Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх т хай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өчигдөр олон нийтээр хэлэ цүүлэв. Хэлэлцүүлэгт эрдэмтэн, судлаачид,төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл оролцож, хуулийн төсөлд холбогдох санал,зөвлөмж өгсөн юм.
Монгол орны хөрс, газрын доройтол, цөлжилт нь бэлчээрийн төлөв байдал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, иргэдийн амьжиргаа, байгаль орчны тэнцвэрт сөргөөр нөлөөлж буй билээ .Иймд энэ чиглэлийн эрх зүйн орчныг сайжруулах зайлшгүй шаардлагатайг оролцогчид онцлов. Түүнчлэн тэд хуулийн төслийн хэрэгжилтийг хангах боломж, байгууллагуудын чиг үүргийн уялдааг сайжруулах, хөрс хамгаалах арга хэмжээний үр нөлөөг нэмэгдүүлэх талаар санал дэвшүүлсэн. Цаашид тэдгээрийг нэгтгэн хуулийн төс лийг боловсронгуй болгоход тусгах аж.
Шинэчилсэн найруулгын төсөлд хөрс, газрын доройтлоо сурьдчилан сэргийлэх, бууруулах, нөхөн сэргээх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх, салбар хоорондын бодлого, төлөвлөлтийн уялдааг хангах талаар тусгажээ. Мөн төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн чиг үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, хөрс хамгаалж, нөхөн сэргээх үйл ажиллагааг эдийн засгийн хөшүүрэг, санхүүжилтийн механизмаар дэмжихээр төлөвлөсөн байна.
Э.Сүйлэн