Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүү хийн шүүгч С.Батжаргалд нээлттэй сануулах сахилгын шийтгэл оноожээ. Тэрбээр тус шүү хийн шүүгч П.Ариунболд, Б.Батсайхан нарын хамтаар нэгэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн аж. Энэ үедээ шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон оролцсон иргэн Б.Б-гийн гаргасан шүүгдэгч нарын гэм буруугийн дүгнэлт болон уг дүгнэлтийн талаарх үндэслэлийг шийтгэх тогтоолдоо тусгаагүй гэсэн гомдол Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн юм байна. Үүний дагуу шалгах ажиллагаа хийхэд шүүгч С.Батжаргал Шүүхийн тухай хуулиа зөрчсөн нь тодорхой болжээ. Уг хуулийн 66.7-д “Шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгана” гэж заасан байдаг.
Шүүгч С.Батжаргал шийтгэх тогтоол албажин гаргах үед иргэдийн төлөөлөгчийн саналыг тусгахаар шүүгч П.Ариунболд, Б.Батсайхан нар санал гаргаж, засвар хийхийг сануулсан гэнэ. Гэвч С.Батжаргал шүүгч Сахилгын хорооныхонд гаргасан тайлбартаа “Тогтоолын төсөлд өөрсдийн санал, дүгнэлт, засварыг оруулсан боловч миний хайхрамжгүй байдлаас болж шийтгэх тогтоолд оруулсан засварыг хянахгүйгээр гаргасан нь буруу байна, дахиж ийм алдаа зөрчил гаргахгүй байх талд анхаарч ажиллана” хэмээн буруугаа хүлээсэн аж. Шүүхийн сахилгын хорооныхон хэлэлцээд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүү хийн шүүгч П.Ариунболд, Б.Батсайхан нарт хариуцлага оноох үндэслэлгүй гэж дүгнэжээ. Харин шүүгч Шүүхийн тухай хуулийн 50.1.40д заасан “Энэ хуулийн 66.7-д заасныг биелүү лээгүй” нь тогтоогдсон гэж дүгнээд дээрх байдлаар сануулах шийтгэл оноосон байна.