Тяньжин боомтод чингэлгүүд 70-90 хүлээгдэж байна
Аравдугаар сарын сарын 1-нээс аравдугаар сарын 20-ний хооронд Тяньжин боомтоос Эрээн/Замын-Үүд чиглэлд нийт 31 галт тэрэг гарчээ. Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 4350 орчим чингэлэгийн үлдэгдэл бий.
2023-10-24
МХБ-ээр 21 тэрбум төгрөгийн арилжаа хийгджээ
Монголын хөрөнгийн биржийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 107,471,854 төгрөгийн үнийн дүн бүхий 626,051 ширхэг хувьцаа арилжаалагджээ. Үүнээс 19 компанийн хувьцааны ханш өсч, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.
2023-10-24
Хайлуур жоншны баяжмалын арилжаа ирэх долоо хоногт болно
МХБ өнгөрөгч есдүгээр сарын 15-ны өдөр төмрийн баяжмалын арилжааг эхлүүлсэн бол аравдугаар сарын 23-ны өдөр “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газраас хайлуур жоншны баяжмал арилжих захиалгыг хүлээн авлаа.
2023-10-24
Ам.доллар 1352 вонтой тэнцэв
Тус улсад бодлогын хүү тийм ч өндөр биш байгаа хэмээн үзэж буйгаа тэрбээр мөн дурджээ. Түүний мэдэгдлээс харвал бодлогын хүүгээ удаан хугацаанд хэвээр хадгалах төлөвтэй гэж шинжээчид дүгнэсэн байна. АНУ-ын инфляцын түвшин өсөхөд нөлөөлж болзошгүй хэд хэдэн хүчин зүйл бий гэдгийг “Reuters” мэдээлэв. Эргэн сануулахад, АНУ 2022 оны гуравдугаар сараас хойш бодлогын хүүгээ 11 удаа, нийт 5.25 хувиар нэмжээ. Дээрх мэдэгдлийн дараа зарим валютын эсрэг ам.долларын ханш суларлаа. Баасан гарагт ам.доллар 7.32 юань, 95.7 рубль, 1352 вонтой тэнцэв.
2023-10-23
Амь сорил, био аюулгүйн лаборатори нээв
Дэлхийн банкны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хэрэгжүүлж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд тусгасан хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлэх зорилгоор Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лабораторийн гоц халдварт, халдварт өвчний хэвшил омгийг сэргээх, зарим ийм өвчнөөс сэргийлэх вакцины идэвхт чанарын сорилт гүйцэтгэх зориулалт бүхий мал, амьтны туршилт, шинжилгээний Амь сорил, био аюулгүйн туршилтын лабораторийг улсын комисс хүлээн авч, ашиглалтад оруулжээ. Тэдгээр амь сорил, био аюулгүйн, туршилт шинжилгээний лаборатори нь био аюулгүйн хоёрдугаар зэрэглэл хангасан онцгой объект бөгөөд малын гоц халдварт өвчний сорилт туршилтын ажлыг мал, амьтанд хийж гүйцэтгэх аж. Туршилт шинжилгээний лабораторид мал эмнэлгийн зориулалттай эм, бэлдмэлийн аюулгүй байдал, пироген болон хорон, идэвхт чанарын туршилтыг мал, амьтанд хийхийг ХХААХҮЯ-наас мэдээлэв.
2023-10-23
Налгар намрын дараах хүнд сорилт
Харин Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн малчин Н.Болдбаатар “Говьд мал адгуулах улам хэцүү болж байгааг сүүлийн жилүүдэд мэдэрлээ. Зун бороо бараг орохоо больсон. Өнгөрсөн зун хур тунадас тоотой хэдхэн удаа орохдоо үер усны хэмжээнд хүрсэн. Ийм бороо хөрсөнд, ургамалд шим тэжээл болдоггүй. Аймгийн цаг уурынхан хоёр удаа үүл буудсан сураг дуулдсан. Бороо татарснаас болоод өвс ногоо ч олигтой гарахаа байлаа. Энэ нь бэлчээрийн ургамал, хадлангийн нөөцөд нөлөөлөх болов. Мал шим тэжээлийн хэрэгцээгээ бэлчээрээс авч чадахгүй болохоороо өвөл тарга тэвээрэг нь муудаж, багахан цас ороход олноороо “ойчоод өгч” байна. Өнгөрсөн өвөл айл саахалт, төрөл саднын маань малчид олон тооны малаа алдсан. Энэ жил ч тийм эрсдэл тохиож болзошгүй” гэж сэрэмжлүүллээ.
2023-10-23
А.Мөнхболд: Авто тээвэрчид өөрийнхөө машинаар төрийн өмнөөс үйлчилгээ үзүүлж, улсад татвар төлж байна
- Монголын Логистикийн холбоог 2001 онд байгуулсан, 22 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Бид гишүүн компаниудад зөвлөж, судалгаа хийхээс гадна төрийн байгууллагуудын захиалгаар судалгаа хийдэг. Тээврийн логистикийн салбар бол газарзүйн байршлаас үл хамааран дэлхий хаанаас ч захиалсан барааг агаарын тээвэр, далайн тээвэр, төмөр замаар тээвэрлэх үйл ажиллагаа зохион байгуулдаг. Түүнээс гадна ачаагаа нэгтгэх, эвсэл нэг цул ачааг задалж хэрэглэгчдэд цаг алдахгүй хүргэдэг үйлчилгээ юм. Нөгөө талаар тухайн барааны нөөцийн удирдлагыг хариуцан захиалагчийн үйлдвэрлэл, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангаж байдаг.
2023-10-23
Малын өвчлөлд “бүдэрсэн” махны экспорт
Мал бол өсөж үрждэг, шавхагдашгүй гэж болох баялаг. Нөгөөтээгүүр, 70 саяас дээш мал гэдэг нь нийт нутгийн 80 орчим хувийн бэлчээрийн даац 3-4 дахин хэтэрснийг илэрхийлэх дүн болох нь Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын тайланд бий. Түүнчлэн 200 000 орчим малчин өрхийн орлого тогтмол бус, малын гаралтай түүхий эдийн борлуулалтын ашиг их биш хэвээр.
2023-10-20
Үр тарианы 60.5 хувийг хураан авчээ
Мөн 52.3 мянган га-гаас 235.3 мянган тонн тэжээлийн ургамал, 64.7 мянган га-гаас 27.2 мянган тонн тосны ургамал хураан авсан дүн гарсан аж. Ингэснээр үр тарианы хураалт 60.5, төмснийх хамгийн өндөр буюу 91.2, хүнсний ногооных 79.6, тэжээлийнх 51.4 хувьтай үргэлжилж буй юм байна. Үр тарианы хураалтын талаар дээрх яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнээс тодрууллаа. Тэрбээр “Үр тариаг ойрын өдрүүдэд амжиж хурааж дуусахаар ажиллаж байна. Ямар нэг бэрхшээл үүсэхгүй болов уу.
2023-10-20
Ногоон зээлээр тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээр эрчим хүчний зардлаа 40-50 хувиар бууруулж чаджээ
Өрх болон аж ахуйн нэгжүүд эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмжүүдийг ашигласнаар өөрсдийн эрүүл мэнд, байгаль орчин, эдийн засгийн үр ашигтай хөрөнгө оруулалт хийх боломжтой. Үйлдвэрлэлийн чиглэлээс үл харгалзан тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийж, нүүрс хүчлийн хийг багасгахад нөлөө үзүүлэх төслүүдийг ХААН Банк ногоон зээлээр санхүүжүүлдэг билээ. Тухайлбал, 20 болон түүнээс дээш хувиар эрчим хүчний хэмнэлт гаргах тоног төхөөрөмж, гэр ахуйн цахилгаан бараа, цахилгаан автомашин зэрэг агаар, орчны бохирдлыг бууруулах хэрэглээний болон бизнесийн ногоон зээлийг иргэн аж ахуйн нэгжүүд авах боломжтой.
2023-10-19
Эхний 10 сард 114.9 сая зорчигч тээвэрлэв
Зам, тээврийн салбарынхан өчигдрийн байдлаар давхардсан тоогоор 114.9 сая зорчигч, бүх төрлийн тээврээр 79.1 сая тонн ачаа тээвэрлэсэн статистик гарсныг салбарын яамнаас мэдээллээ. Тодруулбал, агаарын тээврээр 1.4, төмөр замаар 1.6, авто тээврээр 111.8 сая зорчигч тээвэрлэсэн аж. Тэгвэл авто тээврээр 51.7, төмөр замаар 27.3 сая тонн ачаа тээвэрлэсэн байна. Эл ачааны 24.5 сая тонн нь “Улаанбаатар төмөр зам”, 1.4 сая нь “Монголын төмөр зам” ТӨХК, мөн 1.4 сая нь “Тавантолгой төмөр зам” компанид ногдсон гэнэ.
2023-10-19
Нийслэлийн 6 дүүргийн иргэд өрхийн бизнес болон мэргэжлийн боловсролыг дэмжих зээлд хамрагдах боломж бүрдлээ
2023-2025 онд хэрэгжих тус хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13, 14, 15, 16, 19, 22, 24-р хороо, Налайх дүүргийн 1, 2, 3, 4, 5, 7, 8-р хороо, Баянзүрх дүүргийн 5, 19, 22, 24, 27, 30, 31, 32, 41-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 6, 23, 30, 39-р хороо, Сүхбаатар дүүргийн 18, 20-р хороо, Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 8-р хороо, Дархан-Уул аймгийн Дархан сумын 5, 6, 15-р хорооны иргэд “Өрхийн бизнесийг дэмжих бичил зээл” болон “Мэргэжлийн боловсролыг дэмжих зээл”-д хамрагдах боломж бүрдэж буй.
2023-10-19
Улаанбаатарт АИ-92 бензиний 18, АИ-95-ын 15 хоногийн нөөцтэй байжээ
Улсын хэмжээнд уржигдрын байдлаар 94 195 тонн шатахууны үлдэгдэлтэй байсныг АМГТГ-аас мэдээллээ. Үүнээс А-80 бензиний 3375, АИ-92-ын 28 541, АИ-95-ын 2005, дизелийн түлшний 58 824 тоннын үлдэгдэлтэй байжээ. Өөрөөр хэлбэл, А-80 шатахууны 20, АИ-92-ын 23, АИ-95-ын 15, дизелийн түлшний 24 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх нөөцтэй байсан аж. Байршлын хувьд баруун бүсэд 8907, хангайнхад 4875, төвийнхөд 22 810, зүүн бүсэд 4542 тонн шатахууны үлдэгдэл байсныг мөн дурдлаа.
2023-10-19