Ажиллах хүчгүй, ашиг багатай хүлэмжийн аж ахуй
Манай улсын хэмжээнд 2025 онд өвөл, зуны нийт 160 орчим га хүлэмжид нарийн ногоо тарьж, 14 580 тонн ургац хураан авчээ. Харин өргөст хэмх, улаан лооль 7100 орчим тонныг гадаадаас худалдан авсан бол нийт 57 700 тонн нарийн ногоо, жимс өнгөрсөн жил импортолжээ. Өөрөөр хэлбэл, бид идэж байгаа нарийн ногоо, жимс, жимсгэнийн 80 хувийг гадаадаас авч байгаа юм.
2026-06-19
Богд Очирвааниа тахив уу, талхив уу
Отгонтэнгэр хайрханыг тахих төрийн их ёслол энэ сарын 16, 17-нд хөл хөдөлгөөн, үймээн шуугиантай болж өнгөрлөө. Өнөө жил Богд Очирваанийг тахих ёслолд 40 орчим мянган сүсэгтэн оролцсон гэнэ. Урьд байгаагүй олон хүн Хангайн нурууны ноён оргилыг зорьсон тул хайрханы бэл хормой, хажуугаас нь эх аван урсдаг цэнгэг уст Буянт голын эрэг хүн, машины хөлд дарагдаж, улаан шороогоор хавсарга тавьсан аж. Угаас ган гачиг, хуурайшилт ихтэй, өвс ургамал тарчигхан байсан газарт тахилгын ёслолыг сүр дуулиантай зохион байгуулсан нь олон талаараа муу үлгэрлэл болж, хүрээлэн буй ор чинд багагүй эрсдэл учруулсныг нутгийн иргэд ярьж байна
2026-06-18
АН, МАН-ынхан хөшигний ард “хөтлөлцөв” үү
УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах Х.Тэмүүжин тэргүүтэй 17 гишүүний өнгөрсөн оны арваннэгдүгээр сард өргөн барьсан хуулийн төслийн “хувь заяа” өөрчлөгдөж эхэлжээ. Парламентын спикер нь аль нэг намын дарга байх ёсгүй. Хэрэв УИХ-ын даргаар сонгогдвол намын гишүүнчлэлээсээ түдгэлзэх хэрэгтэй. Ингэж парламент олон ургалч үзэл, эрүүл мэтгэлцээний зарчмыг хангана хэмээн тэд үзсэн юм. Нэлээд бэрхшээл туулж, улс орныг “донсолгож” байж, уг төслийг хэлэлцэхийг олонх дэмжиж байлаа.
2026-06-18
Би бол хүчиpхийлэл, холдоорой, гишгэчихнэ шүү
Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр. Монгол Улсад мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлүүдийг дэмжин урамшуулах, сэтгүүл зүйн судлал, шүүмжийг хөгжүүлэх зорилгоор нэрт сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдоржийн дурсгалд зориулсан БАЛДОРЖ шагнал бий болгох санаачилгыг 2008 онд “Балдорж” сангийн удирдах зөвлөлөөс гаргаж, анхны жил зөвхөн сонины сэтгүүлчдийн дунд энэхүү шалгаруулалт явагдсан түүхтэй.
2026-06-17
Бодлогогүй хөрөнгө оруулалт хийх үү, бодит бэрхшээлүүдээ шийдэх үү
2008 он. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын санаачилгаар “Хүүхэд бүрд компьютер” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж эхлэв. Үүний хүрээнд хоёр жилийн хугацаанд гурван удаагийн нийлүүлэлтээр АНУ-ын OLPC компаниас 12 мянган компьютер хүлээн авч, нийслэл, орон нутгийн 51 сургуульд тараажээ.
2026-06-16
Багануур, Налайх хот болох шалгуурыг бусдаас түрүүнд хангасан гэж үү
“Улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотуудыг байгуулах эрх зүйн орчин бүрдлээ” хэмээн 2024 оны сонгуулийн суртал чилгааны үеэр МАН-ынхан баахан шоудсан ч өнөөг хүртэл Монгол Улс нэг ч хот байгуулж амжаагүй л бүдэрсээр явна. Хамгийн сүүлд 2026 оны тавдугаар сарын 26-ны өдөр УИХ-д Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гээчийг Засгийн газраас өргөн мэдүүлж, хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэлээ.
2026-06-15
Амьдралаас тасарсан албатууд
УИХ-ын хаврын чуулган завсарлах хугацаа дөхөөд байна. Үндсэн хуульд зааснаар нэг чуулган ажлын 75-аас доошгүй өдөр хуралдах учиртай. Тиймээс завсарлах дөхөөд ачаалал нэмэгдэж, УИХ-ын дарга өдөрт 12-14 цаг ажиллаж байгаа гэнэ. Тэрбээр ажлынхаа нэг өдрийг танилцуулсан рийл буюу богино бичлэг цацсан юм. Ингэхдээ “Ойрд түгжрэл алга, Их тэнгэрээс Төрийн ордон руу 20 минут л явдаг болж. Түгжрэлтэй үед бол урсгал дагасаар 40-50 минут явдаг” хэмээн яриад олон нийтийн эгдүүцлийг хүргэв.
2026-06-15
СЕХ-ны бүрэлдэхүүний зургийг хэн гаргаж байна вэ
УИХ-аас томилдог Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ), Үндсэн хуулийн цэц зэрэг байгууллагын дарга, зарим гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаад удаж буй. Эрх баригч намынхан дотроо талцаж, Засгийн газар, парламентын спикерээ хэдэнтээ сольж, албан тушаалаа булаацалдаад ийш анхаарах сөхөөгүй явсан, эсвэл улс төрийн зорилгоор ч солихгүй удсан байхыг үгүйсгэхгүй. Ямартай ч парламент доторх халаа сэлгээ нь түр зогссон тул бүрэн эрх нь дууссан, хагас дутуу бүрэлдэхүүнтэй дээрх байгууллагуудад түрүүчээс нь санаа тавьж эхлээд байна.
2026-06-12
Монголдоо л “үнэтэй” диплом
“Монголоор дүүрэн дипломтой залуус. Ажил дээр гарахад сурсан, мэдсэн нь гологддог, их, дээд сургуульд юу заадаг байна. Диплом нэртэй цаас атгуулахаас чадварлаг боловсон хүчин бэлдэж чаддаггүй” хэмээн шүүмжлэх хүн цөөнгүй. Манай улсын их, дээд сургуулиуд төгсөгчдийн тооноос илүү, сургалтын чанартаа анхаарах шаардлага үүсээд удаж буй нь үүнээс харагддаг. Ялангуяа, багш, эмчийн ур чадвар тааруу байгаа нь тэднийг бэлдэж, “бойжуулдаг” салбар сургуулиудын сургалтын чанартай шууд холбон тайлбарладаг.
2026-06-12
Хөрөнгө оруулагчдаа хөөх үү, “хөлд нь суух” уу
Манай улс өнгөрсөн жил 15.7 тэрбум ам.долларын (одоогийн ханшаар 52-53 их наяд төгрөг) бүтээгдэхүүн экспортолжээ. Уг орлогын 90 орчим хувийг чулуун нүүрс, алт, зэс болон төмрийн хүдрийн нийлүүлэлтээс бүрдүүлсэн байна. Нөгөөтээгүүр, 2025 онд улсын төсвийн орлого ойролцоогоор 30 гаруй их наяд төгрөг байсан бөгөөд үүний 30- 35 хувийг эрдэс баялгийн борлуулалтад ногдох татвар, төлбөр, шимтгэл зэргээс “босгожээ”.
2026-06-11
Хөдөөний эмнэлгүүд хүний нөөцгүй хөндий байшингууд л болжээ
Манай улсын эрүүл мэндийн тогтолцооны нэн тулгамдсан асуудал нь газар зүйн байршил, төвлөрлөөс үүдсэн бэрхшээл. Тэр дундаа орон нутгийн эмнэлгүүд одоо болтол тоног төхөөрөмж, орчин нөхцөл муутайн дээр нарийн мэргэжлийн хүний нөөцийн дутагдалд орчхоод байна. Үүнээс болоод иргэд нийслэлийг зорихоос өөр сонголтгүй хэвээр байгаа нь гунигтай. ЭМЯ, үе үеийн сайд нарынх нь төвлөрлийг сааруулах бодлого огтоос хэрэгжихгүй байгааг Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос саяхан ил болгов.
2026-06-10
Туулын эрэг дэх түгжээтэй жорлонгуудын аюул
Та амралтын өдрөө цэвэр агаарт гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэхээр голын эрэг дагуу байгуулсан нэгэн цэцэрлэгт хүрээлэнг зорьж байна гэж төсөөлөөрэй. Мэдээж зорьж, цаг зав гаргаж очих тул тухтай байхыг бодон багахан хоол унд бэлтгэж, цагийг сайхан өнгөрүүлэхэд нэмэртэй, хэрэгтэй зүйлсээ зэхэж явах нь гарцаагүй. Гэтэл таны тухлахаар очсон газарт, бүр ойр хавьд нь ч бие засах газар байхгүй бол яах вэ. “Сайхан газарт ирсэн юм чинь буцах замгүй” гээд тэсээд л байх уу.
2026-06-10
“Шүд сугалах” уу, танхимаараа огцрох уу
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал томилогдсоноосоо хойш яг 70 өдрийн дараа огцруулах “сануулга” хү лээж авав. Бүрэлдэхүүнээ баталгаажуулснаас нь хойш тооцвол 65 дахь өдөр нь УИХ дахь сөрөг хүчнийхэн түүний Засгийн газрыг огцруулах акц өрнүүлж, намын дарга О.Цогтгэрэлийнхээ бланкан дээр гарын үсэг цуглуулж эхэлснээ мэдэгдээд байна. Цэргийн ангидаа байлдагч амиа алдсан ноцтой хэрэг ээлжит удаа гарсны дараа АН-ынхан Батлан хамгаалахын сайдад улс төрийн хариуцлага хүлээлгэхийг шаардсан юм.
2026-06-10
Төр эрх мэдлийн “дохиур”-аасаа тийм ч амар салахгүй
УИХ-ын өнгөрсөн баасан гаргийн чуулганаар БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болгосонд тооцох тухай хуулийг эцэслэн баталсан юм. 1991 оны нэгдүгээр сард баталсан БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг баримтлан, Засгийн газар төрийн өмчит компани (ТӨК)- уудад онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч (БЭТ) томилсон нь эрх баригч намд Монголын мөнгөний авдрын түлхүүрийг шууд атгуулж байна хэмээн олон нийт шүүмжилж байв. Өөрөөр хэлбэл, БЭТ-ийн гэх тодотголтой дээрх хууль Үндсэн болон бусад хууль, олон улсын гэрээ, конвенцод нийцэхгүйг Засгийн газар мэдсээр байж нүдэн балай, чихэн дүлий өдий хүрсэн юм.
2026-06-09
1000-аад хуулийн тал нь ч үүргээ гүйцэтгэхгүй байна
Нийгэмд асуудал үүсэх бүрд дарга нарын олныг тайвшруулж, “гал унтраах”, буруу зөрүүгээс эвтэйхэн булзах шалгарсан арга нь “Холбогдох байгууллагад чиглэл өгсөн”, “Хүчингүй болгоно, ажлаас нь чөлөөлж, хариуцлага тооцно”, “Хууль санаачилж, батлуулна” гэх хоосон, хуурай мэдэгдэл болжхувирсан. Бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө хууль батлуулсан нэр зүүхийн тулд хаа хамаагүй сэдэв рүү “үсчих” нь ч үүнд хамаатай.
2026-06-09
Штабын даргаараа “туг тахисан” ч Дотоодын цэрэгт харилцааны зөрчил гарсаар
Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын анги, салбарт иргэний үүргээ биелүүлэхээр ирсэн алба хаагчдын дунд гарсан элдэв зөрчил маргааныг жил бүрийн цэрэг татлагатай зэрэгцээд олон нийтийн сүлжээнд “сэвж” хандалт авах нь их болсон. Нэг талаасаа харвал цэргийн албанд залуус, эцэг эхчүүдийг итгэлгүй болгох, цаашлаад зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэргийг хүчгүйдүүлэх гэсэн бодлого явагдаж байхыг үгүйсгэхгүй.
2026-06-08
Б.Найдалаад найдах хэрэггүй
Шинэ Засгийн газар хаврын сүүл сараас эхлэн өвөлдөө бэлтгэнэ, эрчим хүчний салбарт онцгой анхаарна гэдгээ зарласан. Тиймээс Ерөнхий сайд Н.Учрал томилогдсоныхоо дараахан Эрчим хүчний сайд Б.Найдалаагаа дагуулан “ДЦС-IV” ТӨХК-д ажилласан юм. Өнгөрсөн өвөл нийслэлчүүд идэр есийн хүйтнээр цахилгаан, дулаанаа ээлжлэн хязгаарлуулж, үүнээс үүдэн багагүй хохирол амссан. Ийм явдал давтагдуулахгүйн төлөө ажиллахыг Ерөнхий сайд салбарын сайддаа үүрэгдээд буй юм.
2026-06-08
Орчныг нь сайжруулах гээд эрүүл мэндийг нь хохироосоор байх уу
Хичээлийн шинэ жил дөхөхөөр сургууль, цэцэрлэгүүд өнгө засаж, анги танхимаа торддог бичигдээгүй хууль манайд бий. Үүний тулд жил бүр улсын төсвөөс гадна эцэг, эхчүүдээс мөнгө татаж, хандив нэрээр чамгүй хөрөнгө босгодог. Үр хүүхдээ цэвэрхэн, тохилог орчинд сургахын тулд аав, ээжүүд цааргалалгүй өгч, хувь нэмэр оруулдаг нь үнэн. Гэвч энэ бүхний цаана хүүхдийн эрүүл мэндэд чимээгүйхэн заналхийлдэг нэг асуудал орхигддог нь дотоод орчны бохирдол юм.
2026-06-05