Нийслэлд 23 хэм дулаан байна
Дөрөвдүгээр сарын 28-нд нутгийн зарим газраар, 29-нд нутгийн зүүн хагаст салхи секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
2025-04-28
Ус, цаг уурын станц, харуулын тоог хоёр дахин нэмэгдүүлнэ.
Манай улсад өдгөө ус, цаг уурын 318 станц, харуул байгаагаас тал нь гар ажиллагаатай гэнэ. Тэгвэл энэ тоог 2025 онд хоёр дахин нэмэгдүүлж, 2025 онд хоёр дахин нэмэгдүүлж, 2028 он гэхэд нийт өртөө, харуулын 90 хувийг автомат станцтай болгох зорилт тавьсныг Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга мэдээлэв. Ингэснээр цаг агаарын өдөр тутмын үзүүлэлт болон аюулт үзэгдэл, гамшгийн эрсдэлийг илүү бодитой тооцоолох, мэдээлэх, урьдчилан сэргийлэх боломж бүрдэх гэнэ.
2025-04-25
Нийслэлд өдөртөө 15 хэм дулаан байна
Дөрөвдүгээр сарын 24-нд ихэнх нутгаар дулаарах боловч, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 26-нд говь болон зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
2025-04-24
Олон улс болон үндэсний хэмжээний шилдэг байгаль хамгаалагчид тодорлоо
Олон улсын эх дэлхийн өдөр өчигдөр тохиов. Дэлхийн улс орнууд энэөдрийг “Бидний хүч, бидний гараг” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж, байгальд хөлийн жимээс өөр ул мөр, хор хохиролгүй амьдрахыг бүх нийтэд уриалсан бол хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр ажилладаг олон улс, үндэсний байгууллагууд шилдгийн шилдэг эко элч нарыг алдаршууллаа.
2025-04-23
Ан амьтдаа анхааран хамгаалж, үр өгөөжийг нь хүртье
Монголчууд эрт дээр үеэс мал аж ахуй эрхлэн амь зуухынзэрэгцээ ан агнуурын үйл ажиллагааг зохистой эрхэлж, ан амьтныг хайрлан хамгаалж, өсгөн үржүүлэх шинжлэх ухааныүндэстэй зөв ашиглах уламжлалт ёс заншлаа өнөөг хүртэл хадгалж ирсэн түүхтэй.
2025-04-23
Бага зэргийн бороо орно
Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө 11-13 хэм дулаан байна.
2025-04-22
Нийслэлд 11 хэм дулаан байна
21-22-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон шуурга шуурч, хуурайшилт нэмэгдэхийг анхааруулж байна.
2025-04-21
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Дөрөвдүгээр сарын 18-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 19-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн төв хэсгээр, 23-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
2025-04-18