Британийн Засгийн газраас шинжлэх ухааны туршилтуудыг амьтан дээр хийхийг үе шаттайгаар зогсоож, оронд нь дэвшилтэт технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх зорилготой 98 сая ам.долларын төлөвлөгөө танилцууллаа.
Шинжлэх ухааны сайд Патрик Валлансын танилцуулсан энэхүү төлөвлөгөө нь судалгаа, аюулгүй байдлын үнэлгээнд амьтан ашиглахыг бууруулж, цаашдаа бүрмөсөн зогсооход чиглэсэн бөгөөд хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах өндөр стандарт баримтлахыг тусгажээ. Мөн тэрбээр шинжлэх ухааны дэвшлийг ашигласнаар амьдралын чанарыг сайжруулах судалгааг урагшлуулахын зэрэгцээ амьтдыг хамгаалахад бодит ач холбогдолтой болохыг энэ үеэр онцолсон юм. Ингэхдээ туршилтуудыг зогсоох тодорхой хугацаа заасан байна. Тухайлбал, арьсны мэдрэг чанарыг тодорхойлох туршилтыг амьтад дээр хийхийг 2026 онд багтаан бүрэн зогсоох аж. Мөн ботоксын нөлөөллийг хэмжих зорилгоор хулгана ашиглан хийдэг туршилтыг 2027 он гэхэд ДНХ-д суурилсан аргаар солихоор тусгасан гэнэ.
Э.Сондор