Өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, харин баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэйг цаг уурын байгууллагаас мэдээлэв. Тухайлбал, ирэх сард төв болон зүүн аймгийн нутагт олон жилийн дунджаас хүйтэн, нутгийн баруун өмнөд хэсгээр дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Харин 2026 оны нэгдүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөв гарчээ. Тухайлбал, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, хоёрдугаар сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг бүс нутгуудаар олон жилийн дунджаас хүйтэн байх нь. Хур тунадасны хувьд арванхоёрдугаар сард төв болон зүүн аймгийн нутгаар олон жилийн дунджаас ахиу орох гэнэ.
Түүнчлэн нэгдүгээр сард Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй бол Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Өвөрхангайн баруун хойд, Сэлэнгэ, Төвийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу цас унах нь. Түүнчлэн хоёрдугаар сард Завхан, Хэнтийн ихэнх, Увс, Төв айм-гийн зүүн, Хөвсгөл, Архангайн баруун, Баянхонгор, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх аж. Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох гэнэ.
Ч.Туяа