Хилийн боомтуудын энэ сард ажиллах цагийн хуваарийг Хил хамгаалах ерөнхий газраас өчигдөр танилцууллаа. Монгол-Хятадын хилийн авто замын Байтаг боомт наймдугаар сард ажиллахгүй. Учир нь тус боомтыг жил бүрийн тав, долоо, есдүгээр сарын 16-30-нд ажиллуулдаг юм. Мөн тус улстай хиллэдэг авто замын Булган зуны улиралд нямд, Баянхошуу боомт бямба, ням гарагт амардаг болж байгаа аж. Уг шийдвэрийг хоёр улсын Гадаад харилцааны сайд нарын 2025 оны 49 дүгээр ноот бичгийн хүрээнд гаргажээ. Булган боомтын тухайд есдүгээр сарын 30 хүртэл даваагаас бямба гарагт 10.00-21.00 цаг хүртэл ажиллах юм байна. Боомтуудын хуваарь өөрчлөгдсөн даруйд мэдэгдэнэ гэв.
Ташрамд дурдахад, ОХУ болон БНХАУтай төмөр болон авто замаар хиллэдэг манай бусад боомт хуваарийн дагуу ажиллана гэдгийг албаныхан хэлсэн.
О.Оргилох