Улаанбаатар дэлхийн хамгийн хүйтэн нийслэл. Олон улсдаа хүйтэнд тооцогддог Астана, Москва, Хельсинки зэрэгт агаарын дундаж хэм жилд 4-(+6) байдаг бол Улаан баатарынх тэдгээрээс харьцангуй доогуур буюу -0.8. Өөрөөр хэлбэл, ийм хүйтэн нөхцөлд бидний анхаарах хамгийн чухал асуудал бол илч дулаан, эрчим хүч. Зарим улс оронд өвөл бүү хэл, хавар, намар ч болохгүй, үргэлж халуун байдаг, харин бидэнд өвөлжилтийн бэлтгэл гэдэг онцгой “дэглэм” бий. Бэлтгэлээ хэр хангахаас зутрахгүй, дулаан өвөлжиж, хаваржих, эсэх нь шалтгаална. Тэгвэл энэ өв лийг бид өнтэй давж чадах болов уу. Нийслэлийн дулааны 60, эрчим хүчний 70 орчим хувийг “ДЦС-IV” нийлүүлдэг. Үлдсэнийг нь “ДЦС-III”, “ДЦС-II”, “Амгалан” станцад үйлдвэрлэдэг. “ДЦС-IV”-ийн өвөлжилтийн бэлтгэлийг хэр хэн хангаж, засвар, үйлчилгээг яаж хийснээр эр чим хүч, дулаан хангамжийн асуудал ерөн хийдөө шийдэгддэг гэсэн үг.
Энэ талаар тус станцын гүйцэтгэх захирал П.Болдбаатар “Төлөвлөгөөнийхөө дагуу засвараа хийгээд дуусаж байна. Манай станц өдөрт 560 мВт цахилгаан үйлдвэрлэх горимтой. Энэ сарын хувьд зарим өдөрт 565 мВт-ыг үйлдвэрлэн төлөвлөгөөгөө давуулан биелүүлж буй. Одоогоор станцын хэмжээнд ямар нэгэн техник доголдсон, анхаарал татсан асуудал байхгүй. Өнөө жил хоёр зууханд их засвар хийсэн, өөрсдийнхөө хэмжээнд хөрөнгө мөнгөндөө тааруулж, үйлчилгээгээ хийж л байна” гэв.
Тэгвэл Эрчим хүчний яам (ЭХЯ)-наас “Өнгөрсөн долоо хоногийн байдлаар эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 89 хувьд хүрсэн. Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах нийт 1630 ажил төлөвлөснөөс засвар, хөрөнгө оруулалт болон техникийн бэлтгэл хангах ажлууд үе шаттай үргэлжилж буй. Төрийн өмчит хувьцаат компаниуд (ТӨХК)-ын өвөлжилтийн бэлтгэл ажилд нийт 239.4 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатайгаас 82.2 тэрбумаар санхүүжүүлж, гүйцэтгэл 34 хувьтай байна. Цаашид санхүүжилтийг үргэлжлүүлж, төлөв лөсөн засвар, үйлчилгээний ажлуудыг бүрэн дуусгах, тоног төхөөрөмжийн найдвартай ажил лагааг хангахад анхаарч байгаа. Эрчим хүч ний эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор Өмнөговь айм гийн төв болон найман сумыг Өвөр Монголын нэгдсэн системээс есдүгээр сарын 15наас хангаж эхэлсэн. Тодруулбал, БНХАУ-аас 80 мВт хүртэлх чадлыг импортоор авах төслийг хэрэгжүүлсэн. Мөн Сэлэнгэ аймаг дахь 70 мВт-ын дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 90 хувьд хүрлээ. Эхний ээлжийн 35 мВт-ын чадалтай блокийг нь ирэх сард ашиглалтад оруулах бол хоёрдугаар блокийг арванхоёрдугаар сард сүлжээнд залга хаар төлөвлөсөн. Түүнчлэн төвийн бүсийн нэгдсэн сүлжээний таван байршилд нийт 220 мВт-ын нарны цахилгаан станц, 135-440 мВт/ц хүчин чадалтай батарей хуримтлуурын системийн төслүүд хэрэгжүүлж буй. Эд гээр төслийн хүрээнд өвөл, ор гил цагийн үед 120-130 мВт-ын ачаал лыг сэр гээгдэх эрчим хүч болон батарей хуримт луурын системээс хангах боломж бүрдэнэ. Мөн “ДЦС-III” ТӨХК-ийн долоодугаар турбогенераторыг 2026 оны арванхоёрдугаар сарын 20-ны дотор ашиг лалтад оруулж, системд 25 мВт-ын чадал нэ мэхээр төлөвлөж байна” гэлээ.
2026-2027 оны өвөл Улаанбаатарын оргил ачаалал 1956 мВт хүрч, өнгөрсөн жилийнхээс 153 мВт-аар буюу 8.4 хувиар өсөх төлөвтэй аж. Тиймээс эрчим хүчний эх үүсвэр, шу гам сүлжээ, тоноглолын найдвартай ажил ла гааг хан гах, системийн горимыг оновчтой тохируулах, чадлын дутагдлыг бууруулахад анхаарч буйг ЭХЯ-наас онцолсон. Оргил ачааллын үед эх үүсвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллах бөгөөд хэрэв үндсэн тоноглолд гэмтэл гарвал цахилгаан хязгаарлах магадлал бийг үгүйсгэсэнгүй. Өөрөөр хэлбэл, томоохон станцуудад гэмтэл үүсвэл эрчим хүч, дулаан тасалдана, ийм эрсдэлийг арилгаж хүчрэхгүй байгаа хэрэг.
Цахилгаан, дулааны 70 орчим хувийг нийлүүлдэг “ДЦС-IV” найдвартай ажиллаж байвал бид санаа амар байж болно. Уг стан цад одоогоор найман зуух, долоон турбин ашигладаг юм байна. 1983 онд “ДЦС-IV”-ийг ашиглалтад оруулахад Улаанбаатрын хүн ам 500 000 орчим байсан. Тухайн үед уг станцыг 1.5 сая орчим хүн, 460 000 орчим өрхийн хэрэгцээг хангана хэмээн тооцоогүй нь лав. Тиймээс ч сүүлийн жилүүдэд цахилгаан, дулааны ид ачааллын үед доголдож, эвдрэл гэмтэл гардаг, улмаар бид харанхуй суудаг болсон. Энэ тухай “ДЦС-IV”-т ажиллаж байсан нэгэн инженер “Өвлийн ид ачааллын үед долоон зуух, долоон турбин зэрэг ажиллан, 12 сая квт/ цаг цахилгаан гаргадаг. Энэ нь Улаанбаатарын бараг бүх айлын нэг өдрийн хэрэглээ гэсэн үг. Гэтэл дөрвөн турбиных нь ашиглалтын хугацаа дуусчихсан, трансформаторууд нь 30 жил өндөр хүчдэлээр ажилласнаас шалтгаалж чадал нь хориод хувиар буурчихсан. Хугацаа дууссан турбинуудыг ажиллуулна гэдэг амаргүй. Чичиргээг нь өдөр бүр хэмжинэ, хэмийг нь хянана, дуу чимээ нь өөрчлөгдвөл шууд анзаарна. Станцын 1400 орчим хүн эдгээрийг л хянаж, тун соргог ажилладаг. Ачааллаа даахгүй, тэсэрч дэлбэрвэл тэгээд юу болох нь ойлгомжтой. Тиймээс “ДЦС-IV”-т яаралтай бүрэн шинэчлэл хийх шаардлагатай. Мөн цахилгаан, дулааны шинэ эх үүсвэр суурилуулах, сэргээгдэх эх үүсгүүрийн чадлыг сайжруулах гээд хийх ажил тун их бий. Хөрөнгө мөнгө болон бусад асуудлаас шалтгаалж олигтой ахицгүй гээр л сар, жилийг өнгөрүүлээд байдаг. Үүнээс гадна нийслэлийн газар доорх дулааны шугам 370 орчим км үргэлжилдэг. Энэ нь Улаанбаатараас Эрдэнэт хот хүрэх замтай тэнцэнэ. Шугамын 70 гаруй км-ийнх нь мөн л ашиглалтын хугацаа дуусан, хуучирч элэгдсэн. Ийм хуучин шугамаар дамжуулж буй халуун ус хэрэглэгчид очихдоо хэмээ алдсаар байдаг. Айлууд, байгууллагуудын паар сайн халахгүй байх нь станцаас биш, дамжуулах шугамаас шалтгаалдаг гэсэн үг. Тиймээс ашиглалтаас гарсан, хуучирч буй шугам хоолойнуудын дулаалгыг сайжруулах, шинээр солих зайлшгүй шаардлагатай. Манайх зунд турба орчмоо дулаалж, сэргээх, сэлбэх байдлаар л ажилладаг. Ерөн хийдөө эрчим хүч, дулааны салбарт цогц шинэчлэл шаард лагатай” гэв.
Нийслэл дэх 400 000 гаруй өрхийн 60 орчим хувь нь гэр хороололд амьдардаг. Үүнээс гадна аймаг, сум дахь хүн амыг оролцуулбал нийт иргэдийн 20-25 хувь нь л төвлөрсөн дулаан хангамжтай орон сууцад амьдардаг гэсэн 2020 оны статсистик байна. Аймгуудад дулаан, эр чим хүчний шинэ үүсвэр байгуулах нэн шаардлагын үүднээс 10 аймагт дулааны станц барихаар 2018-2019 онд хэлэлцэн шийдвэрлэсэн. Улмаар БНСУ-ын “Эксим” банкнаас 148.7 сая ам.долларын зээл авч, тус улсын “Бьюксан инженеринг” компанийг ерөнхий гүйцэтгэгчээр шалгаруулсан нь 2021 он. Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Төв зэрэг 10 аймагт туслан гүйцэтгэгчдийг сонгон, газар шорооны ажлыг нь эхлүүлсэн ч 2025 онд ерөнхий гүйцэтгэгч “Бьюксан инженеринг” компани дампуурлаа зарлаж, төсөл мухардсан. Ийнхүү дулааны эх үүсвэрийг нэмэх манай оролдлого талаар болж анх зээлсэн 148.7 сая ам.долларын хүү 600 саяд хүрэх гашуун тооцоотой л сууна. Өдгөө хаана хариуцлага алдсан, хэн буруутай талаарх эцэс төгсгөлгүй маргаан үргэлжилсээр.
Үүнээс гадна эрчим хүчний эх үүсвэрийг өсгөх зорилгоор 2026 оны тавдугаар сард ДЦСV-ыг барих ажлыг эхлүүлж буйгаа нийслэлийн ЗДТГ-аас мэдээлсэн. Хотын дарга асан Х.Нямбаатар өнгөрсөн хавар “Тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түнш лэлээр барьж, 2028 онд бүрэн ашиглалтад оруулна. “ДЦС-V” нь 300 мВт цахилгаан, 340 гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай төсөл. Уг төслийг хэрэгжүүлснээр шинээр 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган айлыг дулаанаар хангах боломжтой” гэж байв. Тэгвэл “ДЦС-V”-ын бүтээн байгуулалтын орчны үнс зайлуулах ажил 65 хувьд хүрчээ. Уурын зуухны суурь цутгалтыг дуусган, турбин, агаарын хөргөлтийн суурийг цутгаж байгааг ЭХЯ-наас мэдээлсэн. Талбайн ажил зогсолтгүй үргэлжилж буй бөгөөд 250 орчим хүн ажиллаж 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Үүнээс гадна дулаан алдагдлыг бууруулах зорилгоор цөөнгүй ажил хийдэг. Үүнд угсармал орон сууцууд, гэр, байшинг дулаалах зэргийг нэрлэж болно. Нийслэлд 1080 орчим блок угсар мал байр бий бөгөөд өнгөрсөн жилийн байдлаар 370-ыг нь дулаалсан гэсэн дүн байна. Бүгдийг нь дулаалбал “ДЦС-II”-ын үйлдвэрлэдэг дулааны хэмжээтэй тэнцэхүйц (240 000 гкал) эрчим хүч хэмнэх тооцоо бий. Түүнчлэн орон сууцад амьдардаг айлуудын дулааныг хэмжих, хэрэглээг хянаж, тохируулах боломж бүрдүүлэх зорилгоор тоолуур тавихаар төлөвлөсөн. Үүний хүрээнд бүх айлд дулаан хэмжих тоолуур суурилуулах бөгөөд нэг бүрийнх нь үнэ 1.2-2.7 сая төгрөг байх аж. Тоолуур суурилуулснаар айлууд хэ рэглээ, нөхцөлдөө тохируулж дулаанаа авах бөгөөд 600 000 гкал дулаан хэмнэж, сис темийн ачааллыг 100 гкал/цагаар багасгах юм байна. Ингэснээр 1200 айлыг нэмж дулааны сүлжээнд холбох боломж бүрдэхийг салбарын яамнаас нь онцолсон. Эрчим хүч, дулаан хан гамжийн талаарх асуудлыг яриад, бичээд бай вал бишгүй. Хуримтлагдсан хур өрнийнх нь хэмжээ сал барын харьяа байгууллагууд, нүүрсний уурхай зэргийг оролцуулбал дөрвөн их наяд төгрөгөөс давсан гэдэг нь ч үүний тод илрэл. Өр үүссэн үндсэн шалтгаан нь цахилгаан, дулааны өртөг хэт доогуур, үйлдвэрлэсэн зардлаас бага явж ирсэнд оршино гэсээр тарифыг нь сүүлийн гурван жилд 2-3 дахин өсгөсөн нь иргэдийн амьжиргаанд дарамт болсныг дурдах юун.
Юутай ч энэ өвлийн хувьд то моохон станцуудын бэлтгэлийг боломжийн хэрээр ханган, шаард лагатай ажлуудаа хийснийг салбарын яам, мэргэжилтнүүд нь мэдээллээ. Гэсэн ч лаатай өвөлжих магадлалтайг үгүйсгэсэнгүй.
С.Дулам