Гуравдугаар сарын 26
- Өнөөдөр бол жилийн 86 дахь өдөр бөгөөд он дуустал 280 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +12 хэмийн дулаан бол шөнөдөө -4 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 18, гурван хөх мэнгэтэй улаагчин хонь өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал эд малын гарлагатай гэнэ. Энэ өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2054.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 30.40, юань 314.60, вон 1.76 төгрөг байна.
- ХУД "Стар анжел" хаалга цонхны үйлдвэр дээр 14.00 цагаас Олон улсын хаалга цонх үйлвэрлэлийн салбарын нэртэй брендийн мэргэжилтэнгүүд ирж Монголын хаалга цонх үйлвэрлэлийнхэн туршлага солилцож нэг өдрийн өдөрлөг болох гэж байна.
- 11.00 цагаас Агваанцүлтэм бээр "Бодь мөрийн зэргийн хөтөлбөр-Тунгаамал алтан" номыг айлдана.
- Шинэ Монгол технологийн дээд сургууль, Монголын физикийн нийгэмлэг болон Монгол Улсын Их Сургууль нар хамтран "Оюутны физикийн анхдугаар олимпиад" -ыг зохион байгуулж байна. Шинэ Монгол технологийн дээд сургууль дээр 09.00 цагаас эхэлнэ.
- Монголын тогооч нарын холбооноос зохион байгуулж буй Ж.Октябрь сангийн нээлтийн үйл ажиллагаа 13.00 цагаас Циркийн хойно байрлах "Алтай Монгол Грилл" ресторанд болно.
- 11.00 цагт 22-ын товчооноос Завхан аймгийн хаваржилт хамгийн их хүндрээд байгаа 5 сум руу хүмүүнлэгийн тусламжийн цуваа хөдөлнө. Турк улсын засгийн газар ТИКА олон улсын байгууллагаас зудад нэрвэгдээд байгаа малчдад 60 гаруй тонн өвс, 100 гаруй тонн тэжээл болон бусад хүмүүнлэгийн тусламжийг хүргэх юм.
- Шинэ үеийн хүүхэд судлагч Хорлоо багш Хүүхдүүдээ хэрхэн зөв төлөвшүүлэх үү, хэцүү зөрүүд хүүхэдтэй хэрхэн харилцах талаар маш сонирхолтой лекцийг ТӨЛБӨРГҮЙ хийнэ. 11.00 цагаас МУИС-2 байранд болно.
- Кендамогийн улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээний нээлтийн ажиллагаа 15.00 цагт Анагаах ухааны үндэсний их сургуулийн Соёлын танхимд болно.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр Бангладеш улсын Тусгаар тогтносон баярын өдөр юм байна.
- 1995 онд Шенгений гэрээ хэрэгжиж эхлэв.
- 1981 онд Социал Демократ нам байгуулагдсан.
- 1934 онд Их Британи улс жолооны шалгалтыг авч эхэлжээ.