Хөвсгөл аймгийн нэгэн иргэний гэрт нэвтэрч, хулгай хийсэн 31-46 насны гурван этгээдийг цагдаагийн байгууллагынхан саатуулжээ. “Айлын байшинд хулгай орчихлоо” гэх дуудлага, мэдээлэл өнгөрсөн сарын 27-28-нд шилжих шөнө цагдаагийн байгууллагад ирсэн байна. Үүний дагуу ажиллаж, хулгай хийсэн хүмүүсийг барьж саатуулсан бөгөөд долоодугаар сарын 17- ноос хойш иргэдийн орон байр луу хууль бусаар нэвтэрч, 12 удаа хулгай хийсэн нь тогтоогджээ. Тэд элдсэн хурганы арьс 60 ширхэг, хурган дотортой дээл, мөнгөн аяга, монгол гутал, суран бугуйл, борц, шүрэн толгойгойтой хөөрөг гэх мэт зүйл хулгайлсныг урьдчилсан байдлаар тогтоож, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй аж.
Орон байраа удаан хугацаагаар эзэнгүй орхиж явахдаа хаалга, үүдэндээ найд¬вартай цоож, бэхэлгээ хийж, хөрш нартаа захихын зэрэгцээ гэрээсээ хол буй¬гаа “зарласан” зураг, бичлэгийг цахим хуудсандаа нийтлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулав.
Ч.ТУЯА