүрэг хүлээнэ гэсэн зохицуулалт юм.
2023-10-02

Самрын экспортыг хориглож хушин ойгоо амраах уу

“Ийм жилд самрын экспортыг хориглож, хушин ойг амраах нь зөв” гэдгийг байгаль орчны мэргэжилтнүүд, экспертүүд хэлээд эхэллээ
2023-10-02

Төрийн нууцын цаадах улс дамнасан хулгай

“Тэнүүн-Огоо”, “Zyle daewoo bus” компанийн удирдлага өчигдөр хэвлэлийн хурал хийхдээ үйлдвэрлэлийн шатанд чанарын асуудал гаргаснаа хүлээн зөвшөөрч, Монголын ард түмнээс уучлал гуйна лээ. Гэхдээ тэд эцсээ хүртэл “Эдгээр нь 2023 онд үйлдвэрлэсэн цоо шинэ автобус” хэмээн гүрийж, “Арлын дугаараар нь шүүж үзэхэд 30 жилийн өмнөхтэй ижил тэмдэглэгээ гарч ирсэнд бид өөрсдөө ч цочирдсон” гэж үлгэр ярив
2023-10-02

Хүртээмжтэй хөдөлмөрийн өдөрлөг зохион байгуулахаар болжээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ажил олгогч нарыг холбох “Хүртээмжтэй хөдөлмөрийн өдөрлөг-2023” арга хэмжээ ирэх сарын 17-нд болох нь. Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслөөс уг арга хэмжээг зохион байгуулах аж. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ажил олгогч нарыг холбоод зогсохгүй аль алинд нь техникийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ гэдгээрээ онцлогтой гэнэ. Түүнчлэн найман аж ахуйн нэгжийн 300 орчим ажлын байрыг иргэдэд санал болгохоор төлөвлөжээ. 
2023-09-29

Ноён хутагтын хэрэглэж байсан эд зүйлсийг танилцуулах нь 

Соён гэгээрүүлэгч, говийн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойд зориулсан “Адистэд хурсан гайхамшиг” тусгай үзэсгэлэнг өнөөдөр 12.00 цагаас “Чингис хаан” музейд нээнэ. Соёлын яам, “Чингис хаан” музей, Дорноговь аймгийн ЗДТГ болон Говийн ноён хутагтын музейгээс хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэнд нэрт соён гэгээрүүлэгчийн хэрэглэж байсан эд зүйлс, шашин, соёлын дурсгалууд, уран бүтээлтэй нь холбогдолтой 130 орчим үзмэр дэглэх аж. Тухайлбал, “Саран хөхөөний намтар” жүжгийн зохиолын гар бичмэл, есөн эрдэнийн шигтгээтэй гавал эрих, мөнгөн дотортой гавал аяга зэрэг хосгүй үнэт дурсгалыг багтаажээ. Говийн ноён хутагтын музейгээс эдгээр үзмэрийг авчирсан байна. Үзэсгэлэн ирэх арваннэгдүгээр сарын 5 хүртэл үргэлжилнэ. 
2023-09-29

Зүрх, судасны эмч нар цахимаар зөвлөгөө өгнө 

Ташрамд дурдахад, манай улсын хүн амын эндэгдлийн шалтгаануудыг 1990 оноос хойш зүрх, судасны өвчин тасралтгүй тэргүүлж байна. Энэ төрлийн өвчлөлийн улмаас өдөрт 15-17, жилд 5500-6000 хүн нас бардаг аж. Зүрх, судасны өвчний шалтгаант нас баралтын дийлэнх хувийг артерийн даралт ихсэх, зүрхний шигдээс, тархины цус харвалт эзэлдэг. 
2023-09-29

Ахмадын баяр биш, тэдний эрхийг хамгаалах өдөр 

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр өдгөө манай улсын хүн амын 8.6 хувийг ахмадууд эзэлж байна. Ахмадуудын дотор эмэгтэйчүүд 59.6, эрэгтэйчүүд 59.6 хувийг эзэлж буй аж. Улсын хэмжээнд 100-гаас дээш настай 109 иргэн бий гэнэ. Тэднээс хамгийн ахмад нь 121 настай. Өнгөрсөн сарын эцсийн дүнгээр улсын хэмжээнд 382 821 гаруй хүн өндөр настны тэтгэвэр авч байжээ. Тэтгэврийн доод хэмжээ өдгөө 550 000 төгрөг. Нийт ахмадын 60 хувь нь ийм хэмжээний тэтгэвэр авдаг. Түүнчлэн өндөр настнуудын 20.7 хувь нь өдгөө хөдөлмөр эрхэлж байна. 
2023-09-29

 “Мөнгө зарцуулахаас болгоомжилж байгаа бол энэ хууль цаасан дээрээ л үлдэнэ” 

Хэлэлцүүлэгт ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын шинжээч, Гэр бүлийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга М.Цолмон, ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч, хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүн Ч.Эрдэнэчимэг, Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Гэр бүл, сэтгэл судлалын тэнхимийн багш, доктор Х.Баавгай, “Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэн” ТББ-ын судлаач, доктор Б.Жавзанхүү, “Өнөр бүл” төвийн захирал М.Өлзийчимэг, Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа А.Мөнхсувд нар оролцлоо. 
2023-09-29