Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Дорнод, Сүхбаатар аймагт дэгдсэн түймрийн улмаас 3.6 тэрбум төгрөгийн хохирол учрав

Үүний дүнд нийт 52 амьтан галд өртөж үрэгдсэнийг тогтоожээ. Тухайлбал, цагаан зээр 40, бор туулай тав, халиун буга гурав, Дорнын молцог хандгай, зэрлэг нугас, тас, дагуур зараа тус бүр нэг байсан аж. Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор баталсан Ан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээгээр тооцоход дээрх хохирлын хэмжээ 128.2 сая төгрөг болсон байна. Эдгээрээс гадна байр сууц, автомашинд учирсныг нь оруулан тооцоход нийт хохирлын хэмжээ 3.6 тэрбум төгрөгт хүрсэн гэнэ.
2023-04-25

 К-поп тоглолт яах вэ, наадмаа дорвитойхон зохион байгуулчих

Цэнгэлдэх хүрээлэн 15 мянга орчим суудалтай. Зөвхөн нийслэлийн хүн амын 10 орчим хувийг багтаах боломжтой гэсэн үг. Гэтэл үүний тодорхой хувийг төрийн өндөр албан тушаалтан, байгууллагуудад урьдчилаад хуваарилчихдаг. Үлдсэн хэсэг дээр нь иргэд, шагчид, жуулчны компаниудыг “зодолдуулдаг”. Нийт тасалбарын ердөө 10 хүрэхгүй хувь нь л жуулчдад ногддог гэсэн статистик бий. Цар тахлын өмнөх жилд 11 000 гаруй жуулчин Үндэсний их баяр наадам үзэхээр хүсэлт илгээсэн ч 1500-д нь л тасалбар “олдсон” гэнэ билээ.
2023-04-24

Сурагчдын гэрийн даалгавар олон улсын жишгээс 2.3 дахин их

Бага ангийн сурагчдын гэрийн даалгаврын ачааллын судалгааг Шинжлэх ухааны академийн дэмжлэгтэйгээр МУБИС-ийн багш нар хийжээ. Судалгааны удирдагчаар тус сургуулийн багш, доктор Б.Оюунцэцэг ажилласан байна. Ерөнхий боловсролын сургуулийн багаангийн сурагчдын гэрийн даалгавар нь хэт их бөгөөд хүүхдүүдийн амрах цагийг багасган, тэдний эрүүл мэнд, эцэг, эх, асран хамгаалагчдын сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлж байна гэж уг судалгаагаар дүгнэжээ. Үүнд 715 багш, 1492 эцэг, эх, асран хамгаалагч, 2443 сурагчийг хамруулсан бөгөөд багаангийн хүүхдийн гэрийн даалгавар олон улсын жишгээс 2.3, Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрэмд зааснаас дөрөв дахин ихгэсэн дүн гарсан аж.
2023-04-24

Ч.Сайханбилэг Колорадогийн “үнэтэй хороолол”-д сая доллароор авсан тансаг хаустаа амьдарч байна

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монголоосоо яваад гурван жил хагас болж байна. Тэрбээр 2019 оны наймдугаар сарын 28-нд Монгол Улсын хилээр гарсан байдаг. Уг нь түүнийг илтэд хууль зөрчиж “Оюутолгой” компанийг татвараас чөлөөлсөн, Дубайн гэрээг үзэглэхдээ албан тушаалаа урвуулан ашигласан, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хууль бус худалдан авалттай холбоотой асуудлаар АТГ-аас шалгаж байсан гэх мэдээллийг эх сурвалжууд өгдөг.
2023-04-24

Тэнгэрийн эрин сэргэн мандалт нам байгуулснаа бүртгүүлэх хүсэлтийг шүүх хүлээн авсангүй

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан энэ сарын 18-нд болж, Тэнгэрийн эрин сэргэн мандалт нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэхээр ирүүлсэн иргэн Д.Уламбаярын өргөдлийг буцаахаар шийдвэрлэлээ. Өргөдөлдөө хавсаргасан намын гишүүн гэх 801-ээс дээш хүний 641-ийнх нь мэдээлэл улсын бүртгэлийн мэдээллийн санд байгаагаас зөрүүтэй, хүчингүй болсон хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт гаргаж өгсөн нь өргөдлийг буцаах үндэслэл болсон аж. 
2023-04-21

Улс төрийн намын тухай хуулийн төслийг дэмжив

Төслийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өргөн барьсан тул Тамгын газрынх нь дарга Я.Содбаатар гишүүдийн асуултад хариулж, тайлбар өгсөн юм. Тэрбээр “Үндсэн хуульд нам, олон нийтийн байгууллага гэж тусгасан байдаг. Тиймээс төрийн бус байгууллагаас тусдаа авч үзэж, нийтийн эрх зүйн хуулийн этгээд гэж тодорхойлсон. Намын бүх шатны байгууллагуудын хуралдах хугацааг тухайлан зааж, биелүүлээгүй бол татан буулгах хүртэл арга хэмжээ авна.
2023-04-21

Д.ЖАРГАЛСАЙХАН: Анх удаа англи хэлээр бие даасан бүтээлээ гаргалаа

Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Азийн оюутны спортын холбооны дэд ерөнхийлөгч, Гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайханаас хэвлүүлээд удаагүй “30 years of Asian university sports movement” номынх нь талаар зарим зүйлийг тодрууллаа.
2023-04-21

Баянцагааны талд хамгаалалтын дотоод бүсчлэл тогтооно

Тухайн бүс нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар 2014 онд улсын тусгай хамгаалалтад авсан ч бэлчээрийн хэт ашиглалтын нөлөөгөөр сүүлийн жилүүдэд ихээхэн талхлагдаж доройтсон байна. Шарилж, лууль зэрэг хөл газрын ургамал зонхилсноос хөрсний үржил шим алдагдаж, цагаан зээр нутаглах боломжгүйд хүрчээ
2023-04-21

МХБ-ээр “Хангад эксплорэйшн” компанийн нүүрсийг арилжив

Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа өчигдөр явагдаж, “Хангад эксплорэйшн” ХХК-ийн экспортод гаргах, хоёр багц буюу 12 800 тонн баяжуулсан сул коксжих бүтээгдэхүүнийг борлуулжээ. Эл арилжаанд таван компани оролцсон бөгөөд дуудах үнэ 850 юаниас 12.94 хувиар нэмэгдэн 960-д хүрсэн байна. Баруун нарангийн уурхайд үйл ажиллагаа явуулдаг “Хангад эксплорэйшн” нь “Энержи ресурс”-ийн охин компани аж. Ташрамд дурдахад, дараагийн дуудлага арилжааг өнөөдөр 11.00 цагаас зохион байгуулах бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспортлох 32 000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсийг худалдах юм.
2023-04-21

Д.СУМЪЯАБАЗАР: Хөрөнгө оруулагчдын эрх ашиг, хөрөнгийг нь хамгаалах, харилцан ашигтай байхад анхаарна

Нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотод тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэхийн тулд өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд хууль, эрх зүйн шинэчлэлийг хийхэд ихээхэн анхаарсан. Харин өдгөө эдийн засгийн хувьд үүссэн “гацаа”-г шийдэхээр тус форумыг зохион байгуулсан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа.
2023-04-21

С.ОЮУН: Хэрэгтнийг олдоггүй юм гэхэд хүмүүсийг битгий хэлмэгдүүлээсэй

УИХ-ын гишүүн, сайд агсан С.Зоригийн мэндэлсэн өдрийг тохиолдуулан өчигдөр намынхан, хамтран зүтгэгчид, гэр бүлийнхэн гээд олон хүн хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Тэдний нэг нь түүний дүү С.Оюун байв. Гадаадад ажиллаж, амьдарч буй тэрбээр ахынх нь амийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан нэр бүхий хүмүүсийг яллагдагчаар татсан тогтоолыг хэрэгсэхгүй болгосныг зөв гэж үзэж буйгаа энэ үеэр хэвлэлийнхэнд илэрхийлсэн юм. 
2023-04-21

“Эмийн мафи”-тай тэмцэж чадахгүй агентлаг хэрэггүй

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг уржигдар Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм холбоо” төрийн бус байгууллагуудын удирдлага болон эм ханган нийлүүлэх томоохон байгууллагын төлөөлөлтэй уулзжээ. Энэ үеэр салбарын сайд “2022 оны арванхоёрдугаар сард Үндэсний статистикийн хорооноос мэдээлэл авахад нэг жилийн хугацаанд эмийн үнэ нь 40 хувиар нэмэгдсэн талаар танилцуулсан” гээд үүнтэй холбоотой гомдол иргэдээс их ирж байгааг дурдсан нь дээрх агентлагийн ажлын үр дүнг илэрхийлэх нэг үзүүлэлт болох биз ээ.
2023-04-21

Өсвөр насны ангилалд Орхон аймгийнхан аваргалсан байна

57 кг-д С.Энхжил тэргүүлж, таталтын төрөлд дээд амжилтыг шинэчилжээ. Улаанбаатар хотын тамирчдаас “Strong” клубийн Б.Хүслэн тэмцээний +57 кг-д таталтын төрөлд мөнгө, суултынхад хүрэл, нийлбэр дүнгээр мөнгөн медаль зүүв. Багийн дүнгээр залуучууд, мастер ангилалд “Strong” клубийнхэн, өсвөр насныхад Орхон аймгийнхан аваргаллаа.
2023-04-20

Олон улсын охидын математикийн олимпиадаас гурван хүрэл медаль хүртэв

Тэд өнөөдөр эх орондоо ирэх аж. МУИС-ийн багш, доктор Т.Хулан, дэд доктор С.Цогзолмаа нар охидын багийг дасгалжуулан бэлтгэжээ. Жил бүр зохион байгуулдаг уг олимпиадад манай сурагчид гурав дахь удаагаа оролцсон энэ. Өнгөрсөн жил цар тахлын улмаас уг олимпиадад цахимаар өрсөлджээ.
2023-04-20

Хүний эрхийг хамгаалах байдлын үнэлгээ хийлгэх талаар судлахыг даалгажээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг бүх сайд, шат шатны Засаг дарга нарт даалгав. Мөн төр, иргэний нийгмийн түншлэлийн үзэл баримтлалын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгаалын сайд Х.Булгантуяа нарт үүрэг болголоо. Түүнчлэн “Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөр”-ийг батлуулах арга хэмжээ авахыг Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунанд зөвлөж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгав. 
2023-04-20

Хилийн чанадад Монголыг төлөөлж буй байгууллагын удирдлагад “Шүүр” ажиллагаа үйлчлэх ёстой

“ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах ажил үүргээ гүйцэтгээгүй ажилтны цалин, урамшууллыг ажилласан мэтээр бодож 2022 оны дөрөвдүгээр сарын 7-нд гурван сая, дөрөвдүгээр сарын 22-нд хоёр сая, дөрөвдүгээр сарын 26-нд 8.4 сая, зургадугаар сарын 15-нд 5.6 сая вон авч завшсан асуудлыг шалгахад хувийн дансандаа дөрөвдүгээр сард гурван удаагийн гүйлгээгээр 13.4 сая вон буюу тухайн үеийн ханшаар 33.4 сая орчим төгрөг, зургадугаар сард 13.6 сая төгрөгтэй тэнцэх 5.6 сая вон шилжүүлэн авсан байна.
2023-04-20

Махны үхэр үржүүлэгч, сонирхогчид үнэнтэй нүүр тулж, ирээдүйгээ тод харлаа

Учир нь, зөвлөгөөнд илтгэл тавьсан компанийн захирлууд махны үхрийн аж ахуй эрхлэхэд гаргасан алдаа, оноогоо ярихдаа бэлчээрийн асуудлаа шийдээгүй бол махны үхрийн аж ахуй эрхлэх гэж бодоод ч хэрэггүйг онцолсон юм. Түүнчлэн махны үхэр өсгөхөд заавал малынхаа тэжээлийг тариалах талбайтай байх ёстой. Тариан талбайгүйгээсээ болоод маш их хөрөнгө үрэн таран хийж, алдаж байгааг илтгэгчид болон Малзүйч, үржүүлэгчдийн холбооны тэргүүн, Гавьяат мал зүйч Л.Эрхэмбаяр ч мөн оролцогчдод хатуу санууллаа. 
2023-04-19

Жуулчдыг үргээм болхи, гоо зүйгүй сурталчилгаагаа зогсооно уу

Слоган буюу уриа үгийг аялал жуулчлалд ашиглахдаа тухайн орны онцлог, өвөрмөц соёлыг илэрхийлэхүйц сонирхолтой, товч, ойлгомжтой байдлаар тодорхойлдог онцлогтой ч дээрх ажлын хэсгийнхэн дэндүү уйтгартай, хуучинсаг, улиг болсон уриалга “гаргаж ирсэн” нь олны дургүйг хүргэсэн хэрэг. Тэгвэл “Тавтай морил” нөлөөллийн аяны хүрээнд түгээж буй мэдээлэл, сурталчилгааны зурагт хуудаснууд ч үүний араас шүүмжлэл дагуулаад байна. 
2023-04-19

МУИС-ийн оюутнууд олон улсын мэтгэлцээний тэмцээнд амжилттай оролцжээ

Тус сургуулийн багт олон улсын эрх зүйн ангийн оюутан Б.Ариунзаяа, Ө.Намуунбаяр, С.Билэгт-Очир, Г.Маргад, эрх зүйн ангийн оюутан Б.Лхагважаргал нар оролцжээ. Дасгалжуулагч багшаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Уянга ажиллажээ.
2023-04-19

Монгол, Японы эмнэлэгт Багшийн эрүүл мэндийг дэмжих төв байгуулах нь

Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн бас нэг чиг үүрэг нь боловсролын байгууллагын эмч нарын сүлжээ үүсгэж, тэднийг чадавхжуулах, мэргэшүүлэх үүргийг гүйцэтгэх аж. Түүнчлэн зарим тохиолдолд зайнаас онош тодруулах, зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ бий болгохоор бэлтгэж буй юм байна.
2023-04-19