Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Япон Улсын Накашибэцү хотын Эдийн засгийн хэлтсийн дарга Кэйта Ито тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Манайх тус улстай “Ур чадварын дадлагажигчийн хөтөлбөр” хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичгийг 2017, 2019 онд байгуулж, ур чадвартай ажиллах хүчний хүрээг тэлсээр иржээ. Уг хөтөлбөрийн хүрээнд манай улсын 3900 гаруй иргэн тус улсад ур чадварын дадлагажигчаар ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд иргэд хөдөө аж ахуй, барилга, мэдээллийн технологи, асаргааны чиглэлээр ажиллангаа суралцаж, эзэмшсэн ур чадвар, мэргэшлийн хүрээнд зарим нь эх орондоо эргэн ирж ажиллахад хэдийн бэлэн болсон гэнэ. Уг ажлыг дэмжиж ажиллахаа Накашибэцү хотын удирдлагууд илэрхийлжээ. Накашибэцү хотын голлох салбар нь мал аж ахуй, сүү, цагаан идээ боловсруулах бөгөөд үйлдвэрлэлдээ ашигладаг технологийн дэвшил, сүүний чанар, тоо хэмжээгээрээ ч улсдаа тэргүүлдэг байна.
М.Гэгээ