АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп төсвийн төсөлд гарын үсэг зурснаар 44 хоногийн турш үргэлжилсэн Засгийн газрын “тэг зогсолт” дуусгавар болжээ. Энэ удаагийн төсөвт зөвхөн нэгдүгээр сарын 30 хүртэлх санхүүжилтийг багтаасан тул ирэх оны эхээр дахин асуудал үүсэх магадлалтайг төсвийн шинжээчид анхааруулж буй гэнэ. Тус улсын Конгресс ирэх оны төсвөө зохих хугацаанд баталж чадаагүй, намууд эрүүл мэндийн үйлчилгээ, гадаадын тусламжийн зардлын асуудалд санал нэгдээгүйгээс үүдэн нийтийн аюулгүй байдал, эмнэлгийн яаралтай тусламж, цагаачлал, дэг журмыг хангахаас бусад төрлийн үйлчилгээ тасалдаж, 800 мянган төрийн албан хаагч түр хуга¬цаанд ажилгүй болсон юм. Уг төсвийн тэмцэлд Дональд Трамп болон Конгресс дахь Бүгд найрамдах намынхан ялалт байгуулснаа зарласан аж. Урт хугацаанд үргэлжилсэн энэхүү хямралаас гарахын тулд ДНБ-ий алдагдал, төлбөрийн чадамж, зээлжих зэрэглэлдээ анхаарал хандуулах нь Засгийн газрын дараагийн сорилт байх төлөвтэй. Хамгийн сүүлд 2018 онд АНУ Мексикийн хилд хана барих, эсэх маргаанаас болж 35 хоног төсөв тасалдаж, эдийн засагт нь гурван тэрбум ам.долларын хохирол учирч байв.
Д.Хэрлэн