УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулган зарласан захирамж гаргалаа. Ээлжит бус чуулганыг маргааш эхлүүлж, дөрөвдүгээр сарын 1-нд хаана. Тус чуулганаар Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцод тус тус нэгдэн орох болон Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах зэрэг багц төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнээс гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн, эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэнэ.