Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

 Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт 24.43 тэрбум ам.долларт хүрчээ 

Монгол Улсын гадаад худалдааны 2023 оны урьдчилсан гүйцэтгэлийн статистикийг гаргаснаа Гаалийн ерөнхий газар өчигдөр танилцууллаа. Өнгөрсөн жил манай улс 160 оронтой худалдаа хийж, бараа эргэлт 24.43 тэрбум ам.доллар болж, 2022 оны мөн үеийнхээс 3.19 тэрбумаар буюу 15 хувиар өсжээ. Экспортын дүн импортынхоос 5.93 тэрбум “ногоон”-оор давсан байна. 
2024-01-10

Монгол хүн өдөрт 13.6 ам.долларын бүтээмжтэй ажиллаж байна

Монгол хүн нэг өдөрт дунджаар 13.6 ам.долларын бүтээмжтэй ажилладаг аж. Харин Люксембург 136.4, АНУ 70.6, Герман 58.3, БНСУ 41.6, Япон 39.6 ам.долларын бүтээмжийг өдөрт бий болгож байна. Тус үзүүлэлтээр Монгол Улс дэлхийн 190 улсаас 107 дугаарт эрэмблэгджээ.
2024-01-10

Хонконгийн зах зээлд 2 их наяд ам.долларын хөрөнгө эргэлдэж байна

Хонконгт 2 их наяд орчим ам.долларын хөрөнгө эргэлдэж буйг Хонконгийн тал онцолж, тус бүс нутгийн санхүүгийн төв статусыг ашиглан Монгол Улсын уул уурхай, дэд бүтэц, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах бүрэн боломжтойг онцлон тэмдэглэжээ.
2024-01-09

ЖДҮХС-гаас зээл авсан 6 зээлдэгч гадаад руу оргон зайлжээ

ЖДҮХС-гаас зээл авсан 1200 гаруй зээлдэгч байгаагаас 300 гаруй нь муу зээлийн ангилалд багтсан. Эзэн холбогдогч нь нас барсан есөн зээлдэгч, гадаад руу оргон зайлсан зургаан зээлдэгч, прокурортой хамтран ажиллаж байгаа дөрвөн зээлдэгч байна.  Муу зээлийн ангилалд багтсан зээлдэгч нараас 200 гаруйг нь хуулийн байгууллагад өгчээ.
2024-01-09

Мах бэлтгэгч аж ахуйн нэгжүүд хонь худалдан авч байна

Мах бэлтгэгч аж ахуйн нэгжүүд өдөрт 500-1000 хонь хүлээн авах хүчин чадалтай бөгөөд хуваарийн дагуу мал худалдан авч байна. Тиймээс малчид, иргэдийг аймаг, сумын онцгой комисс болон үйлдвэрүүд рүү шууд хандахыг зөвлөлөө.
2024-01-09

Чех Улс Монголоос авах гэрээт ажилтны квотоо нэмэгдүүлжээ

Чех улс Монголоос авах гэрээт ажилтны квотыг 1000-аас 3000 болгон нэмэгдүүлжээ. Энэ хүрээнд Чехийн тал хөдөлмөрийн гэрээгээр ирэх иргэдийн визийн мэдүүлгийг хүлээн авах төв болон "Pre-departure training" буюу виз мэдүүлсэн иргэдэд сургалт, зөвлөгөө өгөх төв байгуулах зорилгоор тендер зарлаж, шалгаруулалт явагдаж байна.
2024-01-09

Хэрэгцээ бүрд шийдэл- ердөө 3 минут

ХААН Банк онлайн зээлийн үйлчилгээг 2021 оны IV улиралд нэвтрүүлснээс хойш тасралтгүй шинэчлэл сайжруулалт хийсээр өдгөө зээл олгох процессыг 100 хувь бүрэн цахимжуулаад байна. Ингэснээр харилцагч банкны салбар тооцооны төвд хандах, зээлийн материал бүрдүүлэх, зээлийн судалгаа, шийдвэрийг хүлээх, гэрээ байгуулах зэрэгт үнэт цагаа зарцуулах шаардлагагүй ердөө 3-5 минутын дотор хүссэн зээлийн бүтээгдэхүүнээ хэзээ ч, хаанаас ч саадгүй авах боломж бүрдсэн билээ.
2024-01-09

Нэхмэлийн салбарт хөнгөвчилсөн нөхцөлөөр инженер бэлтгэнэ

Ноос, ноолуурын үйлдвэрлэлийн техник технологи, хүчин чадал, үйл ажиллагаа өргөжиж байгаатай холбоотойгоор инженер, техникийн ажилтны ажлын байр нэмэгдэж, хүний нөөц эрэлттэй байна.
2024-01-09

 Мал амлаж, молиго үмхүүлэх бодлогоор жуулчдыг татаж чадахгүй 

 БОАЖЯ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, Булган аймгийн ЗДТГ болон Байгаль орчин, аялал жуулчлалын газар “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор “Нэг жуулчинд нэг хонь” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсноо зарлаад буй. Энэ оны 1-4 дүгээр сард хэрэгжүүлэх уг хөтөлбөрийн хүрээнд Булган аймагт аялсан солонгос жуулчин бүрд нэг хонь зүслэн өгч, бэлэглэхээр зэхсэнээ санаачлагчид нь мэдээлсэн юм. Тэгвэл энэ нь жуулчдад хонь жинхэнээсээ өгөх бус, өгч байгаа мэт ойлгуулж, хуурах заль мэх төдий бодлого байжээ. 
2024-01-09

120м2 талбай түрээслүүлнэ

120м2 талбай түрээслүүлнэ
2024-01-08

Дизелийн түлшний 75 000, АИ-92 шатахууны 30 000 тоннын нөөцтэй байжээ 

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногийн эцсийн байдлаар дизелийн түлшний 75, АИ-92 шатахууны 30 мянган тоннын нөөцтэй байсныг АМГТГ-аас мэдээлэв. Мөн хойд хөршийн үйлдвэрээс 14 340 тонн АИ-92 бензин ачсан бөгөөд нутаг дэвсгэр дээр нь тээвэрлэж буй гэнэ. Түүнчлэн манай улсын нутаг дэвсгэр дээр 163 вагон АИ-92 тээвэрлэж байгааг дурдлаа. Үүнээс гадна ОХУ-аас 30 060, өмнөд хөршөөс 2520 тонн дизель түлш тээвэрлэн авчирч байгаа төдийгүй Монголын нутаг дэвсгэр дээр 2840 тонныг зөөж буйг мэдээлээд, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт хэвийн гэв. 
2024-01-08

ХААН Банкийг 3 төрөлд Монгол Улсын шилдэг банкаар нэрлэлээ

ХААН Банкны Монгол Улсын нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмэр, харилцагч олон нийтэд зориулан нэвтрүүлсэн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ, цахим банкны шинэчлэл, нийгмийн хариуцлага, компанийн засаглал, санхүүгийн хүчирхэг тогтвортой үзүүлэлт зэргийг харгалзан үзэж энэхүү нэр хүндтэй шагналыг олгосон тухай “Asiamoney” сэтгүүлийн нийтлэлд онцолжээ.
2024-01-08

Олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалт гуравдугаар сард болно

Канад улсын Торонто хотод 2024 оны гуравдугаар сарын 3-6-ны өдрүүдэд PDAC 2024 олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалт болно.
2024-01-08

МХБ-д 24 төрлийн бондын бүтээгдэхүүн бүртгэлтэй байна

Монголын Хөрөнгийн бирж 2023 онд нийт 134.3 тэрбум төгрөгийн бондын арилжаа хийжээ.  Компанийн бондын арилжаа өмнөх оноос 0.2 хувиар өссөн бол өнгөрөгч арванхоёрдугаар сард анхдагч болон хоёрдогч захаар нийт 18.5 тэрбум төгрөгийн бондын арилжаа хийсэн нь өмнөх сараас 4.6 дахин өссөн үзүүлэлт боллоо.
2024-01-08

Зүүн бүс нутгийн эрчим хүчний эх үүсвэр 50МВт-аар нэмэгдэнэ

“Чойбалсангийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийг 50 мегаватт /МВт/-аар өргөтгөх төслийн барилга угсралт 90 гаруй хувьтай байна. Үлдсэн ажлыг 2024 оны I улиралд багтаан дуусгаж, сүлжээнд залгахаар төлөвлөгөө гарагжээ.
2024-01-08

"Оюу толгой" ХХК-ийн гэрээлэгч компанийн ажилчдын төлөөлөл мэдээлэл хийж байна

"Оюу толгой" ХХК  болон нэр бүхий гэрээлэгч компаниудын ажилчдын эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа асуудлаар  ажилчдын төлөөлөл мэдээлэл хийж байна.
2024-01-08

Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг боловсруулж байна

Хөгжлийн банкны тухай хуульд шинэчлэл хийхээр хуулийн төсөл дээр Хөгжлийн банк болон Сангийн яамнаас ажлын хэсэг гарч ажиллаж байна. Улмаар Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг парламентад өргөн барина.
2024-01-08

Тяньжин-Эрээн-Замын-Үүд чиглэлийн гал тэрэгний тоог нэмэгдүүлнэ

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо Төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга П.Солонго нар нэгдүгээр сарын 5-ны өдөр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
2024-01-08