Бизнесээ эко болгоход тань туслах Ногоон бизнес хөтөлбөр зарлалаа
Хүн төрөлхтний “гэрийн даалгавар” гэгдээд буй тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгж бүр дор бүрнээ хувь нэмрээ оруулахаар зорьж буй билээ. Тогтвортой хөгжилд манлайлж ажиллахаа үнэт зүйлсдээ тусгаад буй ХААН Банк уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн ногоон бизнес, байгаль экологид ээлтэй ногоон хэрэглээг дэмжихээр санхүүжилтээс гадна санхүүгийн бус үйлчилгээ үзүүлж, энэ хүрээнд Ногоон бизнес хөтөлбөрөө зарлалаа.
2023-04-28
Баян, хоосны ялгаа
Яг үнэндээ Томас Пикеттийн номыг амжилтад хүрнэ гэж хэн ч төсөөлөөгүй. Анх 2013 онд 700 орчим хуудастай хэвлэсэн тус бүтээл тухайн жилдээ шилдэг зуун номын жагсаалтад ч багтаж чадаагүй. Харин Артур Голдхаммерын орчуулсан англи хувилбар нь түмэн олонд хүрч, хүлээлтээс хол давсан юм.
2023-04-28
Хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдэд түлхүү зээл олгох нь
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан зээлийн эргэн төлөлтөөс энэ онд 12 салбар, чиглэлийн үйлдвэрлэл эрхлэгчид 30 орчим тэрбум төгрөгийн зээл олгохоо мэдэгдлээ. Уг санхүүжилтийн 70-аас доошгүй хувийг орон нутаг дахь үйлдвэрлэл эрхлэгчид олгох гэнэ. Манай улс ирэх таван жилд гол нэрийн 19 нэр, төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахыг зорьж буй. Иймээс дээрх сангаас гурван хувийн хүү, таван жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийг хүнсний үйлдвэрлэлийн чиглэлд түлхүү олгох юм байна.
2023-04-28
Б.Жавхлан: “Гэрэгэ” бондын үлдэгдлийг барагдуулахад бэлэн
Улмаар дээрх аудитын дүгнэлт, тайланг УИХ-д хүргүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Түүнчлэн бондуудын эргэн төлөлтийн нарийвчилсан төлөвлөгөөний дагуу холбогдох арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг сайд Б.Жавхлан, тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул нарт даалгав. Үүнээс гадна бондуудын эргэн төлөлттэй холбогдуулан авах арга хэмжээг зохион байгуулахдаа Хөгжлийн банкны чанаргүй зээлийг багасгах чиглэлээр санал боловсруулж, ирэх сард багтаан Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэг болголоо.
2023-04-27
17.8 сая тонн нүүрс экспортолсноор гүйцэтгэл нь 49 хувьд хүрлээ
Ингэснээр эрдэс бүтээгдэхүүний экспорт дунджаар 37 хувьд хүрсэн байна. Тодруулбал, нүүрснийх 49, зэсийн баяжмалынх 31.4, төмрийнх 18.9, алтных 15.8, газрын тосных 22.1, цайрынх 64.8, хайлуур жоншных 54.5 хувьд хүрээд буй аж. Ташрамд дурдахад, улсын хэмжээнд өнгөрсөн баасан гаргийн байдлаар 117 101 тонн шатахууны нөөцтэй байжээ. Үүнээс А-80 автобензиний 4826 (29 хоногийн), АИ-92-ын 33 433 (27), АИ-95-ын 2876 (22), дизелийн түлшний 71 524 тоннын (29) нөөцтэй байсан гэнэ. Монгол Улс 2023 он гарснаас хойш 630.3 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.
2023-04-25
МАН: Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх санал боловсруулахыг даалгав
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өчигдөр болж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас мэдээлэл сонсжээ. Улмаар хүнсний хувьсгалын хүрээн дэх зээл, төслүүдийг эрчимжүүлэх, ноолуурын ханшийг буулгахгүй тогтвортой байлгах чиглэлд тодорхой арга хэмжээ авах, гурилын үнэ, үр тарианы үйлдвэрлэлийг дэмжин ажиллах шаардлагатайг сайд Х.Болорчулуунд анхааруулж, Засгийн газарт чиглэл өгөв.
2023-04-25
“Жуулчид сумын наадам үзэх дуртай”
Цаг агаарын нөхцөл зэрэг шалтаг тоочоод, орон нутгийнхан наадмынхаа товыг гаргахгүй удах, тогтоосон өдрөө цуцлах, өөрчлөх зэрэг асуудал тулгардаг. Гэтэл гадаадын жуулчид 2-3 жилийн өмнөөс аяллаа төлөвлөөд, маршрутаа ч гаргачихдаг. Ядаж жуулчид олноороо очдог Архангай, Өвөрхангай зэрэг төвийн бүсийн аймаг наадмаа хийдэг тогтсон өдөртэй болчихвол орон нутгийн хөгжил, цаашлаад аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг байгууллагад ч тустай. Жуулчид сумын наадамд очих дуртай байдаг. Гэтэл аймаг, сумууд наадмын хуваариа гаргаагүй, байсхийгээд л товоо өөрчлөх нь жуулчдад хүндрэлтэй. Төв аймаг л наадмын хуваариа тогтмол болгоод удаж буй. Бид ч жуулчдыг олноор үзүүлдэг болсон” гэлээ.
2023-04-25
Ж.Питер Морроугийн нэрэмжит ХААН Банкны олимпиадыг 10 дахь жилдээ зарлалаа
ХААН Банкнаас банк, санхүүгийн чиглэлээр 3, 4-р курст суралцаж буй оюутнуудын бүтээлч сэтгэлгээ, онолын болон мэргэжлийн мэдлэг ур чадварыг нээн илрүүлэх, сурч мэдсэнээ үнэлэн дүгнэж, багаараа нэгдэн өөрсдийгөө сорих боломж олгох зорилгоор Ж.Питер Морроугийн нэрэмжит олимпиадыг 2012 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
2023-04-25
ЖДҮХС-ийн нийт зээлдэгчдийн 85 хувь нь зээлээ бүрэн төлжээ
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан үүсгэн байгуулагдсанаас хойш буюу 2009 – 2023 он хүртэлх хугацаанд нийт 8403 төсөлд, 1,011 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Үүнээс 2023 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар нийт зээлдэгч ААН-үүдийн 85 хувь нь 735.3 тэрбум төгрөгийн зээлээ бүрэн төлж барагдуулсан байна.
2023-04-25
МХБ-ээр “Хангад эксплорэйшн” компанийн нүүрсийг арилжив
Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа өчигдөр явагдаж, “Хангад эксплорэйшн” ХХК-ийн экспортод гаргах, хоёр багц буюу 12 800 тонн баяжуулсан сул коксжих бүтээгдэхүүнийг борлуулжээ. Эл арилжаанд таван компани оролцсон бөгөөд дуудах үнэ 850 юаниас 12.94 хувиар нэмэгдэн 960-д хүрсэн байна. Баруун нарангийн уурхайд үйл ажиллагаа явуулдаг “Хангад эксплорэйшн” нь “Энержи ресурс”-ийн охин компани аж. Ташрамд дурдахад, дараагийн дуудлага арилжааг өнөөдөр 11.00 цагаас зохион байгуулах бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспортлох 32 000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсийг худалдах юм.
2023-04-21
АНУ-аас 900 000 ам.долларын тусламж үзүүлэхээр болжээ
Ингэснээр АНУ-ын Засгийн газраас зудын эрсдэлийг бууруулах чиглэлд нийт нэг сая ам.долларын тусламж үзүүлж буй нь энэ аж. Нэн шаардлагатай байгаа малын нэмэлт тэжээл, мөнгөн дэмжлэгийг зудын гамшигт өртсөн долоон аймгийн эмзэг бүлгийн малчин өрхүүдэд хүргэх гэнэ. 2010 оноос хойш тус агентлагаас манай улсад гамшгийн эрсдэлийг бууруулахад дэмжлэг үзүүлэх төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр есөн сая орчим ам.доллар олгожээ.
2023-04-21
Алтны ханш аврал болох уу
Олон улсын хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэлд“Алтны ханшийн өсөлт энд хүрээд зогсохгүй” хэмээн бичиж байна. Эл таваарын ханш дээшлэхэд гурван хүчин зүйл голлон нөлөөлдөг нь эдийн засгийн тодорхойгүй, “түгшүүртэй” байдал, бондын өгөөж багасах, ам.долларын ханш сулрах аж. Өдгөө эдгээрээс гадна Төвбанкуудын худалдан авсан алтны хэмжээ нэмэгдсэн нь ханшид нөлөөлж буй гэнэ. Дэлхийн алтны зөвлөлөөс мэдээлснээр дээрх банкууд энэ оны 1-2 дугаар сард 157 тонн үнэт металл худалдан авсан нь сүүлийн 10 жил дэх өндөр дүн агаад өнгөрсөн сарын үзүүлэлтийг хараахан танилцуулаагүй байгаа юм.
2023-04-21
Арьс ширний 28 үйлдвэр байдгаас 5-6 нь л үйл ажиллагаагаа явуулдаг
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк”-ийн инженерийн дэд бүтцийг гадаадын зээл, тусламж, төр хувийн хэвшлийн түншлэл, төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулна хэмээн тусгасан байдаг. Мөн Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк”-ийн дэд бүтцийг байгуулна гэдгийг онцолсон.
2023-04-21
Зөгийн аж ахуй эрхлэгчдэд 500 сая хүртэл төгрөгийн зээл олгоно
Манай улсад 2017 оноос зөгийн аж ахуй эрчимтэй хөгжиж эхэлсэн ч зөгийн балны жилийн хэрэгцээ 350 тонн байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд 2 тонн зөгийн бал хураан авч байна. Дотоодын хэрэгцээг нэмэгдүүлэх үүднээс 500 сая хүртэл төгрөгийн зээл олгоно хэмээн ХААХҮЯ-аас мэдээллээ.
2023-04-18