Улаанбаатар хотын Хандгайт дахь “Олимп спорт цогцолбор”-т зохион байгуулсан спортын хутга шидэлтийн ДАШТ-д дөрвөн орны 150 гаруй тамирчин өрсөлдөв. Цэц мэргэн, авхаалж самбаагаа сорьсон эл тэмцээнд хойд хөршийн баг 27 алт, 26 мөнгө, 23 хүрэл медаль хүртэж түрүүллээ. Монголын шигшээ энэ удаа тус бүр долоон алт, мөнгө, 10 хүрэл нийт 24 медаль авч амжилтаар II, Казахстаны тамирчид нэг мөнгөн медальтай III байр эзэлсэн байна. Тэмцээний үеэр сургалт явуулж, манай улсаас гурван шүүгч олон улсынтэмцээн шүүх эрхийн батламжаа Олон улсын спортын хутга шидэлтийн холбооны тэргүүнээс гардан авчээ.