Францын Бордо хотноо болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Дэлхийн ур чадварын тэмцээнд манай тамирчид анх удаа оролцож, хоёр мөнгөн медаль, нэг тусгай байрын шагнал хүртлээ.
Ес дэх удаагаа зохион байгуулагдаж буй уг тэмцээн энэ сарын 23-28-нд үргэлжилсэн бөгөөд дэлхийн 34 орны тамирчид ур чадвараа сорьсон байна.
Монгол Улсаа төлөөлөн нийт 11 тамирчин мэдээллийн технологи, хүнс, уран зураг, хог хаягдал дахин ашиглах, сийлбэр зэрэг төрөлд оролцлоо.