Хорват улсын Загреб хотод насанд хүрэгчдийн ДАШТ ирэх сарын 13-нд эхэлнэ. Тус хотод ес хоног үргэлжлэх тэмцээнд өрсөлдөх шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах сорил барилдааныг зохион байгуулж, жин тус бүрд түрүүлсэн тамирчдад эрх олгов. Эмэгтэйчүүдээс 57 кг- ын жинд Б.Мөнх- Эрдэнэ, 61 кг-д Т.Түвшинтулга, 65 кг-д Б.Гантулга, 70 кг-д Т.Тулга, 74 кг-д Э.Төгсжаргал, 79 кг-д О.Сүлдхүү, 86 кг-д Н.Батбилгүүн, 92 кг-д Т.Дэмчигдорж хүч сорихоор боллоо.
Эмэгтэйчүүдийн ангилалд 50 кг-д Б.Мөнхнар, 53 кг-д Ц.Намуунцэцэг, 55 кг-д Б.Хулан, 57 кг-д Х.Болортуяа, 59 кг-д Т.Алтжин, 62 кг-д П.Орхон, 65 кг-д Т.Энхжин, 68 кг-д Э.Дэлгэрмаа, 72 кг-д З.Болортунгалаг, 76 кг-д Э.Даваанасан зодоглох нь. Сонирхуулахад, Японы алдарт дасгалжуулагч Казүхито Сакайя Монголын чөлөөт бөхийн холбооны шинэчилсэн бодлогын хүрээнд урилгаар 2028 оны Лос-Анжелесийн олимпын циклийг дуустал хамтран ажиллах санал тавьсан найрсгаар хүлээн авч, Үндэсний шигшээ багийн зөвлөх дасгалжуулагчаар ажиллахаар болжээ.