А.УНДРАА: Монгол, Францын Засгийн газар хоорондын Цөмийн салбарын хамтын ажиллагааны хэлэлцээрийн үр дүн 13 жилийн дараа гарч байна
-Чөлөөт уран бүтээлч гэдэг шиг, судалгааны чиглэлээр өөр орны их сургуулиудын Удирдах зөвлөлийн хүрээнд тухайн сургуулийн стратеги, хөтөлбөрийг батлах, олон улсын эрчим хүчний салбарын зарим хурал, зөвлөгөөнд лекц унших зэргээр ажиллаж байна. Өнгөрсөн онд Ногоон барилгын хүрээлэнгийн ерөнхийлөгчөөр сонгогдсон учраас тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн, ногоон эдийн засагт чухал үүрэгтэй барилгажилт, түүний зэрэглэлийг (үндэсний) боловсруулах судалгааны ажлыг бид хийж байна. Барилга, хот байгуулалтын яамтай байгуулсан санамж бичгийн дагуу ногоон барилгын зэрэглэл боловсруулах ажлыг Ногоон барилгын хүрээлэнд даалгасан юм.
2023-10-24
Б.ОТГОНБОЛД: Азийн наадмын аварга болсноо бууж өгөлгүй урагшилсны минь үр дүн гэж боддог
Монголын байт харвааны үндэсний шигшээ багийн тамирчин, Азийн наадмын аварга, ОУХМ Б.Отгонболд 14 жил байт харваагаар хичээллэж, хүсэл мөрөөдлөө өмнөд хөршийн Ханжоу хотод биелүүлэв. Өөрийгөө тамирчин болно гэж төсөөлөөгүй явсан тэрбээр дасгалжуулагч Б.Ганзоригийн шавь болж нум, сумтай анх нөхөрлөсөн гэдэг. Өөрийг нь сорьсон олон тэмцээнд хичээл зүтгэлээрээ шалгарч, өдгөө “Алдар” спорт хороогоор овоглосон шилдгүүдийн нэг болжээ. Дэлхийн цэргийн спортын их наадмаас алт, Азийн цомын тэмцээнээс мөнгө, хүрэл, Азийн наадмын сорил тэмцээнээс хүрэл, Монголын бүх ард түмний наадмаас иж бүрэн медаль хүртсэн тэрбээр энэ удаа “Ханжоу-2022”-т цэц сорьж, аваргаар тодорсон юм. Түүнтэй ярилцлаа.
2023-10-24
Ц.БАТЦЭЦЭГ: Олимпын бус төрлийн тамирчид өөрийнхөө хүч хөдөлмөрөөр л амжилтад хүрдэг
Жүдо бөхийн улсын гурван удаагийн аварга, самбогийн Азийн аварга, кураш, жиү жицүгийн цэнхэр бүсний ангиллын дэлхийн аварга, ТЕГ-ын “Эрч” спорт хорооны тамирчин, ОУХМ Ц.Батцэцэг “Ханжоу-2022” Азийн наадмын кураш бөхийн төрөлд эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд зодоглож, хүрэл медаль хүртсэн. Тэрбээр “Жакарта-2018” Азийн наадмын самбо бөхийн барилдаанд хүрэл медалийн төлөө хүч сорьж, шагналын тавцанд зогсож байлаа. Азийн наадмын хошой хүрэл медальтан түүнтэй ярилцлаа.
2023-10-20
Т.МИШЭЭЛ: Би дөрвөн настайдаа монгол, англи хэлээр уншиж сурсан
Итали улсын Ром хотод өнгөрсөн сарын 27-30-нд англи хэлний олон улсын “Hippo” олимпиад болж, 61 орны 80 гаруй мянган сурагч оролцсон. Тус олимпиадаас мөнгөн медаль хүртсэн “Хобби” сургуулийн долоодугаар ангийн сурагч Т. Мишээлтэй ярилцлаа.
2023-10-19
Г.САНЗАЙДОРЖ: Модон бөмбөгийн тэмцээнд нэг л оноо алдахад хожлын тухай ярих амаргүй
Тэднээс эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Г.Санзайдорж 90 оноогоор түрүүлсэн юм. Тэрбээр БНХАУ-ын Шаошин хотод энэ сарын 13-19-ндүргэлжлэх Азийн АШТ-д өрсөлдөх эрх авснаар шигшээ багийнхантай оролцож буй. Түүний хувьд БНСУ-д 2019 онд болсон тивийн АШТ-дур чадвараа сорьж хүрэл, олон улсын нээлттэй тэмцээнээс мөнгөн медальтай ирж байв. Тус тэмцээний талбайн цохилтын эрэгтэйчүүдийн төрөлд тэрбээр VIII байрт шалгарч, Азийн шилдэг найман тамирчны нэгээр тодорсон юм.
2023-10-16
Д.ОТГОНСҮРЭН: Монгол Улс найман байршилд хуурай боомт нээх боломжтой
Тухайлбал, Монгол Улс олон улсын худалдаанд оролцохын тулд хөрш орнуудын нутаг дэвсгэрээр дамжин далайгаар бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэн зах зээлд хүргэж экспортолж, өргөн хэрэглээнийн бараа бүтээгдэхүүнийг мөн хөрш орнуудаар дамжуулан импортлодог. Энэхүү харилцааг БНХАУ-тай 1991 он, 2014 онуудад “Монгол Улс Хятад Улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг, ОХУ-тай 1992 оны Засгийн газар хоорондын хэлэлцээрээр баталгаажуулсан.
2023-10-15
“Шидсэн сум байгаа онох чимээ юутай ч зүйрлэшгүй гоё санагддаг”
Монголын дартсын спортын өсвөр үеийн тамирчдаас сүүлийн үед Ц.Эгшиглэн, Б.Номинтуяа гэх нэр дуулдах болов. Тэд Дани улсын Эсбьерг хотод өнгөрсөн сард зохион байгуулсан “Дэлхийн цом” тэмцээний хосын төрөлд оролцож, хүрэл медаль хүртсэн юм. Эл спортод хөл тавьсан цагаасаа богино хугацаанд амжилт гарган, цахиур хагалах болсон тэдэнтэй ярилцлаа.
2023-10-13
Ц.САНСАР: Надад го заасан багш бол ном
Тэднээс V дан зэрэгтэй нь спортын мастер Ц.Сансар. Тэрбээр Японоос 2003 онд ЖАЙКА-гийн хамтын ажиллагааны хүрээнд ирсэн гогийн өндөр зэрэглэлтэй багш, дасгалжуулагч Акета Кацүюкийн удирдлагад анхлан суралцагчдын хамт хичээллэсэн нь хожим амжилт гаргахад нь багагүй нөлөөлжээ. Түүний заасан бүхнээс уйгагүй суралцаж, өөрийн хичээл зүтгэлээр ур чадвараа ахиулснаар сонирхогчдын гогийн дэлхийн аварга шалгаруулах 25 дугаар тэмцээнд оролцохоор Окаяма мужийн Күрашики хотыг зорьж байв. Тус тэмцээнд 68 улсын тамирчин ана мана өрсөлдсөн нь гогийн спортын 30 жилийн түүхэнд байгаагүй тоо байсан гэдэг. Түүнээс хойш эх орноо төлөөлж ДАШТ-д гурван удаа оюунаа сорьсон түүнтэй ярилцлаа.
2023-09-26