Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ын тушаал өгмөгц Сөүлийн засгийн газрын байгууллагуудад цохилт өгөхөд бэлэн байхыг их бууны сургуулилтыг шалгаж үеэрээ цэргүүддээ тушаасан байна. Энэ талаар Хойд Солонгосын цахилгаан мэдээний төв агентлаг /KCNA/ баасан гарагт мэдээлснийг Ёнхап агентлаг хүргэсэн байна.
Өмнөд Солонгосын төрийн байгууллагуудыг "ямар ч өршөөлгүйгээр" устгаж эх орноо нэгтгэх ёстой хэмээгээд армийн цэргүүд маш сонор сэрэмжтэй бөгөөд ёс суртахуун, сэтгэлзүйн хувьд бэлэн байх ёстойг цохон тэмдэглэсэн байна.

KCNA агентлаг өмнө нь тус улсын хоёр Солонгос хоорондын хэрэг хариуцсан хорооны мэдэгдлийг нийтэлжээ. Уг мэдэгдэлд Сөүл дэх Ерөнхийлөгчийн ордныг галдан шатааж, үнсэн товрого болгоно гэж сүрдүүлэхээс гадна АНУ болон Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн эсрэг хариу дайн эхлүүлэхэд бэлэн байгаа гэдгээ мэдэгдсэн аж.
Солонгосын хойгт Америк-Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургууль хийсний хариуд Хойд Солонгос Япон тэнгисрүү таван пуужин харвасан билээ. Энэ алхмаараа тус улс пуужингуудынхаа хүчин чадлыг ийн харуулсан юм.