Монголын банкны холбооноос гаргасан банкны өрсөлдөх чадварын ээлжит индексээр манай улс 37 орноос есдүгээр байрт эрэмбэлэгджээ. 2020 онд Монгол 43 оноотойгоор 28 дугаар байрт жагссан бол өнгөрсөн жилийн үзүүлэлтээр 66.2 оноо авч, эхний аравт багтсан байна. Дөрвөн жилийн хугацаанд оноогоо 23.3, байраа 18-аар ахиулсан гэсэн үг.
Өрсөлдөх чадварын индекс тооцох судалгаанд уул уурхайд суурилсан эдийн засагтай, орлогын түвшин ижил 37 улсыг хамруулан, санхүү, хөрөнгө оруулалт, макро орчин зэрэг есөн дэд, 18 суурь үзүүлэлтээр жагсаажээ. Ингэхэд дундаж индексийн оноо нь 54.1 гарчээ.
Харин манай улс онооны нийлбэр үзүүлэлтээр бүс нутгийнхаа таван орныг тэргүүлсэн бол уул уурхайгаас хэт хамааралтай 21 улсаас зургаад, дунджаас дээгүүр орлоготой 14 орноос гуравт жагссан байна.
Н.Буян