Монголын автомашин мастеруудын холбооныхон“Ара” фестивалийнбагтайхамтран олны танил эрхмүүдийн дунд УАЗ ангилалд “Celebrity race” уралдаан анх удаа зохион байгууллаа. Мэргэжлийн тамирчдын автомашин, дүрмээр өрсөлдсөн тус уралдаанд жүжигчин, хөтлөгч, “Power” клубийн тамирчин Э.Ууганбаяр түрүүлэв. Түүнтэй тэргүүн байрын төлөө хурд сорьсон оролцогчдоос Монгол Улсын Гавьяат багш, “Төмөр хүлэг” клубийн Х.Хатанбаатар мөнгө, комедиан, циркийн жүжигчин, “Аваргууд” клубийн М.Баяржаргал хүрэл медаль хүртлээ. Тэгвэл волейболын ОУХМ, “VX motors” клубийн Б.Батсуурь IV байр эзэлсэн юм. Энэ удаа жүжигчин, “Pride” клубийн Э.Батхүү жолоодлогын алдаа гаргаж унаснаар уралдаанаас хасагдсан бол дуучин “Зэв” клубийн П.Баярцэнгэл хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гараанд гарсангүй. Дээрх тэмцээний дараа болсон мэргэжлийн тамирчдын “Ара мастер кросс” гурав дахь уралдаанд шилдэг 66 оролцогч тоос өргөснөөс ТВ5 телевиз, “Батлагдан” ХХК, “Зэв” клубийн 35 дугаартай тамирчин Х.Улам-Өрнөх тэргүүлж, “Мон спид” ХХК, “Төмөрт хүлэг” клубийн 107 дугаартай Ч.Батчулуун удаалан, “Зоост буудай” ХХК, “Аваргууд” клубийн 68 дугаартай Ш.Гомбодорж гуравдугаар байрт шалгарчээ.