Улаанбурхан өвчнөөр 516 хүн өвджээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан халдварт өвчний 516 тохиолдол батлагдсэн хэмээн мэдээллээ. Тодруулбал, 128 хүн эмчлүүлж, гэрээр 12 хүн эмчлүүлж байгаа бөгөөд эдгэрсэн 376 хүн, 35 сэжигтэй тохиолдол, 10503 хавьтал болжээ. Өвчлөлийг хүйсээр нь авч үзвэл, 57.8 хувь нь эрэгтэй, 42.2 хувв нь эмэгтэй байна.
2025-04-14
Архангай аймаг агаарын чанарын хянах автомат станцтай боллоо
Монгол улс, БНСУ-ын Байгаль орчны яамдын хамтын ажиллагааны хүрээнд буцалтгүй тусламжаар 21 аймгийн Цаг уур, орчны шинжилгээний төвүүдийг агаарын чанарын автомат станцтай болгох ажлыг эхлүүллээ. Анхны автомат станцыг Архангай аймагт суурилуулсан бөгөөд 24 цаг, 365 хоног тасралтгүй ажиллах боломжтойг онцолж байна. Тус автомат станц нь хүхэрлэг хий, азотын ислүүд, байгаль орчны суурь үзүүлэлтүүд, нарийн тоосыг хэмжинэ. Өнгөрсөн хугацаанд 8:00, 12:00, 20:00 цагуудад механик байдлаар төв суурин газруудын агаарын чанарыг хэмждэг байсан бол өнөөдрөөс эхлэн бодит цагийн хэмжилтээр минут тутамд тооцоолох боломжтой болжээ.
2025-04-14
Таван бөхөд ДОПИН илэрснийг МҮБХ зарлалаа
МҮБХ нэр бүхий 5 бөхөд Допингийн эсрэг дүрмийн зөрчлийн Үр дүнгийн удирдлагыг хэрэгжүhttps://www.unuudur.mn/admin/articleүлж ажиллан гаргасан шийдвэрийг Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагад хүргүүлжээ.
2025-04-12