58 ажлын хэсэг байгуулсан захирамжийг хүчингүй болголоо
УИХ-ын өмнөх дарга Д.Амарбаясгалан хууль, тогтоолын төсөл боловсруулах зорилгоор 58 ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан байв. Ажлын хэсгүүд долоо хоног бүр хуралдаж, яам, Тамгын газрынхныг “байцаадаг” учир төрийн албанд ажил хийдэг хүн байхгүй, тийм зав гардаггүй болсон байжээ. Үүнийг шинэхэн дарга Н.Учрал олж харсан аж.
17 мин
“Эв эе-өнө мөнхийг урлав” тусгай үзэсгэлэнг өнөөдөр дэлгэнэ
Зүймэл даавуун урлалын төвийг үүсгэн байгуулсны 21 жилийн ойг тохиолдуулан “Эв эе-өнө мөнхийг урлав” тусгай үзэсгэлэнг “Норфей” арт галерейд өнөөдөр дэлгэх нь. Хоёр хоногийн турш үргэлжлэх энэхүү үзэсгэлэнгийн хүрээнд дэлхийд цор ганц, хамгийн том өлзий хээ тэргүүтэй зүймэл урлалын 150 гаруй бүтээлийг олны хүртээл болгох юм. Тус өлзий хээг нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг болон дэлхийн 20 орны гар урлаач хамтран бүтээжээ.
32 мин
Умайн хүзүүний хавдрыг орчин үеийн аргаар эмчлэх технологийг зааж байна
“Умайн хүзүүний өмөн, урьдал эмгэгийг кольпоскопи болон цахилгаан гогцоогоор өөлөх мэс ажиллавар”-ын аргыг эзэмшүүлэх, сургагч багш бэлтгэх сургалтыг ХСҮТ-д зохион байгуулж байна. Сургалтыг АНУ-ын Техасын их сургуулийн МД Андерсоны хавдрын төв, БНСУ-ын эмч, мэргэжилтнүүд удирдан явуулж буй аж. Умайн хүзүүний хавдрын нийт тохиолдлын дөрөвний нэг нь Ази, Номхон далайн баруун бүс нутагт бүртгэгддэг. Үүний 90 орчим хувь нь бага, дунд орлоготой улс орнуудад тохиолдож байгааг тус сургалтын үеэр мэдээллээ.
1 цаг 47 мин
“Улаанбаатарт харааны бэрхшээлтэй битгий хэл, эрүүл хүн ч алхахад бэрх”
“Та Улаанбаатар хотын гудамжаар нүдээ аниад ганцхан минут алхаад үзээрэй. Тав алхахгүй л бүдэрч унана. Бид үргэлж ийм нөхцөлд амьдарсаар ирсэн. Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан явган зам нь хамгийн их халтирдаг. Бас саад тотгор ихтэй” хэмээн өгүүлэх эмэгтэйг Х.Саранцацралт гэдэг. Тэрбээр авто ослын улмаас 2010 онд хараагаа алдсан бөгөөд хүндээ ээлгүй нийслэлийн зам, талбайгаар бие даан зорчих болгондоо энэ мэт олон эрсдэлтэй нүүр тулсаар буй иргэдийн төлөөлөл юм.
2 цаг 17 мин
27 000 ам.долларын хахууль авч байсан татварын байцаагчийг үйлдэл дээр нь саатуулжээ
Нийслэлийн Татварын газрын байцаагч А.Бадамыг бусдаас их хэмжээний хахууль авч байх үйлдэл дээр нь уржигдар орой АТГ-ынхан саатууллаа. Тус газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн улсын байцаагч тэрбээр 27 700 ам.доллар буюу Монголбанкны тухайн өдрийн ханшаар 100 орчим сая төгрөг албан өрөөндөө авч байсан гэх мэдээллийг хэд хэдэн эх сурвалж өгч байна. Хуулиар тогтоосон татвараа төлөлгүй өр төлбөр, хүү алданги нь олон тэрбум төгрөгт хүрсэн нэгэн аж ахуйн нэгжийн удирдлагаас төлөх хэмжээг нь багасгаж өгнө хэмээн амлаж дээрх мөнгийг авсан гэнэ.
2 цаг 47 мин
Өвлийн олимпын галт бамбарыг асаав
“Милано-Кортина 2026” өвлийн олимпын наадмын галт бамбарыг олимпын наадмын өлгий нутаг болох Грекийн Олимпиа хотод өнгөрсөн долоо хоногт асаасан. Бамбарын буухиаг “Парис-2024” олимпын хүрэл медальт, Грекийн тамирчин Петрос Гкайдацис эхлүүлэн Италийн тамирчин, олимпын хошой аварга Стефания Белмондо хамтдаа гүйж, улмаар олимпын аварга, Армин Цөггелерт дамжуулжээ. Энэхүү бамбарыг тус олимпыг Зохион байгуулагчдад өнөөдөр гардуулна.
21 цаг 17 мин
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр өчигдөр тохиов. Энэ жил “Сайн сайхан нийгмийн төлөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоог хангая” уриан дор тэмдэглэж байна. Манай улсад 2024 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 107.9 мянган хүн бүртгэгдсэний 14 мянга гаруй нь хүү хэд аж. Хөдөлмөрийн насны 89 мянган иргэний ердөө 18 хувь нь ажил эрхэлж байгаа нь хангалтгүй үзүүлэлт бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэхгүй байгааг иргэний нийгмийн байгууллагынхан Ерөнхий сайд Г.Занданшатартай уржигдар уулзахдаа уламжилсан байна.
21 цаг 47 мин
Зеленскийн эргэн тойронд...
Өнгөрсөн сарын 28-нд Тамгын газрынхаа дарга, улсдаа нөлөөгөөрөө хоёрдугаарт ордог гэгдэж байсан Андрей Ермакийг Украины Ерөнхийлөгч Зеленский огцрууллаа. “Энергоатом” гэдэг улсын компанийн хөрөнгөөс завшсан гэх хэргээр авлигын эсрэг байгууллага Ермакийн албан өрөөнд нэгжлэг хийсний дараа ийм шийдвэр гаргасан байна. Эрчим хүчний салбарт нь ийм дуулиант хэрэг дэгдээд нэлээд удаж буй. Уг хэрэгт Ермакийн нэр холбогдсон тул түүнийг халахыг Зеленскийд зөвлөсөн гэсэн яриа дуулдаад байх болсон.
23 цаг 17 мин
“Ковид-19”-өөс хойш дэлхий нийтээр төрөлт буурчээ
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд төрөлт буурсаар байна. Ялангуяа “Ковид-19”-өөс хойш энэ үзэгдэл хавтгайр чээ. Тодруулбал, цар тахлын дараах 2022-2024 онд олон улсад төрөлт 2-8, зарим оронд 10-20 хүртэлх хувиар багассан үзүүлэлттэй байгааг ДЭМБ, НҮБ-ын Хүн амын сангаас гаргасан судалгаануудад онцолжээ. Тухайлбал, Азийн орнуудаас Монгол, БНСУ, Япон, мөн АНУ, Европын улсад ч хүн амын өсөлт саарсаар байгаа аж. БНСУ-д гэхэд 2023 онд 230 000 эмэгтэй амаржсан нь өмнөх жилийн үзүүлэлтээс 7.7 хувиар буурсан дүн болов. Японд төрөлт сүүлийн хоёр жилд 41-45 мянгаар цөөрсөн бол Хятадад төрөлтийн муруй 5.7 хувиар “урууджээ”.
Өчигдөр 13 цаг 30 мин
Ж.Золжаргал ХҮН намын гишүүнчлэлээс түдгэлзэнэ
ХҮН нам парламентад найман гишүүнтэй. Тэдний хоёр нь л тойрогт өрсөлдөж, сонгогчдын саналаар гишүүн болсон, бусад нь намын жагсаалтаар “гарч ирсэн” юм. Тэгвэл тойргоос сонгогдсон хоёр гишүүний нэг болох Ж.Золжаргал ХҮН намын гишүүнчлэлээс гарах хүсэлтээ өгсөн байна.
Өчигдөр 13 цаг 00 мин
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захирал бараалхав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Итали Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Төрийн тэргүүнд өчигдөр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захирал Др.Чю Донгиу бараалхав. НҮБ-ын уг байгууллага манай улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирснийг Ерөнхийлөгч энэ үеэр тэмдэглээд, “дэлхийн парламент” байгуулагдсаны 80 жилийн ойн мэнд дэвшүүлсэн байна.
Өчигдөр 11 цаг 30 мин
“Шатахуун импортлох захиалга баталгаажсан, тасалдал үүсэхгүй”
Шатахууны нийлүүлэлттэй холбогдуулан цаг үеийн асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас өчигдөр мэдээлэл хийв. Улсын хэмжээнд шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгоход анхаарч буй гэнэ. Баруун бүс рүү төвөөс шатахуун тээвэрлэн хүргэж байгаа бөгөөд Эрээнцав боомтоор уржигдрын байдлаар 16 чингэлэг АИ-92 авто бензин татан авчээ. Говийн бүс рүү түгээлтийг нэмэгдүүлэх, орон нутгийн дизель түлшний хэрэглээг хэвийн хангахаар салбарын яам, импортлогч байгууллагууд хамтран ажиллаж байна гэв.
Өчигдөр 10 цаг 30 мин
“Төсвийн мэдээллийн ил тод байдлыг хангаагүй Х.Нямбаатарын талаар иргэд ХЭҮК-т гомдол гаргах эрхтэй”
Нийслэлийн төсөвт 2026 онд 4.6 их наяд гаруй төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь өмнөх жилийн батлагдсан дүнгээс 9.4 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд дийлэнх хэсэг буюу 82.7 хувийг татварын орлогоор бүрдүүлэх нь. Тэгвэл ирэх онд нийслэлийн төсвийн зардлыг 5.8 их наяд гаруй төгрөг байхаар төлөвлөсөн ба Улаанбаатар хот 1.2 их наядын алдагдалтай төсөв батлах гэж буй нь улсын төсвийнхтэй дүйцэхүйц түвшинд хүрчээ.
Өчигдөр 09 цаг 30 мин
Шинэ улирлын таван онцлох үйл явдал
Өвлийн спорт сонирхогчдын хүсэн хүлээдэг биатлоны “Дэлхийн цом”-ын 2025-2026 оны улирал эхэллээ. Өвлийн олимпын наадам болох энэ улирлаас бид юуг онцлох ёстой вэ?
Уржигдар 17 цаг 30 мин
Гавьяат жүжигчин М.Бадамгаравын театр, кинонд бүтээсэн зарим дүрийн онцлог
Улсын төв театр, “Бөмбөгөр ногоон” театрын уран бүтээлчдийн бүтэц бүрэлдэхүүн, үзвэр, урын сангийн бодлого төлөвшин, Зөвлөлтийн театрын сургагч багш нарын жү жигчидтэй ажиллах, сургах дадлагажуулах үйл хэрэг шинэ шатанд гарч, залуу жүжигчдээр театр хүчээ сэлбэсэн 1930-аад оны сүүлч. Тухайн үед тус театрын тайзнаа М.Ядамсүрэн, Ши.Аюуш, Д.Намдаг зэрэг үндэсний зохиолч дын жүжгүүдээс гадна Өрнийн болон Зөвлөлтийн зохиолчдын бүтээлүүдийг орчуулж, ихэвчлэн орос сургагч, найруулагч В.Борейшо, А.Рабинович, Г.Уварова, А.Испольнев нарын найруулгаар Н.Гоголийн “Байцаагч түшмэл”, Лопедевегийн “Хонины булаг”, К.Гольдонийн “Хоёр эзний ганц зарц” зэрэг сонгодог жүжиг тавигдаж, манай театрын “Алтан үе”-ийн алдарт жүжигчид дахин давтагдашгүй дүрүүдээ амилуулан мөнхөлсөн, урлан бүтээх авьяас билиг, онгод хийморь нь бадарсан үе байлаа.
Уржигдар 17 цаг 00 мин