УИХ-ын гишүүн Ц.Баатархүү хагас коксон шахмал түлшний асуудлаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд асуулга тавьжээ. Тэрбээр “Түлшний химийн найрлага, эрүүл мэндэд үзүүлжбуй нөлөөллийг баталгаат лабораториор шинжлүүлнэ. Шинэ, хуучин түлшний талаарх асуулгыг энэ долоо хоногт хэлэлцүүлнэ” хэмээв.
Хагас коксон шахмал түлшний чанар, найрлага үзүүлэлтүүдийг лабораторид шинжлүүлдэг, эсэх талаар “Тавантолгой түлш” компанийнхнаас лавлахад “Манай байгууллага БНХАУ-ын Шаньси мужаас ирж буй цуваа болгоноос түүвэрчилсэн байдлаар дээж авч, CCIC хэмээх олон улсын итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлдэг. Лабораторийн шинжилгээгээр хагас коксон шахмал түлшний чийглэгийн хэмжээ зургаа, үнснийх 20, дэгдэмхий бодисын гарц 12, хүхрийнх0.5 хувиас бага байгааг нотолсон. Мөн гаалийн лаборатори ч түүвэрчилсэн байдлаар шинжилгээ авна. Түүнчлэн үйлдвэрийн хашаанд орж ирсэн цуваа болгоноос дээж авч, өөрсдийн болон хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораториудад сонголтоор шинжилгээ хийлгэдэг. Одоогоор стандартаас гажсан зөрчил илрээгүй. Харин толгой өвдөж, хоолой хорслоо гэдэг нь тухайн иргэдийн эсэргүүцэх нэг хэлбэр гэж харж байна” гэлээ.
Улаанбаатарт тархаад буй таагүй, эвгүй үнэр хагас коксон түлштэй холбоогүй юм бол өөрюунаас үүдэлтэйг нь нийслэлийн Агаар, орчны бохирдлын газрынхнаас лавлахад “Манайд одоогоор үнэр хэмжигч төхөөрөмж байхгүй. Харин агаарын бохирдол хэмжигч бий” гэх хариулт өгсөн юм.
Шатахуун, тамхи болон автомашины яндангийн утаа, хог хаягдал зэрэг олон төрлийн үнэр хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг. Гэвчманай улсад үнэрийг хэмжих, судалж шинжлэх багаж төхөөрөмж, лаборатори байхгүй аж. Өдгөө 1.6 сая гаруй хүн амтай нийслэл хот үнэр хэмжигч нэгч төхөөрөмжгүй байна гэдэг эмгэнэлтэй биш гэж үү. Энэ байдлаараа нийслэлчүүдхотоороо нэгмөсөн хордож магадгүй нөхцөлд амьдарч буйгэсэнүг. ТэгвэлБНХАУ, БНСУ зэрэг өндөр хөгжилтэй оронд утааны найрлага, VOC буюу дэгдэмхий органик нэгдлүүд, үнэрийн агууламжийг төрөл тус бүрээр нь хэмждэг орчин үеийн станцуудыг өргөнөөр ашиглажбайна. Харин бидэнд зөвхөн таамаглахаас өөр арга алга.
Үнэр гэдэг нь агаарт тархсан дэгдэмхий хий, уур бөгөөд хортой, эсвэл хоргүй гэж ангилдаг. Хүрээлэн буй орчинд эвгүй үнэр тархаж, иргэд түүнийг байнга үнэрлэх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, амьдралын чанарыг доройтуулдаг. Хүчтэй үнэрийн улмаас зарим хүн ханиалгаж, амьсгал нь давчдах нь бий. Таагүй үнэр байнга мэдрэх нь толгой эргэх, өвдөх, дотор муухайрахад хүргэдэг байна. Цаашлаад стрессийн түвшнийг нэмэгдүүлж, сэтгэл санаа тогтворгүй болоход нөлөөлдөг гэх судалгаа ч байдаг. Тиймээс нийслэлчүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахын тулд үнэр тодорхойлох, илрүүлэх, хэмжих төхөөрөмжтэй болох шаардлагатайг холбогдох албаныхан ойлгож, анхаараасай даа. Элдэв хурал, зөвлөгөөнд зориулж кофе, цай зөөх мөнгөөрөө ядаж улсдаа ганц үнэр хэмжигч төхөөрөмжтэй болчихюмсан.
СОНГИНОХАЙРХАН, БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ УГААРЫН ХОРДЛОГО ИХ БАЙНА
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс угаарын хийн хордлогын нөхцөл байдлын мэдээллийг уржигдартанилцууллаа. Нийслэлийн хэмжээнд энэ сарын 11-24-ны хооронд буюу сүүлийн 14 хоногт 112 хүн угаартаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна. Тэдний 53 хувь нь эмэгтэй, үлдсэн нь эрэгтэй. Насны хувьд хүүхдүүд угаарын хийд өртөх нь элбэг байгаа гэв. Хордлогын улмаас эмнэлэгт хандсан эдгээр хүний биеийн байдал дунд зэрэг, нас баралт бүртгэгдээгүй аж.
Угаартсан иргэдийг байршлаар нь авч үзвэл гэр хорооллын айл өрх, хүн ам ихтэй Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт хамгийн олон бүртгэгджээ. Тодруулбал:
• Сонгинохайрханд 45
• Баянзүрхэд 40
• Чингэлтэйд 19
• Налайхад 4
• Хан-Уулд 2
• Баянголд 1
• Сүхбааратар дүүрэгт 1 байв.
Э.Сүйлэн