“Боловсролын зээлийн сангийн санхүүжилтийг тэгш, хүртээмжтэй олгоход хүндрэл учирсан”
Боловсролын зээлийн сангаас өнгөрсөн онд дотоодод суралцах 929 оюутанд хоёр тэрбум, гадаадад суралцах хоёр иргэнд 400 орчим сая төгрөгийн санхүүжилт олгосон талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэв. Тэрбээр хууль, журмын дагуу хүсэлт гаргасан хүмүүст сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд асуудал үүсэж буй талаар дурдсан юм.
2025-06-30
Пакистанд үерийн улмаас 32 хүн амиа алджээ
Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын хойд нутаг, Хайбер Пахтунхва болон Пенжаб мужид энэ сарын 26-28-нд хүчтэй аадар бороо орсны улмаас гамшгийн хэмжээний үер болжээ. Олон цаг үргэлжилсэн аадар, түүнээс улбаатай үерийн уршгаар 32 хүн амиа алдсан бөгөөд 16 нь бага насны хүүхэд байжээ. Пенжаб мужид бямба гарагт хамгийн их буюу 102 мм хур тунадас орсон бол Лахорт 62, Чаквалд 32, Бахавалпурт гурав, Наровал болон Норпур Талд тус бүр хоёр, Касурт нэг мм бороо орсныг тогтоосон байна. Эдгээр бүс нутаг нь тус улсын аялал жуулчлалын гол төвүүдийн нэг бөгөөд нутгийн иргэдийн хувьд амьжиргаагаа залгуулдаг үндсэн эх үүсвэр нь ажээ.
2025-06-30
Улаанбурхан өвчнөөр 10721 хүн өвджээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 30-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 10721, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 648 гэрээр 953, эдгэрсэн 9113, Хавьтал 75657, нас баралт 7 байна.
2025-06-30
Манай улсын жоншны экспорт дээд хэмжээнд хүрэв
Монгол Улс 2025 он гарснаас хойш эхний таван сард 659.1 мянган тонн жоншны хүдэр, баяжмал экспортолж, түүхэн дээд амжилт тогтоогоод байна. Энэ нь жоншны экспорт өмнөх оны мөн үеэс 196 мянган тонноор өссөн үзүүлэлт бөгөөд 2023 оныхоос хоёр, 2022 оныхоос даруй зургаа дахин нэмэгдсэн таатай мэдээ юм.
2025-06-30
Химийн элементийг цээжээр уншсан 10 настай хүү шинэ амжилт тогтоолоо
Австрали улсын “Covenant college”-ийн тавдугаар ангийн сурагч Исаак Тесдорпф химийн үелэх хүснэгтийг цээжээр уншиж, Геннисийн дээд амжилтыг шинэчиллээ. Тэрбээр химийн 118 элементийн нэрийг атомын дарааллаар нь ердөө 40.37 секундэд нэрлэсэн нь өмнөх 41.92 секундийн рекордыг эвдлээ. Исаак хоёрдугаар ангид байхдаа эмээгээсээ химийн үелэх систем бүхий ном бэлгэнд авснаар шинжлэх ухааны ертөнцөд хөл тавьсан аж.
2025-06-29
“Байгаль хамгаалагчдын 40 хувь нь шаардлагатай багаж хэрэгслээр хангагдаагүй”
Байгаль хамгаалагчдын ажлын үнэлэмжийг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах шаардлага дэлхий дахины тулгамдсан асуудал болж буйг Олон улсын байгаль хамгаалагчдын холбоо (IRF)-ноос анхаарууллаа. Тус холбооныхон Төв Флоридагийн их сургуулийн судлаачидтай хамтран “Байгаль хамгаалагчдын нөхцөл байдлын дэлхийн анхны тайлан”-г боловсруулаад буй юм.
2025-06-29
Европ чимээгүй амьдралын төлөө тэмцэж байхад Улаанбаатар чимээнд “живж” байна
Дуу чимээний бохирдол нь Европ даяар эрүүл мэнд, эдийн засаг, байгаль орчинд ноцтой хохирол учруулж байгааг Европын байгаль орчны агентлаг (ЕБОА)-аас анхаарууллаа. Тус агентлаг “Европын холбооны 110 сая хүн буюу нийт хүн амын тавны нэг нь автозамын хөдөлгөөний дуу чимээнд тогтмол өртөж, нойргүйдэл, зүрх судасны өвчлөл, сонсголын эмгэг, сэтгэл зүйн хямрал зэрэг эрүүл мэндийн асуудалтай тулгарч байна” хэмээн үзжээ. Түүнч¬ лэн жил бүр дуу чимээний бохирдлын улмаас Европт 66 мянга гаруй хүн цаг бусаар нас барж, 100 тэрбум еврогийн эдийн засгийн хохирол учирдаг гэнэ.
2025-06-29
“Хааны эрэлд-2025” сургуульд 24 орны 1300 орчим цэргийн алба хаагч оролцлоо
“Хааны эрэлд-2025” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль 6 дугаар сарын 14-28-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Сургуулийн хаалтын үйл ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг нарын БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын дарга нар, төрлийн цэргийн командлагч, удирдах газрын дарга нар, Монгол Улсад суугаа Элчин сайдууд, цэргийн атташе нар тэргүүтэй хүндэт зочид болон 24 орны цэрэг дайчид, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцлоо.
2025-06-28
Шинжлэх ухааны адал явдлыг мэдрүүлэх “Сансрын зуслан” нээв
Сансрын зуслан буюу “Space camp-2025” олон улсын боловсролын зусланг долоодугаар сарын 3-10-нд “Найрамдал” цогцолборын тавдугаар ээлжийн үеэр анх удаа зохион байгуулах гэж байна. Уг хөтөлбөр нь хүүхэд залууст шинжлэх ухааныг сонирхох, олон улсын найз нөхөдтэй болох, ирээдүйн чиглэлээ олоход туслах зорилготой аж.
2025-06-28
Морьт харвааны 17 дахь удаагийн ДАШТ манай улсад болно
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг наймдугаар сарын 22-24-нд Тайж хайрхны бэлд дөрөв дэх удаагаа зохион байгуулах аж. Энэ үеэр морьт харвааны 17 дахь удаагийн ДАШТ болох гэж буй нь тус фестивалийн онцлох арга хэмжээний нэг хэмээн зохион байгуулагчид онцоллоо. Морьт харвааны тэмцээнд Монголын уламжлалт харвааны төрөл болох “Бөмбөг намнаа”-г анх удаа багтаасан байна.
2025-06-28
150 гаруй хүний чандрыг туршилтаар сансарт хөөргөв
Задгай сансарт оршуулгын үйлчилгээ эрхэлсэн анхдагч компаниудын нэг “Celestis” нь Европын сансрын хөлөг үйлдвэрлэгч “The exploration company” (TEC)-тай хамтран ажиллахаар болсон нь сонирхолтой үйл явдлын эхлэл болох нь.
2025-06-28
“Үдшийн музей”-д “солонго” татах нь
Үндэсний урлагийн их театрын гоцлол хөгжимчин, ятгач Г.Солонго “Solongo” бүрэн хэмжээний тоглолтоо Чойжин ламын сүм музейн “Үдшийн музей”-д ирэх сарын 2-нд толилуулах нь.
2025-06-28
“Хархорум 2025” наадмын шүүгчээр Оскарын шагналт Марк Баше ажиллах нь
Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Хархорум” олон улсын кино наадам өнөөдөр эхэллээ. Ирэх сарын 2 хүртэл үргэлжлэх уг наадам нь Монголын кино урлагийн салбар луу гадаадын уран бүтээлчдийн анхаарлыг хандуулах, хамтран ажиллах, дотоодын кино үйлдвэрлэлийг олон улсын жишигт хүргэх зорилготой юм.
2025-06-27
Цусны хавдартай 37 хүнд үүдэл эс шилжүүлэн суулгажээ
Дэлхийн цусны үүдэл эс, чөмөг шилжүүлэн суулгах холбооны олон улсын хурал Улаанбаатар хотод өчигдөр эхэллээ. Энэ сарын 28 хүртэл үргэлжлэх уг хуралд АНУ, Япон, ХБНГУ, БНХАУ, Их Британи зэрэг дэлхийн 30 гаруй орноос 50 орчим эрдэмтэн, судлаач ирж, туршлага, мэдээллээ солилцож байна. Манай улс 2014 онд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлсэн билээ.
2025-06-27
Улаанбурхан өвчнөөр 10065 иргэн өвджээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 27-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 10065, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 646, гэрээр 1014, эдгэрсэн 8405, Хавьтал 75657, нас баралт 7 байна.
2025-06-27
Хэт халалт хөдөлмөрийн бүтээмжийг “хайлуулж” байна
Аагим халуун өдрүүд үргэлжилж байна. Хэт халуунаас үүдэн таны ажлын бүтээмж муудаж байвал ганцаараа биш гэдгээ санаарай. Уур амьсгалын өөрчлөлт, ойн түймэр, хотжилт, хүлэмжийн хийн ялгарлаас шалтгаалан сүүлийн жилүүдэд дэлхий даяар эрчимтэй халж буй. Энэ нь эрүүл мэндэд халтайгаар зогсохгүй олон сая хүний амьжиргаа, ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлөн, эдийн засгийн хохирол учруулж байгааг судлаачид анхааруулж байна. Жил бүр дэлхийн нийт ажиллах хүчний 70 орчим хувь нь хэт халалтаас үүдэх эдийн засгийн эрсдэлд өртдөг бөгөөд 2023 онд л гэхэд 512 тэрбум ажлын цаг дэ¬мий үрэгдсэн нь 1990-1999 оны дундажтай харьцуулахад 49 хувиар өссөн аж.
2025-06-27