Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсэн өдөр өчигдөр тохиож, энэ хүрээнд Монголын уран зохиолын залуу авьяастнуудад олгодог Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналтнуудыг тодрууллаа. Яруу найргийн төрөлд Тө.Бямбасүрэн, М.Дэвээжаргал, Ч.Ренчиндорж, Э.Бүжинлхам нар энэ жилийн шагналыг хүртэхээр болжээ. Тэгвэл хүүрнэл, баримтат уран зохиолын төрөлдТ.Хонгорзул, хүүхдийн зохиолын ангилалд Б.Төрмөнх Г.СэрОдын шагналтан болж байна. Кино, жүжгийн зохиолын төрөлд Т.Номуунзул, уран зохиолын орчуулгын ангилалд Б.Дэлгэрмаа нар шалгарсан бөгөөд шагналыг ирэх оны нэгдүгээр сарын 9-нд буюу МЗЭ-ийн ойн өдрөөр гардуулна.