Энэ сарын эхээр Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор манай улсын гурван иргэн мөс, шавар гэх бодис оруулж ирээд хууль хяналтынханд баригдсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл өнгөрсөн лхагва гаригт мөн Замын-Үүд боомтоор мөс, кокайн оруулж ирсэн зохион байгуулалттай бүлэг этгээдийг Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд баривчилжээ. М, Т, Д, Б нар 25-45 настай бөгөөд тэднийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж буй гэнэ.
А.СҮЛД