Цагдаагийн байгууллагад уржигдар 14.21 цагт “Нийтийн байранд хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу шалгахад 29-52 насны иргэд архидан согтуурсан үедээ маргалдаж, улмаар нэгнийхээ амийг хохироон хэргийн газраас зугтсан байна. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн шуурхай эрэн сурвалжилж, сэжигтэн Ж-г олж тогтоон саатуулсан аж. Улсын хэмжээнд энэ оны эхний найман сарын байдлаар хүн амины 139 гэмт хэрэг бүртгэгджээ. Иймд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бусдыг хүндэтгэж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг хууль сахиулагчид анхаарууллаа.
Э.Сүйлэн