МИАТ компани АНУ руу нислэгийн чиглэл нээхээр төлөвлөж байгаа. Үүнтэй холбогдуулан, “Авэйшн инсайкт” олон улсын байгууллагаас ИНЕГ-ийн Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын газрын байцаагч нарыг сургалтад хамрууллаа.
Манай улс Америк руу агаарын тээвэр хийдэг болохын тулд АНУ-ын Холбооны иргэний нисэхийн ерөнхий газар (FAA)-аас улс орнуудад тавьдаг иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны үнэлгээ “САТ1” буюу нэгдүгээр ангилалд багтсан байх шаардлагатай. Тиймээс ИНЕГ дээрх үнэлгээг хангасан, эсэхээ шалгуулахаар бэлтгэж буй. “САТ1” ангилалд тэнцвэл МИАТ компани Хойд Америк руу онгоцоо нисгэх эрхтэй болох юм.
Х.ЭРХЭМ