Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Арай ч дээ

1.6 сая хүнтэй нийслэлд үнэр хэмжигч төхөөрөмж нэг ч алга

УИХ-ын гишүүн Ц.Баатархүү хагас коксон шахмал түлшний асуудлаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд асуулга тавьжээ. Тэрбээр “Түлшний химийн найрлага, эрүүл мэндэд үзүүлжбуй нөлөөллийг баталгаат лабораториор шинжлүүлнэ. Шинэ, хуучин түлшний талаарх асуулгыг энэ долоо хоногт хэлэлцүүлнэ” хэмээв. 
2025-11-27

 Дайнгүй улсын “дайчид” давуу эрх эдэлсээр байна

Жорж Оруэллийн алдарт “Амьтны ферм”-д амьтад өөрсдийг нь дарлан мөлжиж, амь залгуулах төдийхнөөр хүнд хүчир хөдөлмөрт нухлах эзнийхээ эсрэг бослого гаргаж буйгаар зохиол эхэлдэг. Үүний үр дүнд бүх амьтан тэгш эрхтэй, жаргалтай сайхан амьдрах мэт боловч өрнөл хэсэгт гахайнууд болон тэднийг дагалдагчид ноёлогч анги үүсгэн, илүү давуу эрх эдлэх замаар бусдыгаа дарангуйлан, эцэст нь нийтээрээ хөл, толгойгоо алдаж буйгаар зохиол төгсдөг.
2025-11-13

Нисэхийн аюулгүй ажиллагаа ба “Монголоос болгоомжил”

Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ынхан ирэх оны дөрөвдүгээр сард Монголын иргэний нисэхийн салбарт аудитын шал¬галт хийхээр ирнэ. Энэ бол тухайн улс агаарын тээврийн салбараа хэрхэн дэмждэг, иргэний нисэхийн байгууллага нь хэр хурдтай тэлж хөгжиж байна, түүнийг дагасан навигацын үйлчилгээний хүчин чадал, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хүний нөөцийн чадавх нь ямар байгаа, нисэхийн удирдлагын аюулгүй ажиллагааг хангахад төрийн бодлогын түвшинд яаж анхаардаг зэргийг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгдөг маш чухал шалгалт. Үүнд бүдэрвэл нисэхийн салбарын хөгжил дэвшил 10, 20 жилээр ухардаг тул манай ИНЕГ-ынхан “амь наана, там цаана” тэвдэж яваа бололтой.
2025-11-11

 Иргэдийг хэдий болтол туршилтын харх шиг байлгах вэ 

Унтаад сэрэхгүй байх вий гэх айдастай амьдарч буй иргэд арга ядахдаа түүхий нүүрсээ түлье гэх саналыг холбогдох газруудад ихээр ирүүлсэн гэнэ. Харамсалтай нь, хариу нь түүхий нүүрс биш, мидлинг. Үүнийгээ арваннэгдүгээр сарын 15 хүртэл борлуулах гэнэ лээ. Тэгээд цаашид сонголтгүйгээр хагас коксыг “шахах” аж. Тийм юм бол, иргэдэд сонголт өгсөн мэтээр тохуурхах сонирхол хэнд байна вэ. 
2025-11-03

 “Зангиа”-тай архичид олширчээ

Архидалт орон гэргүй хүмүүсээр хязгаарлагдахгүй болж, далд хэлбэрт шилжсэнийг гэр бүлийн маргаан, хүүхдүүдийн сэтгэл зүйн хямрал, хүчирхийлэл, хөдөлмөрийн чадвар алдалт, осол гэмтлийн тоо, өвчлөл, нас баралт гэрчилсээр байна. Хүүхдүүд, аав, ээжийнхээ архины эхүүн үнэрээр баасан гараг, амралтын өдөр “ирснийг” мэддэг болтлоо архидалт хавтгайрсан гэвэл та итгэх үү.
2025-10-30

Сурч боловсрох эрхэд халдахаа зогсоож, хичээл сургалтаа эхлүүл

“Ковид-19”-ийн үед буюу 2020-2021 онд манай улс бусад орны жишгээр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, бүх нийтээр хөл хорио тогтоосон билээ. Бидний хувьд цахимаар ажиллаж, суралцах тухай ойлголт шинэ байсантултэр хэрээр алдаа гаргасан. Ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн сурагчид онлайн хичээлийн туршилтын туулай болж, боловсролын чанар ч дагаад нуран унасан.
2025-10-28

Улаанбаатарт  “улаан гэрэл” аслаа

Хахир өвөл эхлээ ч үгүй байхад Улаанбаатарт “улаан гэрэл” асчхав. УИХ нь даргагүй, Засгийн газар нь Ерөнхий сайдгүй, эмнэлэг нь эмчгүй, сургууль, цэцэрлэг нь багшгүй, сурагчид нь сурах бичиггүй, шатахуун түгээгүүрүүд нь бензингүй, гэр хороолол нь түлэх түлшгүй, хотхон, сууцууд нь халаалтын доголдолтой, улс даяар цахилгааны хязгаарлалттай, аж ахуйн нэгжүүд нь татварын дарамттай, иргэд нь өртэй. Төр засаг нь суудлаа, түмэн олон нь гүйдлээ олохгүй, сөнөсөн хотын сүүлчийн хүмүүс шиг л аж төрцгөөж байна, бидний цөөхөн монголчууд.
2025-10-23

Сурах бичиггүй сурагчдаас юу ч хүлээх хэрэггүй

Дэлхий эхэндээ бөөрөнхий байв. Юмс хөгжихийн хэрээр даяарчлагдаж, хүн төрөлхтөн ертөнцийг алган дээрээ ч “тольдох” хэмжээнд хавтгайрсан. Харин эдүгээ техник, технологийн хурдацтай дэвшлийн ачаар хүмүүс бараг “хиймэл” ертөнцөд амьдарч байна. Тэгвэл бид энэ их хөгжил дэвшлийн хаагуур нь өнгөрчихсөн юм бэ гэтэл нь хоцорчээ, хорвоогоос. Энэ улсын ирээдүй болсон хүүхэд багачууд өнөөгийн Монголын ядуугийн зовлонг үүрч, сурах бичиг ч үгүй, сурах эрх нь хүртэл сугалаа болчихсон сууж байх ч гэж дээ.
2025-09-24

Найр наадам дундарч, ажил ундардаг цаг биш үү

Миний эх орон баяр цэнгэл наадмын орон билээ. Зөвхөн өнгөрсөн амралтын өдрүүдээр л гэхэд Баянзүрх дүүргийн 60 жилийн ойн баяр наадам хүрээ хавиар Хөлийн голоор хөл ихтэй болж, Хүй мандлын дэвжээнд Монголын морин спорт, уяачдын холбооны 30 жилд зориулсан “Их хурд” зохиогдож байхтай зэрэгцэн Завхан аймгийн Сонгино сумд “Аймгийн заан цолны мялаалга” хүндэтгэлийн арга хэмжээ хүртэл зохион байгуулагдах жишээтэй.
2025-08-12

СЭМҮТ-ийн “идээ бээр”-ийг сайд нь шахах уу, өөр санаархал өвөрлөв үү

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-ийнхөн үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг байнга зөрчдөг, халамжийн тэтгэмжийг нь нийгмийн ажилтан хувьдаа зарцуулдаг, эмч, сувилагчид бус, дарга нараа урамшуулдаг, илүү цагийн цалин боддоггүй, үе үеийн удирдлага нь мөнгө төгрөг шамшигдуулдаг, тэр ч бүү хэл, өвчтөндөө бэлгийн хүчирхийлэл үйлдсэн зэрэг олон таагүй мэдээлэл байсхийгээд л хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагддаг. Зарим нь ч хууль, хяналтын байгууллагаар шалгуулж, буруутай нь тогтоогдон, ял шийтгүүлсэн байдаг. Харин энэ удаа Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн СЭМҮТ-тэй холбоотой ноцтой мэдээллийг өчигдөр олон нийтэд ил болголоо.
2025-08-06

Увсын тариаланчууд 12 хүүхдийн амиар наадах шахав

Аймаг, сумуудын ойн баяр хавтгайрч, зохион байгуулалт нь задгайрч, тэр хэрээр аюулгүй байдал нь алдагдсаныг Увсын Тариалан сумын 100 жилийн наадам гэрчлэв. Тус сумын түүхт ойн баяр энэ сарын 21, 22нд болсон бөгөөд нийт 10 насны 350 орчим морийг 80 гаруй уралдаанч хүүхэд хурдлуулсан байна. Энэ үеэр 12 хүүхэд мориноос унаж бэртжээ. Тэдний найм нь соёолон насны морьдын уралдааны үеэр унасныг албаныхан хэлсэн. Учрыг тодруултал 48 соёолон гараанаас гарахад зам чиглүүлж хөтлөх үүрэгтэй комиссынхны машин эхэнд нь яваагүй аж. Үүнээс болоод гарааны зурхайгаас дөнгөж 500 метрийн зайд морьд үргэлжилсэн том гуу жалганд бүдэрцгээж, олон хүүхэд унасан харамсалтай үйл явдал болжээ. Өөрөөр хэлбэл, Увсын тариаланчууд 12 хүүхдийн амиар наадах шахаж.
2025-07-25

Наадмын тасалбар 4-6 дахин үнэд орж, хуушуурын зөвшөөрөл бизнес болов

Гурван сая гаруйхан хүн амтай монголчууд үндэ сний их баяр наадмаа хэрүүл тэмцэлгүй, маргаан, найраагүй тэмдэглэчхэж чадахгүй өдий хүрлээ. Жилийн жилд л наадмын нээ лт, хаалтын ёслолын тасалбарыг дамлан худалддаг. Өнөө жил ч хэвээрээ. Фэйсбүүкт өчнөөн мянган гишүүнтэй, “Наадмын тасалбар авна, зарна” гэх группүүдэд шагийн худалдаа өдгөө ид өрнөж байна. Уг нь наадмын нээлтийн болон бөхийн барилдаан, бусад үзвэрийн тасалбарыг энэ сарын 1-нээс цахимаар худалдсан. Үдшийн баярын тоглолтын тасалбарыг ч иргэд захиалан авах ёстой байв.
2025-07-10

Боловсролын газрыг боловсролгүй дарга удирдаж байна

Төрийн алба танил талын хийгээд бүлэглэж “булли” хийдэг хүмүүсийн цугладаг газар биш байлтай. Гэтэл Орхон аймгийн Боловсролын газарт энэ байдал хавтгайрч, танил талаараа бүлэглэж, нэгээ гадуурхдаг, хяхан хавчдаг үзэгдэл газар авсныг иргэд эсэргүүцэж эхлэв. Эл байдлаас Орхон аймагт тэр дундаа төрийн албанд эрдэнэт хүний алтан амь эрсдэж ч мэдэхээр байна.
2025-07-08

 Есөн тэрбумдаа тохирсон сэтгэл ханамж өгч чадах юм уу

Наадамчдаа гомдоосон тасалбарын маапаан. Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдааны тасалбар өчигдөр худалдаанд гарсан даруйдаа уламжлал ёсоор “шуураад” дуусав. Хоол ундаа зэхээд, хонон өнжин дугаарлаад ч нэмэргүй, технологийн дэвшил ашиглан цахимаар борлуулаад ч ялгаагүй, төрийн наадмын тасалбар гэдэг угаас илүү танилтайд нь олдож, их артай, аргатай шагчдын “хаалгаар гарахгүй, хаагуур гарах вэ дээ” хэмээн маадгархан бөөндөж суудаг эд болсон нь нууц биш. Жилийн жилд олон нийтийн дунд ихээхэн хүлээлт үүсгэдэг наадмын тасалбараа борлуулахдаа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 13 мянган суудлын тоогоороо зардаггүй нь хамгийн хоржоонтой. Улстөрчид, гишүүд, сайд, дарга нар, тэдний ар гэрийнхэн, танил талынхнаас гадна дотоод, гадаадын хүндэт зочид гийчид, ЭСЯ-д, дипломат албаныхан гэсээр дор хаяж 500-600 суудал эзэлнэ.
2025-07-03

 15.7 их наяд төгрөгийг үр ашиггүй зарцуулсан Засгийн газар хариуцлага хүлээх үү

Татвар төлөгчдийн мөнгийг хяналтгүйгээр урсгаж, төсвийг үр ашиггүй зарцуулсныг Үндэсний аудитын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс илболголоо. Тодруулбал, Үндэсний аудитын газраас Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд танилцуулсан. Засгийн газрын болон төсвийн захирагчдын санхүүгийн тайланд хийсэн аудитаар нийт 15 их наяд 719.9 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илэрсэн байна.
2025-07-02

 Түгжрэлийг “шийдэх”  түгжил шийдвэр

Нийслэлийн ИТХ-аас 2025 оны хотын төсвийг батлахдаа Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээ, мөн авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолын төслөө хамтад нь чимээгүйхэн зүтгүүлж, санасандаа хүрсэн. Зургаан сарын өмнө хөшигний ард чухам юу болсныг нийслэлчүүд дөнгөж одоо л мэдэж байна. “Эрийн сайндаа” гэдэг шиг хотын машинд ногдуулах татварын нэмэгдлийг цуцлах өргөдөлд 33 мянган иргэн гарын үсэг зурснаар УИХ-аас өнгөрсөн дөрөвдүгээр сард ажлын хэсэг гаргасны ачаар шүү дээ.
2025-06-12

АА хэмээх “дарга ангийнхан” төсөв цөлмөж байна

Хоёр жилийн өмнө 20-иод хүнтэй байсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны орон тоо гэнэт 5.5 дахин нэмэгдэж, өдгөө 109 болтлоо данхайсныг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр дэлгэж, хурцаар шүүмжлэв. Монгол Улс 500 гаруй шүүгчтэй. Гэтэл ШЕЗ-ийн ажлын алба нь шүүгчдээсээ дутахгүй шахам олон орон тоотой байж болохгүй гэсэн гишүүдийн шүүмжлэл, шаардлагын хариуд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг “Тамгын газрын орон тоог өмнө нь батлахдаа ажлын албаны бүтцийг 159 болгон нэм¬сэн юм билээ. Гэхдээ одоо ажлын албанд 109 хүн ажиллаж байгаа. Та бүгдийн хэлж байгаа шиг арай ч 200 хүрчхээгүй байна” гэж “түлээрэв”. Н.Мөнгөнцэцэгийн хувьд 2021 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр Н.Баасанжав, Д.Зүмбэрэллхам, Р.Онончимэг, Н.Отгончимэг нарын хамт томилогдсон нэгэн.
2025-06-05

10 аймгийн дулааны станцыг барих солонгос компани дампуурсан гэв

10 аймгийн дулааны станцыг барих солонгос компани дампуурсан гэв
2025-06-03