Манай улсын гадаад өр 33.6 тэрбум ам.долларт хүрлээ
Түүнчлэн нийт гадаад өр дээрх хугацаанд 33.6 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 330.7, өмнөх улирлаас 23.1 сая ам.доллароор буурсан байв. Харин аж үйлдвэрийн салбарын индекс тайлант хугацаанд урьдчилсан гүйцэтгэлээр 211.1 болж, үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс 0.9 хувиар нэмэгджээ. Үнийн өсөлтөд нүүрс олборлолтын зардал 16.1, металлын хүдэр олборлолтынх 11.3, бусад ашигт малтмалынх 11 хувиар нэмэгдсэн нь түлхүү нөлөөлсөн гэнэ.
2023-06-19
Хулгайн замаар тээвэрлэсэн нүүрсийг ачихгүй
Зам, тээврийн хөгжлийн яамнаас Тавантолгой-Чойр чиглэлд автомашинаар нүүрс тээвэрлэхийг бүрэн зогсоох шийдвэр гаргасан. Мөн зургадугаар сарын 5-нд болсон зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг, даалгаврын дагуу УБТЗ-ын Чойр, Олон-Овоо, Шивээ-Овоо өртөөдийн ачилтын салбар замуудаас хулгайн замаар тээвэрлэж, буулгасан нүүрсийг ачихгүй байхаар шийдвэрлэсэн байна.
2023-06-16
Тонн зэсийн ханш 8500 ам.доллар давав
АНУ-ын инфляц буурснаас шалтгаалан ам.долларын ханш суларч, зэсийн хамгийн том хэрэглэгч БНХАУ-ын эдийн засгийн өсөлт эрчимжинэ гэсэн хүлээлт үүссэнтэй холбоотойгоор эл металлын ханш дээшилж, тонн нь 8509 ам.доллартой тэнцсэнийг “Reuters” дамжууллаа. Энэ нь өнгөрсөн баасан гаргийнхтай харьцуулахад 1.7 хувиар өссөн үзүүлэлт юм.
2023-06-16
Дайвар бүтээгдэхүүний үнэ жилд хоёр дахин өсжээ
“Хүчит шонхор” захад өчигдрийн байдлаар малын зүрх болон үхрийн гүзээ кг нь дунджаар 8000, бөөр 3000, хонины элэг ширхэг нь 2000 төгрөгийн үнэтэй байв. Богийн цувдайг 15 000-20 000, үхрийн хэлийг кг-ыг нь 18 000 төгрөгөөр борлуулж байлаа. Тэгвэл “Долоон буудал” орчмын махны дэлгүүрүүдэд цувдай дунджаар 25 000, үхрийн гүзээ кг нь 10 000, элэг 2500 төгрөгийн үнэтэй байгаа аж.
2023-06-16
Д.Баясгаланд барьцаалагдсан парламент
Өөрөөр хэлбэл, энэхүү нээлттэй сонсгол хийхгүй байгаа нь Монголын парламент “Бодь” -ийн Д.Баясгаланд барьцаалагдсан мэт ойлголтыг нийгэмд суулгаж байна. Тийм яриа ч улс төр, бизнес, хууль хяналтынхан дунд газар авчээ. Энэ үнэн бол “Бодь”-ийн Д.Баясгаланд Монголын парламент яагаад барьцаалагдсан нь сонин байгаа юм .
2023-06-15
“Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган” эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хоёр дахь удаагаа зохион байгуулж буй “Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган” өнөөдөр эхэллээ. Чуулганаар бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, тогтолцоог сайжруулах, сайн туршлага солилцох, бодлого, арга хэмжээгээ харилцан уялдуулахыг зорьж байна.
2023-06-14