МХБ, Шанхайн хөрөнгийн биржтэй хамтран ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд “Монголын хөрөнгийн бирж”-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай “Шанхайн хөрөнгийн бирж”-ийн Ерөнхийлөгч Цаи Жианчун болон албаны бусад хүмүүстэй албан уулзалт хийж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
2023-06-29
Хавдрын эсрэг үндэсний аян-2023” Увс аймагт хэрэгжиж байна
“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы багийн эмч мэргэжилтнүүд энэ өдрүүдэд Увс аймагт ажиллаж байна. ХААН Банк Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизтэй хамтран 13 дахь жилдээ хэрэгжүүлж буй тус аяны хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээг алслагдсан бүс нутгийн иргэдэд ойртуулах, хавдар хэмээх аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх зан үйлийг хэвшүүлэх, эрүүл мэндийн боловсролыг нь дээшлүүлэхээс гадна орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулах зэрэг олон үр дүнтэй ажлыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
2023-06-29
Гүнфан дүүргийн хуучны орон сууцуудыг цахилгаан шаттай болгоно
Оршин суугчдын гуравны хоёр хувь нь цахилгаан шат суурилуулахыг зөвшөөрсөн. Цахилгаан бас бүр чиптэй, царай танигчтай. Энэ ажлыг хийхэд Засгийн газар нийт зардлын 40, иргэд 60 хувь гаргасан" хэмээн мэдээлэл өгсөн. Цаашид Шанхай хотын хуучны бүх барилгыг цахилгаан шаттай болгох юм байна.
2023-06-27
АНУ-тай чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллана
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч Хосе У. Фернандез Монгол Улсын Засгийн газартай Энэтхэг-Номхон далайн бүс нутагт чухал ашигт малтмалын аюулгүй, тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээг хамтран хөгжүүлэх тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
2023-06-27
Жижиг хувьцаа эзэмшигчид хохирсон хэвээр байна
Гэхдээ сайны хажуугаар саар зүйл цөөнгүй. Тухайлбал, 2023 онд “Монголын хөрөнгийн бирж”-ийн үнэт цаасны бүртгэлээс хасагдах нөхцөл үүссэн 79 компани байгааг энэ сарын эхээр мэдээллээ. Уг компаниудын үнэт цаасны хөрвөх чадвар хангалтгүй, хувьцааных нь арилжаа идэвхгүй, хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй гэсэн нийтлэг үндэслэлтэй байжээ. Улмаар дээрх компаниудад МХБ, Санхүүгийн зохицуулах хорооноос шаардлага хүргүүлж, цаашид авах арга хэмжээнийхээ талаар зургадугаар сарын 20-ны дотор эргэн мэдэгдэхийг анхааруулсан юм.
2023-06-27
МСНЭ-ийн гишүүд БНХАУ-д зочилж, хамтарсан сурвалжилга бэлтгэж байна
Тодорхой хэлбэл, зургадугаар сарын 25-наас долдугаар сарын 3-ны өдрүүдэд, Ардын өдрийн сонин, Гуанмин өдрийн сонин , Монцамэ агентлаг, Өвөр Монголын радио телевиз хороо, Өвөр Монголын Өдрийн сонин, МҮОНРТ, Өнөөдөр сонин, Монголын мэдээ сонин зэрэг Хятад Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид, Хятадын өндөр хөгжилтэй хотууд болох Шанхай болон Жянсу хотоор аялж, Хятадын шинжлэх ухаан технологийн ололт амжилт, түүнчлэн Хятадын сүүлийн үеийн эдийн засгийн хөгжил, нийгмийн хөгжил, иргэдийн амьдралыг сурвалжлах юм.
2023-06-26
Унци алтны ханш 1930 ам.доллар болов
Алтны ханш баасан гарагт хямдарлаа. Улмаар эл таваарын үнэ өмнөх долоо хоногт сүүлийн дөрвөн сар гаруйн хугацаанд байгаагүй өндөр дүнгээр доошилсон тухай “Reuters” уламжлав. Ам.долларын ханш чангарсан болон Холбооны нөөцийн сангийн мэдэгдэл үүнд голлон нөлөөлсөн аж. Баасан гарагт унци шар металлын ханш 1930 ам.доллартой тэнцсэн юм. Эргэн сануулахад, өнгөрсөн сарын эхээр унцийнх нь үнэ 2000 “ногоон” даваад байсан бол өдгөө ийн хямдраад байна.
2023-06-26
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Дундговь, Өвөрхангай аймагт амжилттай хэрэгжлээ
Даралт ихсэх өвчнийг төдийлэн ойшоохгүй хандлага иргэдийн дунд бий. Цусны даралт өндөр байх нь зүрхний дутагдалд орох, тархинд цус харвах, зүрхний шигдээс болох эрсдэлтэй төдийгүй зүрх судасны шалтгаант өвчин монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог ажээ. Сүүлийн жилүүдэд цусны даралт ихсэх өвчин эрс залуужиж, хүн амын дунд хурдтай тархаж буй нь хөдөлгөөний хомсдол, жингийн илүүдэл, зохисгүй хооллолт, амьдралын буруу хэв маяг, стресс зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж буйг эмч мэргэжилтнүүд анхааруулсаар байна.
2023-06-26
МХБ 276.7 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ
МХБ-ийн өнгөрсөн долоо хоногийн арилжааны тойм статистикийг хүргэж байна. Зургадугаар сарын 19-23-ны өдрүүдэд таван удаагийн үнэ цаасны арилжаа, 10 удаагийн нүүрсний цахим арилжаа зохион байгуулж, нийт 276,725,986,085.2 төгрөгийн арилжаа хийжээ.
2023-06-26
Байгаль орчны төв лабораторийг өргөтгөн байгуулах нь
Манай улс БНСУ-ын Засгийн газартай хамтран “Байгаль орчны шинжилгээний төв лабораторийн чадавхыг сайжруулах төсөл” хэрэгжүүлж буй. Тэгвэл үүний хүрээнд төв лабораторийг Арцатын амны 3900 ам метр талбайд өргөтгөн барихаар болжээ. Барилгыг нь шинэчлээд зогсохгүй техник, тоног төхөөрөмжийг нь сайжруулж, инженер, техникийн ажилтнуудын чадавхыг дээшлүүлэн, хяналт шинжилгээг 100-гаас доошгүй үзүүлэлт (өдгөө 47 буй)-ээр өндөр түвшинд хийдэг болгох зорилт тавин ажиллаж байгаа гэнэ.
2023-06-26
Бодлогын хүүг 13 хувьд хэвээр үлдээв
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны өнгөрсөн баасан гаргийн хурлаар эдийн засаг, банк санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Инфляц улсын хэмжээнд өнгөрсөн сард 11.3, Улаанбаатарт 10.8 хувьтай байсан ч аажим саарах төлөв ажиглагджээ.
2023-06-26