Японы тамирчин 16 настай Сорато Шимизү 18 хүртэлх насныхны 100 метрийн зайн гүйлтэд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Өнгөрөгч бямба гарагт Хирошима хотод эхэлсэн тус улсын ахлах сургуулиудын дунд зохиогддог “In¬ter high school athletics championships” тэмцээнд тэрбээр 10 секундийн дотор барианы шугамд хүрсэн гэнэ. Ийнхүү тэрбээр хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох шалгуураа хангасан байна.
Шимизү АНУ-ын тамирчин Кристиан Миллер, Тайландын Пурипол Бунсон нарын хамтран эзэмшиж байсан 10.06 секундийн дэлхийн рекордыг эвдсэн аж. Миллер 2023 онд АНУ-ын 20 хүртэлх насныхныаварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн бол Бунсон Ази тивийн АШТ-д ижил амжилт үзүүлж байсан гэнэ. Үүгээр тогтохгүй Шимизү домогт тамирчин Усэйн Болтын 20 настайдаа 100 метрийн зайд үзүүлж байсан дээд амжилтыг давсан нь олны анхаарал татаж буй юм. Тэрбээр “Би финалд 10 секунд л гүйнэ гэж шийдсэн байсан. Харин одоо ДАШТ-ий “амт”-ыг мэдэрмээр байна” гэжээ.
Д.Тамир