“Оюутолгой”-н ил уурхайд гулсалт үүссэн тухай “Rio Tinto” мэдээлснийг “Reuters” дамжуулав. Гэхдээ энэ нь Оюутолгойн үйлдвэрлэлд нөлөөлөх хэмжээнд биш гэдгийг “Rio Tinto” өнгөрсөн бямба гаригт мэдэгджээ.
Тус компанийн хэвлэлийн төлөөлөгчийн ярьснаар аюулгүй ажиллагааны дүрэм мөрдөж ажилласан тул ажилчид ямар нэгэн эрсдэлд ороогүй гэнэ. “Оюутолгой”-н 66 хувийг эзэмшдэг “Turquoise Hill Resources” компани 10 орчим хоногийн өмнө санхүүгийн тайлангаа танилцуулах үедээ дээрх ордоос энэ онд 175-195 мянган тонн зэс, 210-260 мянган унци алт бүхий баяжмал үйлдвэрлэх төлөвтэй байгааг мэдээлж байв.
Ц.БОЛОР