Гуравдугаар сарын 28
- Өнөөдөр бол жилийн 88 дахь өдөр бөгөөд он дуустал 278 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +4 хэмийн дулаан бол шөнөдөө -5 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 20, нэг цагаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал өлсөж ундаасах гэнэ. Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2054.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 32.60, юань 314.60, вон 1.76 төгрөг байна.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас “Монгол коммент”-ийн хөтлөгч М.Батбилэгт туслах аяны талаар мэдээлэл хийнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас “Жудагт Монгол” холбооноос “Үндэсний эв нэгдэл” цуглаан зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ. Хуралд УИХ-ын дэд дарга асан Гомбожав, өмгөөлөгч Нарангэрэл, хамба лам Чойжамц нар оролцоно.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.30 цагаас Өмгөөллийн “Үлэмж партнерс” ХХК, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Иргэн бүрт хуульч” аяны талаар мэдээлэл хийнэ.
- Сонгуулийн хуулинд заасны дагуу Нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцох, нэр дэвших нам эвсэл, нэр дэвшигчдийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг Нийслэлийн Аудитын газраас тогтоодог. Нийслэлийн Аудитын газраас энэ хэмжээг тогтоосон талаарх хэвлэлийн бага хурал 12.00 цагаас болно.
- 11.30 минутаас "Хэвлэлийн хүрээлэн"-гийн "Мэдээллийн төв"-д МНН болон МЭҮН, Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний Нам, хамтран "Улс төр дахь Эмэгтэйчүүдийн сонголт" сэдэвт хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Мөн МНН-аас эх оронд маань "Цөмийн хог" булах асуудлын талаар УИХ, нам, нэр бүхий гишүүдэд хандсан мэдэгдэл гаргана.
- 13.00 цагаас Монгол Улсын Хүүхэлдэйн театрын байранд "Үлгэрч өвөө эмээ" нийгэмд хандсан зорилтот төслийн хэвлэлийн бага хурал болно.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр бол Чех улсын Багш нарын баярын өдөр.
- 1986 оны энэ өдөр АНУ-ын алдарт дуучин Lady Gaga мэндэлжээ.
- 2006 онд Францын нэг сая гаруй үйлдвэрчний эвлэлийн гишүүд, ажилчид Францын анхны ажил эрхлэлтийн гэрээний тухай хуулийг эсэргүүцэж, гудамжинд жагсаж байжээ.
- 2005 онд Индонезид 8.7 баллын хүчтэй газар хөдлөлт болж байжээ. Энэ нь 1965 оноос хойшхи тус улсын түүхэн дэх хамгийн хүчтэй газар хөдлөлт болжээ.
- 1994 онд BBC Radio 5 хаагдаж, оронд нь BBC RADIO 5 Live нэртэйгээр нэвтрүүлгээ цацаж эхэлжээ.