Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Боксын шигшээгээс найман тамирчин эхний 10 байрт жагсав

Дэлхийн боксын холбооноос тамирчдын чансааг энэ сард шинэчилснээ албан ёсоор танилцуулав. Монголын боксын үндэсний шигшээ багийн эрэгтэй тамирчдаас олон улсын хэмжээний мастер (ОУХМ) А.Баттулга 50 кг-ын жинд II, Х.Билгүүнсайхан 55, О.Бямба-Эрдэнэ 70 кг-д V байрт эрэмбэлэгджээ.
2026-06-10

Залаатын болон Хүрэлтогоотын аманд хөнөөлт шавж устгаж эхлэв

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын захиалгаар Богдхан уулын Залаатын болон Хүрэлтогоотын амны 2000 га талбайд ойн хортон шавж устгах ажил эхлүүлснийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
2026-06-10

Э.Оюундарь олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Тайванийн Тайпэй хотод болсон хөнгөн атлетикийн нээлттэй тэмцээнд оролцсон Монголын багаас “Үчимбэр” клубийн тамирчин, спортын мастер Э.Оюундарь гурвын харайлтын төрөлд 12.57 метр харайсан амжилтаар мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр тус төрөлд дотооддоо улсын аваргаар зургаан удаа шалгарч, эх орныхоо дээд амжилтыг эзэмшдэг.
2026-06-10

Манай судлаачид Азийн байгаль хамгааллын конгресст оролцжээ

Балба улсын Катманду хотод өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр болсон Азийн байгаль хамгааллын конгресс (CAC2026)-т манай улсыг төлөөлж Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн судлаачид оролцжээ. Энэ нь бүс нутгийн хэмжээнд байгаль хамгааллын чиглэлээр ажилладаг эрдэмтэн, судлаачдыг нэгтгэдэг, олон улсад нэр хүндтэй чуулган юм.
2026-06-10

Орон сууц захиалгатай холбоотой залилах хэрэгт 301 хүнийг яллагдагчаар татжээ

Орон сууц захиалгын гэрээ байгуулж, иргэдийг хохироосон залилах гэмт хэрэг нэмэгдэж буй прокурорын байгууллагаас сэрэмжлүүлэв. Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэргийг шалгаж буйгаас 93.7 хувь нь нийслэл, дүүргийн, 6.3 нь орон нутгийн Прокурорын газрын хяналтад байгаа аж.
2026-06-10

Хачгийн өвчлөлийн идэвхжлийн хамгийн өндөр үе нь тохиож байна

Хачгийн өвчлөлийн идэвхжлийн хамгийн өндөр үе нь эдүгээ тохиож буйг ХӨСҮТ-өөс сэрэмжлүүллээ. Тодруулбал, манай оронд хачиг тавдугаар сараас эхлэн гарч, түүгээр дамждаг гурван төрлийн халдвар 6-7 дугаар сард иргэдийн дунд өргөн тархдаг байна. Малын хачгаас риккетсиоз, ойн хачигт хазуулснаар боррелиоз, энцефалит хэмээх вирусээр өв­чилдөг аж. Эдгээр халдвараас ойн хачгаар дамждаг нь манайд элбэг тохиолддог. 
2026-06-10

Богд ууланд 14 хоног алхахгүй байхыг зөвлөжээ

Богдхан уулын дархан цаазат газрын ойн экосистемийг хамгаалах, хөнөөлт шавжийн тархалтыг багасгах зорилгоор Залаатын ам, Хүрэл тогоотын хэсгийн 2000 га талбайд энэ сарын 9-10-нд бактерийн бэлдмэл цацаж байна.
2026-06-10

Төслийг тушсан төмөр чөдөр

Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр. Монгол Улсад мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлүүдийг дэмжин урамшуулах, сэтгүүл зүйн судлал, шүүмжийг хөгжүүлэх зорилгоор нэрт сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдоржийн дурсгалд зориулсан БАЛДОРЖ шагнал бий болгох санаачилгыг 2008 онд “Балдорж” сангийн удирдах зөвлөлөөс гаргаж, анхны жил зөвхөн сонины сэтгүүлчдийн дунд энэхүү шалгаруулалт явагдсан түүхтэй.
2026-06-10

Хувийн сургуулиудын урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхыг тушаалаа

Суралцагчийн сурч боловсрох эрхийг хангах, сургалтын төлбөртэй холбоотой харилцааны ил тод, нээлттэй байдлыг сайжруулах шаардлагад үндэслэн Боловсролын сайдын 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/119 дүгээр тушаал гаргалаа.
2026-06-10

ХААН Банк ЕСБХБ-аас хоёр шагнал хүртлээ

Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны жилийн уулзалт, бизнес форум Латви улсын Рига хотноо 2026 оны 6-р сарын 5-7 өдрүүдэд болж, энэ үеэр худалдааны санхүүжилт болон тогтвортой санхүүжилтийн чиглэлээр хоёр нэр хүндтэй шагналыг ХААН Банк хүртлээ.
2026-06-10

ДАШТ-д тоосоо өргөх шилмэл багууд 

Хөл бөмбөгийн ДАШТ маргааш (Улаанбаатарын цагаар баасан гарагт) эхэлнэ. Анх удаа 48 баг оролцож буй тус түүхэн тэмцээний өмнө бүх баг, 1248 хөл бөмбөгчийг судлах амаргүй. Тиймээс хоолны өмнө шийр зугаа болгож шигшээ багуудыг түрүүлэх боломжоор нь эрэмбэлэхийн зэрэгцээ товч танилцуулахыг хичээв. 
2026-06-10

Филиппиний Минданао арлын орчимд газар 7.8 магнитудын хүчтэй хөдөлж, 37 хүний амь үрэгдэв 

Филиппиний өмнөд хэсэг дэх Минданао арлын орчимд газар 7.8 магнитудын хүчтэй хөдөлсний улмаас 37 хүний амь үрэгдэж, дөрвөн иргэн сураггүй болсон тул эрэн хайх, аврах ажиллагааг эрчимжүүлсэн хэмээн гамшгаас хамгаалах албаныхан нь мэдээлжээ. Тодруулбал, хэд хэдэн улсад цунамигийн аюулын дохио зарлахад хүргэсэн уг газар хөдлөлт өнгөрсөн даваа гаргийн өглөө Сарангани мужаас 20 км зайд болсон байна.
2026-06-10

“Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц” төслийн явган болон дугуйн замын ажил дууслаа

Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих төслийг дөрвөн байршилд төлөвлөж, газар чөлөөлөлтөөс эхлээд гэрэлтүүлэг, дулаан, бохирын шугам шилжүүлэх болон барилга угсралтын ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж буй. Тухайлбал, төслийн нэгдүгээр байршил болох Таван шарын нүхэн гарц дээгүүр 90 метр урттай явган хүний гүүрэн байгууламжийн шон суурийн ажлыг дуусаж, металл гүүрийн гол хийцлэлийн бэлтгэлийг хангаж байна. 
2026-06-10

Орос, Монголын хамтын ажиллагааны хөгжлийн талаар танилцууллаа

Орос, Монголын хамтын ажиллагааны хөгжлийн талаар танилцууллаа
2026-06-10

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг шалгаж дуусав

Монголбанкны ерөнхийлөгчөөр 2016 оны долдугаар сараас 2019 оны арваннэгдүгээр сарын хооронд ажиллаж байсан Н.Баяртсайханд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ. Түүнийг Эрүү­ гийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр яллагдагчаар татан 2021 оноос шалгасан юм.
2026-06-10

Наадмын өнгийг тодорхойлох сорилго барилдаан

Үндэсний баяр наадмын өмнө болдог сорилго барилдаан олны сонирхлыг их татдаг. Тэд бөхчүүдийн ур чадвараа хэрхэн ахиулж, бү­тэн жилийн турш бэлтгэл сургуулилалтаа хэр базааж, наадмын барилдаанд өнгөлж зо­доглохыг нь шинждэг уламжлалтай. Эл ба­рилдаанд сайн барилдсан хүчтэн зүлэг ногоон дэвжээнд олныг баясгаж, ул­сын цол хүрт­дэг нь цөөнгүй билээ.
2026-06-09

Хүүхдийг эрсдэлээс хамгаалах “Сэрэмж” системийг хөгжүүлж байна

Г.Билгүүн хэмээх залуу хүүхэд багачуудыг орчны эрсдэлээс хамгаалах зорилгоор эхнэртэйгээ хамтран “Сэрэмж” хэмээх бүртгэлийн цахим систем хөгжүүлж байна. Энэхүү системийг бүрэн хөгжүүлж, ашиглалтад оруулснаар хүүхдийн амь, эрүүл мэндэд эрсдэлтэй газруудын мэдээллийг бүртгэх, холбогдох байгууллагуудад дамжуулж, шийдвэрлүүлэх боломж бүрдэх нь.
2026-06-09

Гудамжны хоол бол зөвхөн орлого олох биш, уламжлалт амтыг илэрхийлэх талбар

Эрх чөлөөний талбайд буюу “Тэнгис” кино театрын ойролцоох “Street food” мухлагаар үйлчлүүлж байсан хоёр охин ийн ярив. 
2026-06-09