
Өнөөдөр гадаа -9 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй
1 дүгээр сарын 21-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 21 дэх өдөр бөгөөд он дуусахад 345 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -9 хэмийн хүйтэн бол шөнөдөө -23 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 18, Их морь одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 33 минутад мандан, 17 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян, номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохилтой.
- “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,852.00 төгрөг, зарах нь 2854.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 37.70, зарах ханш 38.50, юанийн авах ханш 449.00, зарах ханш 450.00, вонийн авах ханш 2.39, зарах ханш 2.40 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 7.00 цагт БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Таван толгой түлш ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрийн ажилтай танилцана. Утас: 94044104
2. 11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлнэ.
3. 11.30 цагт “Новотел” зочид буудалд академич, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Батбаярын "Монгол ба Япон XX-XXI зуунд: "Гуравдагч хөрш"-ийн харилцааны түүх" номын нээлт болно. Утас: 99292529
4. 11.30 цагт иргэн О.Энхмаа Тахилтын эмнэлгийн төсөв, Түлэнхийн эмнэлгийн асуудлаар шаардлага хүргүүлнэ. Утас: 99748016, 88824051, 91360502
5. 14.00 цагт “Глоб Интернэшнл төв” ТББ-аас “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль иргэдийн мэдэх эрхийг хангаж чадах уу?” цахим хэлэлцүүлгийг “Zoom Meeting”-ээр зохион байгуулна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1971 оны энэ өдөр сүмогийн 66 дахь ёкозүна Ваканохана Масарү мэндэлжээ.
- 1931 оны энэ өдөр "Гели-3 дахь хэт урсагчийг нээсэн АНУ-ын физикч Дэвид Ли мэндэлж байжээ.
- 2016 онд Пакистанд "Bacha Khan" их сургуульд дэлбэрэлт болж, 21 хүн амь насаа алдаж, 50 хүн бэртэж гэмтжээ.