Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

“Түмэн шувуут” компанийн цэвэр ашиг 54 хувиар өслөө

МХБ-ийн I ангилалд бүртгэлтэй “Түмэн шувуут” компани энэ оны эхний хагас жилийн тайлангаа танилцууллаа. Эл хугацаанд тус компани 29.7 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, орлого нь өмнөх жилийн мөн үеийнхээс 40 хувиар өссөн аж. Мөн татвар төлөхөөс өмнөх ашиг нь 6.5 тэрбум төгрөг буюу 51, цэвэр ашиг нь 5.7 тэрбум буюу 54 хувиар нэмэгдсэн гэнэ. Түүнчлэн улсын төсөвт 747 сая төгрөгийн орлогын албан татвар төвлөрүүлжээ. 
2023-08-24

Тонн зэсийн үнэ 8330 ам.долларт хүрэв 

Лондон дахь “Amalgamated metal trading” компанийн Судалгааны газрын дарга Дэн Смит “Хөрөнгө оруулагчид БНХАУ-ын зэсийн эрэлтийн үзүүлэлтийг харгалзан зах зээлийн нөхцөл байдлыг дахин үнэлж байгаа болов уу” хэмээн өгүүлжээ. Өчигдрийн байдлаар тонн зэсийн ханш 1.1 хувиар өсөн 8330 “ногоон”-д хүрсэн юм. Мөн Лондоны металлын биржид гурван сарын дараа нийлүүлэх суурь металлын үнэ нэг хувиар дээшилснээр тонн нь 8360 ам.доллартой тэнцлээ. Ташрамд дурдахад, манай улс энэ онд 1.39 сая тонн зэсийн баяжмал нийлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд өдгөө 967 орчим мянган тонныг экспортлоод буй билээ. 
2023-08-24

Вьетнам улсын худалдаа, аж үйлдвэрийн яамтай хамтран ажиллана

Дэлхийн зах зээлд жижиг, дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортоор тэргүүлдэг Бүгд найрамдах социалист Вьетнам Улсын Худалдаа, аж үйлдвэрийн яамтай “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ хамтран ажиллахаар боллоо.
2023-08-24

Наймдугаар сарын 25-ны өдрөөс Замын-Үүд-Эрээн төмөр замын зорчигч тээврийг нээнэ

Хятадын тал Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтын зорчигч тээврийг сэргээх бэлтгэл ажлыг бүрэн хангасанаа мэдэгдлээ.
2023-08-24

Монгол, Оросын агаарын тээврийн хамтын ажиллагааны хүрээнд нислэгийн тоог нэмэгдүүлнэ

Монгол, Оросын агаарын тээврийн хамтын ажиллагааны хүрээнд хоёр улс өөрсдийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх нислэгийн тоог нэмэгдүүлэхээр тохиролцлоо.
2023-08-23

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажил хаялт зарлана

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн холбооноос наймдугаар сарын 30-ны өдрийн 07 цагаас эхэлж сарын хугацаатай ажил хаялт зарлах тухайгаа мэдэгдлээ.
2023-08-23

Хас банк хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлалаа

Хас банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн наймдугаар сарын 2-ны өдрийн R-2023-66 тоот тогтоолын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг наймдугаар сарын 7-ны өдөр олон нийтэд зарласан.
2023-08-23

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-аар Завхан аймгийн 5000 гаруй иргэн үзлэг оношилгоонд хамрагдлаа

Хүнд өвчтэй хүн авч яваа учраас эмч сувилагчийн хяналтанд тусгай машинаар тээвэрлэнэ. Мөн манай аймагт мэргэжлийн эмч дутагдалтай, хүний нөөцийн хомсдол бий. Зүрхний хоёр эмчтэй байсан, нэг нь дарга болчихсон. Нэг эмч маань маш их ачаалалтай ажиллаж байна. Ер нь зүрх судасны өвчлөл, тэр дундаа тархины харвалт манай аймагт өндөр. Сэхээний тасагт эмчлүүлж буй өвчтөнүүдийн 80-90 хувь нь тархины харвалттай байна. 
2023-08-23

“Талх Чихэр” ХК-ийн орлого 25.3 хувиар өсжээ

“Талх Чихэр” ХК-ийн орлого 25.3 хувиар өсжээ.
2023-08-23

Авто тээврээр 39 сая.тонн ачаа тээвэрлэжээ

Өнөөдрийн байдлаар авто тээврээр 39.38 сая.тонн ачаа тээвэрлэж, энэ оны зорилтоо 154.6 хувиар биелүүлжээ.
2023-08-23

Тяньжин боомтоос Замын-Үүд чиглэлд 7-10 хоногт чингэлэг тээвэрлэгдэж байна

Тяньжин боомтоос Замын-Үүд чиглэлд 7-10 хоногт чингэлэг тээвэрлэгдэж байна.
2023-08-23

Хятадын “Хоёр улс, хоёр парк” хөгжлийн загварын хүрээнд хамтарч ажиллана

БНХАУ-ын ӨМӨЗО-д хийж буй Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулгын албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт тэргүүтэй төлөөлөгчид ажиллаж байна.
2023-08-23

Уул уурхайн салбарын өсөлт эдийн засгийн өсөлтөд гол нөлөө үзүүллээ

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Фитч” /Fitch Ratings/ агентлагаас “Монгол Улсын эдийн засгийн сорилт ба тогтвортой ирээдүйг цогцлоох нь” сэдэвт хурлыг зохион байгуулсан.
2023-08-23

Хөгжлийн түнш байгууллагуудтай зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа

Есдүгээр сарын 7-ны өдөр зохион байгуулагдах “Тогтвортой хөгжлийн төлөөх Үндэсний чуулган”-ыг угтан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Хөгжлийн түнш байгууллагуудын төлөөлөлтэй Зөвлөлдөх уулзалтыг НҮБ-ын Суурин зохицуулагчийн газартай хамтран зохион байгууллаа.
2023-08-23

Ам.долларын ханш 3480 төгрөгтэй тэнцлээ

Монголбанкнаас зарласан ханшаар өчигдөр “ногоон” 3473.75 төгрөгтэй тэнцсэн нь сүүлийн гурван долоо хоногт 20, жилд 340 орчим төгрөгөөр чангарсан дүн юм. Ташрамд дурдахад, манай улсын гадаад валютын нөөц өнгөрсөн сарын байдлаар 3.82 тэрбум ам.долларт хүрсэн нь 2022 оны мөн үеийнхээс 32.9 хувиар өссөн гэсэнүг. Гадаад валютын өчигдрийн ээлжит дуудлага худалдаагаар Төвбанк95.4 сая ам.долларыг 3474 төгрөгөөр нийлүүлжээ. 
2023-08-23

“Сүү” ХК-ийн орлого 38 хувиар өсжээ

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй “СҮҮ” ХК-ийн 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ нээлттэй мэдээллээ.
2023-08-22

Нүүрсний экспортын хэмжээ 40 сая тоннд дөхөв 

Түүнчлэн 3.38 сая тонн төмрийн хүдэр, баяжмал борлуулсан нь 39 хувиар өссөн дүн боллоо. Төвбанк оны эхнээс энэ сарын 17-ны байдлаар 9.66 тонн алт худалдан авчээ. Эргэн сануулахад, манай улс энэ онд 36.5 сая тонн нүүрс, 1.39 сая тонн зэсийн баяжмал, 8.42 сая тонн төмрийн хүдэр, баяжмал, 6.5 сая баррель газрын тос, 100 мянган тонн цайрын хүдэр, баяжмал, 400 мянган тонн хайлуур жоншны хүдэр, баяжмал экспортлохоор төлөвлөсөн юм. Мөн 20 тонн алт олборлохоор төлөвлөсөн билээ. 
2023-08-22

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөлийг Азийн хөнжлийн банкны санхүүжилтээр хийж байна

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлт болон нэмэлт хоёр эгнээ авто зам барих төслийг Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр 2019 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
2023-08-22