Чанаргүй зээл 2.3 их наяд төгрөгт хүрэв
Манай улсын хэмжээнд өнгөрсөн сард мөнгөний нийлүүлэлт 30.1 их наяд төгрөгт хүрч, 2022 оны мөн үеийнхээс 9.9 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Түүнчлэн анхаарал хандуулах буюу чанаргүй, хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл дөрөвдүгээр сард 1.4 их наяд төгрөг болсон нь жилд 39 хувиар нэмэгдсэн дүн аж.
2023-05-16
ХААН Банк НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллана
Тогтвортой хөгжил, хүүхдийн эрх хамгаалал, хүртээмжтэй боловсролыг дэмжих чиглэлд ХААН Банк НҮБ-ын Хүүхдийн cантай хамтран ажиллахаар “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т өнөөдөр гарын үсэг зурлаа.
2023-05-16
“Уучлаарай, хүмүүс намайг түүнтэй андуураад байдаг юм”
Альберт Эйнштейн ХХ зууны эхний хагасын хамгийн алдартай хүн байв. Тэрбээр 1879 онд Германд төрж, 76 жил амьдраад 1955 онд АНУ-д өөд болсон юм. Амьдралынхаа сүүлийн 15 жилийг Америкт өнгөрөөсөн аж. Түүний амьдралын сонирхол татам баримтаас цөөнийг өгүүлье.
2023-05-15
Тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд урамшуулал олгов
Үүнээс гадна 2023 оны гуравдугаар сард малын түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн 1542 малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд олгох 1,379,952,000 төгрөгийн урамшууллыг олгох А/196 тоот тушаалыг ХХААХҮ-ийн сайд 2023 оны дөрөвдүгээр сарын 24-нд гаргасан аж.
2023-05-15
Эдийн засгаа өөд нь татах Рикардогийн онол
Дэвид Рикардо бол Адам Смит, Томас Мальтус нарын адил хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн нөлөө бүхий эдийн засагчид тооцогддог. Сонгодог буюу эдийн засгийн ухааны үндэс суурь болсон онолыг тавьсан тул зүй ёсоор ийнхүү хүлээн зөвшөөрөгддөг. Юу байна, түүгээрээ дайл гэдэг шиг аливаа улс орон харьцангуй давуу тал бүхий салбартаа анхаарал хандуулж, эдийн засгаа өөд нь татдаг гэх онол бол Дэвид Рикардогийнх юм.
2023-05-15
“Хас”, Худалдаа, хөгжлийн банкны олон нийтэд санал болгон гаргах хувьцааг бүртгэжээ
Энэ нь хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өсөх, хөрвөх чадвар сайтай шинэ бүтээгдэхүүний тоо нэмэгдэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх, оролцоо сайжрахад нөлөөтэй гэнэ. Мөн банкуудын үйл ажиллагаа ил тод, нээлттэй болох, урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэр бий болохын сацуу олон тулгуурт санхүүгийн тогтолцоо бүрдүүлэхэд ач холбогдолтой аж.
2023-05-15
Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын орон сууцаас 40 айлынхыг нь ашиглалтад орууллаа
Тухайлбал, эхний багц ажил буюу технологийн бус барилга байгууламжуудыг энэ оны гуравдугаар улиралд барьж дуусгах юм. Мөн атмосфер, вакум нэрлэгийн болон ханасан хий ялгах үндсэн технологийн байгууламжууд, 49 резервуар, бүтээгдэхүүн ачих буулгах вагон, авто эстакад зэргийн бүтээн байгуулалтыг ирэх онд эхлүүлэх аж. Ташрамд дурдахад, дээрх үйлдвэрийг 2025-2026 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.
2023-05-12
Унци алтны ханш 2030 ам.долларт хүрэв
Зах зээлд оролцогчид АНУ-ын инфляцын түвшнийг танилцуулахыг хүлээж буй энэ үед алтны ханш өссөн тухай “Reuters” дамжуулав. Эл үзүүлэлтийг тус улсын Төвбанк бодлогын хүүгээ ирэх сард нэмэх, эсвэл хэвээр үлдээх шийдвэр гаргахдаа харгалзан үзэх юм. АНУ өрийн таазтай холбоотой асуудлаа хэрхэн шийдэх нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг мөн татаж байгааг мэргэжилтнүүд дурджээ. Тус орны өрийн тааз 31.4 их наяд ам.долларт хүрээд байгаа гэнэ. Улс орнуудын эдийн засгийн нөхцөл байдал, эрэлт, нийлүүлэлтийн харьцаа зэрэг нь хөрөнгө оруулалтын найдвартай хэрэгсэлд тооцогддог алтны ханшид ойрын хугацаанд нөлөөлөх аж. Өчигдрийн байдлаар унци алтны ханш 2030 ам.долларт хүрсэн нь өнгөрсөн баасан гаргийнхтай харьцуулахад 1.45 хувьбуюу 30 “ногоон”-оор дээшилсэн үзүүлэлт юм.
2023-05-11
Үндэсний технологийн компаниуд уул уурхайн биржийн нэгдсэн систем хөгжүүлэх нь
Мөн “Эрдэнэс Ай Ти консорциум”-аас уул уурхайн экосистемд бүтээгдэхүүний спот, форвард, фьючерс арилжаа, опцион хэлцэл, тэдгээрийн төлбөр тооцоо болон тээвэр ложистикийн мөшгөлтийн цогц платформыг хөгжүүлснийг дурдав. Тус консорциумын ТУЗ-ийн дарга Д.Даваа “Нүүрсний биржийн цахим худалдаанд нүүрс нийлүүлэгч, тээвэрлэгч, ложистикийн компаниуд өөрсдийн системээр болон IT компаниудын нэгдлийн системээр оролцож болно” гэсэн юм.
2023-05-11
ХААН Банк эрүүл мэндийн аянаа энэ жил 6 аймагт хэрэгжүүлнэ
Үндэсний хэмжээний томоохон банкны хувьд ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд олон төсөл хөтөлбөр, аянуудыг уламжлал болгон хэрэгжүүлж ирснээс Хавдрын эсрэг үндэсний аян, Цусны даралт ихсэлтийн эсрэг аян өдгөө олон нийтэд хэдийнэ танигдаж, орон даяар иргэд, харилцагчид бодит үр шимийг нь хүртэж, эрүүл саруул болсон жишээ цөөнгүй билээ. Тэгвэл урт хугацаанд тогтвортой, үр дүнтэй хэрэгжүүлж буй эдгээр аяны энэ жилийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр ХААН Банк цамхагт боллоо.
2023-05-10
Гадаад худалдааны бараа эргэлт 7.7 тэрбум ам.долларт хүрэв
Манай улсын энэ оны эхний дөрвөн сарын гадаад худалдааны бараа эргэлт 7.7 орчим тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 50.4 хувиар нэмэгдсэнийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, 5.1 тэрбум “ногоон”-ы бараа, түүхий эд борлуулж, 2.6 тэрбумаар үнэлэх бүтээгдэхүүн худалдан авч, экспортын орлого импортын дүнгээс 2.4 тэрбумаар давжээ. Экспортын орлогын 88.7 хувийг эрдэс бүтээгдэхүүн, 4.1-ийг нь үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, хоёр хувийг нь ургамлын гаралтай бүтээгдэхүүний борлуулалтаас бүрдүүлсэн байна
2023-05-10
Инфляцын түвшин 11.3 хувь болжээ
Улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сард өмнөх жилийн мөн үеэс 11.3, 2022 оны эцсээс 4.7, өнгөрсөн сарынхаасаа 1.3 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Инфляц өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 17, согтууруулах ундаа, тамхиных 8.1, хувцас, бөс бараа, гутлынх 13.2, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшнийх 6.7 хувиар дээшилсэн нь голлон нөлөөлжээ.
2023-05-10
Экспортолсон нүүрсний хэмжээ 20 сая тоннд дөхөв
Манай улс 2023 он гарснаас хойш өнгөрсөн пүрэв гаргийн байдлаар 19.77 сая тонн нүүрс экспортолсон дүн гарсныг УУХҮЯ-наас танилцууллаа. Энэ нь өмнөх жилийн мөн үеийнхээс 15.74 сая тонн буюу дөрөв дахин илүү үзүүлэлт гэнэ. Манай улс энэ онд 36.5 сая тонн нүүрс экспортолно хэмээн өмнө нь төсөөлсөн билээ. Мөн дээрх хугацаанд 495.1 мянган тонн зэсийн баяжмал нийлүүлсэн нь 2022 оныхтой ойролцоо буюу хоёр хувиар өсжээ. Бас 1.78 сая тонн төмрийн хүдэр, баяжмал худалдсан нь 70 хувиар нэмэгдсэн гэсэн үг. Төвбанк 3.27 тонн алт худалдан авсан байна. Монгол Улсын эрдэс бүтээгдэхүүний экспорт өдгөө дунджаар 41 хувьд хүрчээ. Тодруулбал, нүүрснийх 54.2, зэсийн баяжмалынх 35.4, төмрийнх 21.2, алтных 16.3, газрын тосных 24.9, цайрынх хамгийн өндөр буюу 69.4, хайлуур жоншных 64.3 хувьд хүрсэн аж.
2023-05-09
ХААН Банк БНСУ-ын Шинхан банктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Харилцагчдын хэрэгцээ шаардлага өдрөөс өдөрт өөрчлөгдөж байгаа өнөө үед дэлхийн санхүүгийн байгууллагуудын хэрэгжүүлж буй томоохон санал санаачилга, цахим өөрчлөлтийг харилцан дэмжиж, хамтран ажиллахаар ХААН Банк БНСУ-ын Шинхан банктай дижитал шилжилтийн стратегийн түншлэл чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
2023-05-09
ХААН Банк “Шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө зарлалаа
ХААН Банкны тогтвортой хөгжил, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сангаас оюутнуудын сурах эрмэлзэл, хүсэл тэмүүллийг дэмжиж сурч хөгжихөд нь боломж олгох зорилгоор “Шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө 17 дахь жилдээ зарлалаа.
2023-05-08