Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн ёслолд оролцож хэлсэн үгийг хүргэе.
Эрхэм монголчууд аа,
Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд ээ, Эрхэм хүндэт БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгч, Өвөрмонголын өөртөө засах орны Намын хорооны дарга Сүнь Шаочөн, БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга Ли Чунлин, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань, Чайна Энержи группийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Зөү Лэй болон энэхүү түүхэн мөчийн гэрч болж хоёр улсын хилийн заагт хүрэлцэн ирсэн эрхэм зочид төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид, инженер техникийн ажилтнууд аа, Өнөөдөр Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй хоёр дахь төмөр замын холболтын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүлж байна.
Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох Засгийн газар хоорондын хэлэлцээрийг энэ оны хоёр дугаар сарын 14-нд байгуулж, яг гурван сарын дараа буюу тавдугаар сарын 14-ний энэ өдөр бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж байна.
Хурдтай хөгжлийн төлөө зориг гарган, мэргэжлийн өндөр түвшинд шуурхай ажилласан хоёр улсын Зас-гийн газрын байгууллагууд, төрийн алба хаагчид, Аж ахуйн нэгжүүд, Аж лын хэсгийнхэнд талархал илэр-хийлж, баяр хүргэе. Том төсөл хөдөлгөнө гэдэг том эрх ашгийг хөнддөг бөгөөд том со-рил туудыг даван гарна гэсэн үг. 2004 оноос яригдаж, 2008 оноос эхлэн 18 жилийн хугацаанд үргэлжилсэн хэлэлцээрийг Та бүхэн эцэслэн шийдвэрлэж, түүх бүтээж чадлаа. Тавантолгой ордыг эзэмшихийг хүссэн бүлэглэлийн өрсөлдөөн, Гашуун сухайт-Ганцмод төмөр замын царигийн маргаан зэрэг асуудал нүүрсний зах зээлийн дотоод, гадаад өрсөлдөөний олон улсын тоглогчид энэхүү төмөр замыг тавиулахгүй байх нь өөрсдөд нь ашигтай гэж үзсэн явцуу эрх ашгаас үүдэлтэй байсан нь бодит үнэн юм. Харин өнөөдөр хоёр улсын Засгийн газар аливаа гурав дахь этгээдийг оруулахгүйгаар Засгийн газар хоорондын хэлцлийг урт хугацаанд тогтвортой байгуулж олон жилийн үл ойлголцолд цэг тавьж чадлаа. Хамтарсан Засгийн газарт улс төрийн дэмжлэг үзүүлсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцээрийг соёрхон ба талсан Улсын Их Хурлын дарга Даш зэгвийн Амарбаясгалан болон Ул сын Их Хурлын эрхэм гишүүд, парламентад суудалтай улс төрийн
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа намууд, Засгийн газрын aжлын хэс-гийн гишүүд Та бүхэнд Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал дэвшүүлье. Монгол Улс БНХАУ бол уул усаар холбогдсон мөнхийн хөршүүд билээ.
Өнөөдөр Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж буй нь Замын-Үүд боомт, Энхтайв ны гүүр Улсын их дэлгүүр зэрэгтэй адил хоёр улсын найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг болж үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. Энэхүү хэлэлцээрийг хурдтай шийд в эрлэхэд хамтран ажилласан, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөн-хий сайд Ли Чян, Гадаад хэргийн сайд Ван И, Хөгжил шинэчлэлийн хорооны дарга, Монгол Улсад суугаа Элчин сайд болон албаны хүмүүст Монгол улсын Засгийн газрын нэрийн өмнөөс халуун талархал илэрхийлье.
Өнөөдөр мөн нээлтээ хийж буй Гашуунсухайт боомтын өргөтгөл, ши н эчлэлийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд буцалтгүй тусламж үзүүлсэн БНХАУ-ын Засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Гашуунсухайт хилийн боомтыг экс порт, импортын 22 гарцтай бол-гож, нэвтрүүлэх хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлсэн нь улсын эдийн засаг, гадаад худалдаанд эерэг нөлөө үзүүлэхээс гадна, орон нутгийн иргэдийн амьдралын чанар, ажил эрх-лэлт, орлогын шинэ эх үүсвэрийг бий болгож, орон нутагт ээлтэй хилийн боомт болж байгааг онцолъё. Эрхэм хүндэт зочид оо, Өнөөдөр Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлд эрчимтэй хөгжлийн ШИНЭ ЭРИН эхэлж байна.
Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогоо тууштай хэрэгжүүлж, “Монголын За бол андгай” хэмээх язгуурын зарчмаа хатуу баримтлах болно. Энэхүү төмөр зам холбогдсоноор боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт 165 сая тоннд хүрч жилд 1.5 тэрбум ам.доллароор орлого нэмэгдэж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган ам.долларт хүрэх Засгийн газрын зорилт хан гагдах, эдийн засаг тэлэх үндсэн нөхцөл бүр-дэнэ. Энэхүү экспортын төмөр зам холбогдсоноор олон улсын худал дааны дайн, геополитикийн өрсөлдөөн хурцдаж, тодорхойгүй байдал үүсэж буй энэ цаг үед Монгол Улсын экспорт нэмэгдэж, эдийн засгийн тогтвортой байдал хангагдана. Түүнчлэн энэ төмөр зам ашиглалтад орсноор дэлхийн гангийн үйлдвэрлэлийн талаас илүү хувийг үйлд вэрлэдэг БНХАУ-д нүүрсийг урт хугацаанд тогтвортой, найдвартай нийлүүлэх хамгийн итгэлт түнш Монгол Улс байх болно. Засгийн газар хоорондын хэлэлцээрт тусгагдсаны дагуу Шивээ хүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтуудыг төмөр замаар холбох ажлыг эдийн засгийн ач холбогдлоор эрэмбэлсэн дарааллын дагуу дараа дараагийн төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдсаныг өнөөдөр илэрхийлэхэд таатай байна.
Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, нүүрс гүн боловсруулах аж үйлдвэр, технологийн салбарт Мон-гол Улс харилцан ашигтай хамтран ажиллахад бэлэн байна. Хурдтай хөгжлийн төлөө зориг уриатайгаар байгуулагдсан хамтарсан Засгийн газрын 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуун-сухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт ийнхүү гараанаас гарч байна. Засгийн газар үлдэж буй МЕГА төслүүдээ хөдөлгөхийн төлөө хатуугаас хатуу зарчим барьж, алдагдсан цаг хугацааны өртгөө нөхөж, ирээдүйн боломжийг бүрдүүлэхийн төлөө хөрөнгө оруулагчид, Засгийн газруудтай нягт хамтран ажиллах болно. Монгол Улс БНХАУ, ОХУ-тай гурван улсын төмөр зам болон байгалийн хийн хоолой төслүүдийг явуулахын төлөө харилцан ашигтай хэлцлүүдэд идэвхтэй оролцох болно. Гашуунсухайт-Ганцмод төмөр зам холбогдож, төмөр замаар нүүрс, бүтээгдэхүүн тээвэрлэх тэр өдөр эргэн уулзахын ерөөл дэвшүүлье. Мөнх хөх тэнгэрийн дор Монгол Улс мандан бадрах болтугай. Мөнхийн хөрш Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа хөгжин цэцэглэх болтугай.