Олон улсын роботын “ABU Robocon 2025 Ulaanbaatar” тэмцээн энэ сарын 22-26-нд Улаанбаатар хотноо болж Монгол, Энэтхэг, Индонез, Япон, Малайз, Непал, Шри Ланка, Тайланд, Вьетнам, Камбож, Египет, Фижи улс болон БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконг зэрэг 13 улсын 14 баг оролцлоо. Энэ удаагийн тэмцээн нь оюутан залуус бүтээсэн роботоороо сагсан бөмбөг тоглож өрсөлдсөнөөрөө онцлог.
Тэмцээний гран при шагналын эзнээр Япон улсын баг тодорсон бол тэргүүн байрыг БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконг, удаах байрыг Монгол Улсын II, Вьетнамын багууд эзэлсэн юм.
Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU), Монголын үндэсний олон нийтийн радио, телевизээс зохион байгуулсан “ABU Robocon” тэ쬬цээнд Монгол Улс ийнхүү 23 дахь жилдээ амжилттай оролцлоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ABU Robocon 2025 Ulaanbaatar”-ыг нээж хэлсэн үгэндээ тус тэмцээн нь эв нэгдэл, хичээл зүтгэл, хамтын ялалтын үнэ цэнийг мэдрүүлж, шинжлэх ухаан, технологи, инновацын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хө㬬жүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн юм.
Монгол Улсыг төлөөлж ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн “Түвшин электроникс”, “High Tech” баг оюун ухаан, ур чадвараа сорьсон.
2.4 метр өндөр самбартай, 15х8 метрийн харьцаатай талбайд улаан, хөх талын багууд сагсан бөмбөгийн дүрмээр тоглож, техникт сонирхолтой үзэгчдийг цуглууллаа.
“Хамтын зүтгэл-Үнэмлэхүй амжилт” уриатай тэмцээний талбайн шүүгчээр Монгол, Япон, Хонконгийн 11 шүүгч ажиллав.
Ялагчаар шалгарсан Японы Токиогийн их сургуулийн баг тамирчдын баярт агшин
Хүүхэд, залуучуудын техник сэтгэлгээг хөгжүүлэх, инженерийн боловсролыг сурталчлах зорилготой тус тэмцээн дараа жил Хонконгт болж, кунфугээр “үзэлцэх” юм байна.
Аса Аренад болсон тус тэмцээнд урлаг соёлынхон ая дуугаа өргөлөө.