Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын байгалийн шилдэг гэрэл зураг-2025” олон улсын уралдааны шилдгүүдийг өчигдөр шалгарууллаа. Тус уралдааны “Зэрлэг амьтан” төрөлд гэрэл зурагчин Г.Батсүхийн “Ой дахь чимээ” тэргүүн байрын шагнал хүртсэн бол Э.Мөнхбаярын “Шунал” бүтээл удаалжээ. Гуравдугаар байрт Б.Баатарсүрэнгийн “Говийн зэрлэг адуу” зураг шалгарсан байна. Мөн “Ахуй” төрөлд Э.Буянзаяа “Хайрын мадгирал” бүтээлээрээ тэргүүлсэн бол хоёрдугаар байрын шагналыг гэрэл зурагчин Б.Эрдэнэбулган “Бүргэдийн анчид”- аараа хүртжээ. Түүнчлэн гуравдугаар байрт гэрэл зурагчин М.Ганзоригийн “Өглөө” хэмээх бүтээлийг шалгаруулсан байна.
Энэхүү уралдаан нь гэрэл зургаар дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсад соёлын өвөө сурталчлан таниулах, онгон байгаль, зэрлэг амьтдыг хайрлан хамгаалахад хувь нэмрээ оруулах зорилготой юм.
Э.Сүйлэн