Унци алтны ханш 1940 ам.доллартой тэнцлээ
Дээрх мэдээлэл цацагдсаны дараа баасан гарагт унци алтны спот ханш 1940 “ногоон”-той тэнцсэн юм. Харин ирэх арванхоёрдугаар сард худалдах үнэ нь 1966 ам.долларт хүрчээ. Нью-Йорк дахь бие даасан шинжээч Тай Вонг “Ойрын хугацаанд унци алтны ханш 1920-1960 ам.доллар байна хэмээн таамагласан” гэж өгүүлснийг дээрх агентлаг эш татжээ.
2023-09-04
ББСБ-уудад тавих шаардлагыг нэмэгдүүлэв
СЗХ-ны ээлжит хуралдаанаар банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдийн эрхлэх дээрх үйлчилгээний нөхцөл, шаардлагыг тодорхойлж, оролцогч талуудын эрх ашгийг хамгаалах, тэдгээрийн хоорондын харилцааг зохицуулах зорилгоор Итгэлцлийн үйлчилгээний журам шинэчлэн баталсныг баасан гарагт мэдээллээ. Итгэлцлийн үйлчилгээ нь бусдын хөрөнгийг тодорхой хугацаанд удирдах, ашиглах, захиран зарцуулах үйл ажиллагаа байдаг онцлогтой.
2023-09-04
Хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлэх нь
Энэхүү суурь судалгааны тусламжтайгаар манай орны цаг уур, агро экологи, зах зээлийн нөхцөл байдалд хамгийн тохиромжтой өвлийн болон ургалтын хугацаа урт хүлэмжийн загвар, улирлын онцлогт тохируулан хүлэмжид тариалахад ашигтай таримлууд, хүлэмжийн тариалалтын ашгийг нэмэгдүүлэх арга замууд зэргийг тодорхойлж, үйл ажиллагаандаа тусгах гэнэ. Уг төслийн хүрээнд сонгогдсон аймагт эрчим хүчний хэмнэлттэй, ургалтын хугацаа урт, дунд хэмжээний хүлэмжүүд бүхий загвар аж ахуй бий болгох бөгөөд үүнд тулгуурлан хүлэмжийн тогтвортой үйлдвэрлэлийн технологиуд, тариалалтын төрөл бүрийн аргуудыг нэвтрүүлэх нь.
2023-09-01
Өвөлжилтийн бэлтгэл ажил 84.6 хувьтай байна
Тэрбээр “Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд нийт 658 төсөл, арга хэмжээ төлөвлөсөн бөгөөд 84.6 хувийн биелэлттэй байгаа. Үүнээс Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн гол шугам тоноглол, 2023 оны зуны их, урсгал засварын төлөвлөгөөг Эрчим хүчний яамтай хамтран баталсан. Улс, нийслэлийн хөрөнгө болон гадаадын зээл тусламжаар 19 байршилд 28.1 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөн, шинэчлэх, шинээр татах ажлыг энэ оны тавдугаар сарын 15-наас эхлүүлсэн. Өдгөө засвар, шинэчлэлийн ажил 89.3 хувийн гүйцэтгэлтэй байна.
2023-09-01
Хүнсний ногооны үйлдвэрлэл, зах зээлийн гарцыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлнэ
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн (USAID) санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө, аж ахуйн байгууллага хамтран “Хүнсний ногооны үйлдвэрлэл, зах зээлийн гарцыг нэмэгдүүлж эдийн засгийг дэмжих” төслийг хэрэгжүүлэхээр өнөөдөр нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.
2023-08-31
Нийт нутгийн 51.5 хувьд нь бэлчээрийн даац хэтэрчээ
Уг нь энэ зун нийт нутгаар хур бороо элбэг орж, зуншлага сайн байсан. Гэсэн ч дээр дурдсан аймаг, сумуудад малын тоо толгой хэт олширсон нь бэлчээрийн даац хэтрэхэд нөлөөлжээ. Тиймээс уг мэдээлэлд үндэслэн эрсдэл өндөртэй аймаг, сумуудын малчид, холбогдох байгууллагынхан өвс, хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, малын тоо толгойг бууруулах зэрэг арга хэмжээг эртнээс хэрэгжүүлэх нь зүйтэйг тус хүрээлэнгээс зөвлөсөн байна.
2023-08-31
Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихэд 447.6 тэрбумын зээл олгожээ
Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийг иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгож буй билээ. Энэ сарын 18-ны байдлаар 2829 иргэн, аж ахуйн нэгжээс (71 хувь нь Улаанбаатар, 29 хувь нь орон нутгийн) 1.17 их наяд төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлжээ. Тэгвэл 1688 иргэн, аж ахуйн нэгжид 447.6 тэрбумын зээл олгоод буйг ХХААХҮЯ-наас мэдээлэв. Тэдний 59.7 хувь нь нийслэл, 40.3 хувь нь орон нутгийнх аж. Арилжааны банкуудын зээл шийдвэрлэлтийн хувь “Хаан банк”-ных 45.6, “Худалдаа, хөгжлийн банк”-ных 79.6, “Голомт банк”-ных 20.7, “Төрийн банк”-ных 18.3, “Хас банк”-ных 34.7, “Капитрон”-ых 46.5, “Богд банк”-ных 29.8 байжээ.
2023-08-30
“МонголианАрт” олон улсын уран баримлын симпозиум амжилттай өндөрлөж, үзэсгэлэнгээ нээлээ
Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө НҮТББ болон “НордАрт” - олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн хоорондын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын нэр хүндтэй уран бүтээлчдийг Монголд урьж оролцуулсан “МонголианАрт” олон улсын уран баримлын симпозиум 8-р сарын 4-нөөс 8-р сарын 21-ний хооронд Тэрэлж байгалийн цогцолбор газарт байрлах “Гүрү Эко” цогцолборт амжилттай зохион байгуулагдсан билээ.
2023-08-30
МХБ-ээр 38 хувьцаат компанийн хувьцааг арилжаалжээ
Өнөөдөр арилжаагаар энгийн 38 хувьцаат компанийн 156,185,103 төгрөгийн үнийн дүн бүхий 595,916 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.
2023-08-29
Улаанбуудай, төмсийг 100, хүнсний ногооны 81 хувийг дотоодоосоо хангана
Улсын ургацын комиссын 2023 оны хуралдаан өнөөдөр боллоо. 2023 онд улсын хэмжээгээр 369.3 мянган га-д үр тариа, үүнээс 345.4 мянган га-д улаанбуудай, 18.4 мянган га-д төмс, 13.9 мянган га-д хүнсний ногоо, 89.3 мянган га-д малын тэжээл, 131.7 мянган га-д тосны ургамал, 7 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 629.6 мянган га-д тариалалт хийжээ.
2023-08-29