Өнгөрсөн онд нийслэлд 6451 хүн мал, амьтанд уруулж ноцуулан, галзуугийн вакцинд хамрагджээ. Тэдний 6436 нь нохойд уруулснаас 39 хувь нь 0-15 насныхан байсныг Зоонозын өвчин судлалын үндэсний төвийнхөн хэлэв. Галзуурсан байж болзошгүй мал, амьтанд жилд дунджаар 7000 гаруй хүн уруулж, ноцуулан эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч буй аж. Тиймээс иргэд, нохой тэжээж буй хүмүүс эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж, зөвлөгөөг мөрдөн, өөрийгөө болон бусдыг эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатайг сануулж байна.