Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

207 дугаар байрыг буулгах ажил 70 хувьтай үргэлжилж байна

Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр дэлбэрэлтэд өртсөн. Тухайн үед тус байрыг дахин засварлахгүйгээр нурааж, шинээр барих шаардлагатай гэсэн улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж байв. Ингээд "Барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр" НӨААТҮГ байрыг буулгаж байна. Өнөөдрийн байдлаар барилгыг нураах ажил зургаадугаар давхартаа буюу 70 хувьтай үргэлжилж байна. Иргэдийг хохиролгүй болгох үүднээс барилгыг буулгах хөрөнгийг эхлээд нийслэлийн төсвөөс гаргаж, шүүхийн шийдвэр гарч, гэм буруутай этгээдийг тогтоосны дараа гэм буруутай этгээдээр төлүүлэх юм. 
2025-11-18

Байгалийн шилдэг гэрэл зурагчдыг шалгаруулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын байгалийн шилдэг гэрэл зураг-2025” олон улсын уралдааны шилдгүүдийг өчигдөр шалгарууллаа. Тус уралдааны “Зэрлэг амьтан” төрөлд гэрэл зурагчин Г.Батсүхийн “Ой дахь чимээ” тэргүүн байрын шагнал хүртсэн бол Э.Мөнхбаярын “Шунал” бүтээл удаалжээ. Гуравдугаар байрт Б.Баатарсүрэнгийн “Говийн зэрлэг адуу” зураг шалгарсан байна. Мөн “Ахуй” төрөлд Э.Буянзаяа “Хайрын мадгирал” бүтээлээрээ тэргүүлсэн бол хоёрдугаар байрын шагналыг гэрэл зурагчин Б.Эрдэнэбулган “Бүргэдийн анчид”- аараа хүртжээ. Түүнчлэн гуравдугаар байрт гэрэл зурагчин М.Ганзоригийн “Өглөө” хэмээх бүтээлийг шалгаруулсан байна.
2025-11-18

Гол, нуурын мөс цөмөрч, автомашин живжээ

Гол, нуур мөстөж, мөсөн бүрхүүл тогтсон ч явганаар болон автомашинтай зорчих, тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байгааг онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүллээ. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд мөс цөмөрсөн хоёр дуудлага онцгой байдлын байгууллагад ирүүлжээ. Хөвсгөл аймгийн Түнэл сумын Цэнгэл нуур дээгүүр зорчиж явсан зургаан хүнтэй гурван автомашин мөсөнд цөмөрсөн байна
2025-11-18

Г.Сэр-Одын нэрэмжит шагналтнууд тодорлоо

Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсэн өдөр өчигдөр тохиож, энэ хүрээнд Монголын уран зохиолын залуу авьяастнуудад олгодог Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналтнуудыг тодрууллаа. Яруу найргийн төрөлд Тө.Бямбасүрэн, М.Дэвээжаргал, Ч.Ренчиндорж, Э.Бүжинлхам нар энэ жилийн шагналыг хүртэхээр болжээ. Тэгвэл хүүрнэл, баримтат уран зохиолын төрөлдТ.Хонгорзул, хүүхдийн зохиолын ангилалд Б.Төрмөнх Г.СэрОдын шагналтан болж байна. Кино, жүжгийн зохиолын төрөлд Т.Номуунзул, уран зохиолын орчуулгын ангилалд Б.Дэлгэрмаа нар шалгарсан бөгөөд шагналыг ирэх оны нэгдүгээр сарын 9-нд буюу МЗЭ-ийн ойн өдрөөр гардуулна.
2025-11-18

“365 Анхаарч хайрлая” аян эхлүүллээ

Улсын хэмжээнд энэ оны эхний арван сарын байдлаар 41 844 гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Үүнээс 2128 нь хүүхэд хохирсон гэмт хэрэг бөгөөд 69.2 хувь нь Улаанбаатар хотод, 30.8 нь орон нутагт болсон байна. Иймд Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх алба болон “Прэмиум нексус CU”, “Дижитал концепт GS25” байгууллагынхан хамтран “365 Анхаарч хайрлая” аяныг эхлүүллээ. Эл аян нь асран хамгаалагчдын хариуцлагыг нэмэгдүүлж, хүүхдийн хүмүүжилд эерэг байдлаар нөлөөлөх, нийгмийн дуу хоолойг нэгтгэх зорилготой бөгөөд энэ сарын 12- ноос эхлэн 21 хоногийн турш үргэлжлэх юм. Ингэхдээ эцэг, эхийн үүрэг хариуцлага, хүүхдийн хүмүүжил төлөвшил, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх гэсэн үндсэн гурван чиглэлээр зохион байгуулж буйгаараа онцлогтой аж.
2025-11-18

Британид ирэх жилээс амьтан дээр туршилт хийхийг зогсооно

Британийн Засгийн газраас шинжлэх ухааны туршилтуудыг амьтан дээр хийхийг үе шаттайгаар зогсоож, оронд нь дэвшилтэт технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх зорилготой 98 сая ам.долларын төлөвлөгөө танилцууллаа.
2025-11-18

Шүүгч Ц.Амаргэрэлд огцруулах сахилгын шийтгэл оноожээ

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэлд холбогдох гомдлыг Шүүхийн сахилгын хорооны өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар хэлэлцээд огцруулах шийтгэл оноожээ. Түүний эсрэг гомдлыг Э.Ариунтулга гэх иргэн гаргасан аж. Тэрбээр 2022 оны хавар төрсөн ахынхаа аминд хүрсэн хэрэгт холбогдон шалгуулсан нэгэн бөгөөд түүнд тухайн үед нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм байна.
2025-11-18

“Оюутолгой”-н ТУЗ энэ долоо хоногт гүйцэтгэх захирлаа томилно

“Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) энэ долоо хоногт хуралдах товтой байна. ТУЗ-ийн хурлаар компанийн гүйцэтгэх захирлын томилгоо зэрэг хэд хэдэн онцлох асуудлыг хэлэлцэх аж. Одоогийн удирдлага Дэйрдрэ Лингенфелдэр ирэх сард үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөр болсон тул шинэ гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт компанийн түвшинд өрнөөд байгаа юм.
2025-11-18

АНУ-ын Засгийн газрын “тэг зогсолт” дуусгав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп төсвийн төсөлд гарын үсэг зурснаар 44 хоногийн турш үргэлжилсэн Засгийн газрын “тэг зогсолт” дуусгавар болжээ.
2025-11-17

Мэдээлэх үүргийг хуульчилж заавал биелүүлэхийг зөвлөв

ХЭҮК, “Глоб интернэшнл төв” төрийн бус байгууллага (ТББ), Канадын “Хууль ба ардчилал” төвтэй хамтран гүйцэтгэсэн “Мэдэх эрх, нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт” судалгааны урьдчилсан дүнг танилцуулах хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулав.
2025-11-17

3.7 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт гурван удаа бүртгэгджээ

Өмнөговь аймгийн Манлай сумын төвөөс баруун урд зүгт, 75 км зайд уржигдар 10.39 цагт газар 4.0 магнитудын хүчтэй хөдөлжээ.
2025-11-17

Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг цахимжуулж, “И-Монголиа”-д нэвтрүүллээ

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хүнс, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, боловсрол, эрүүл мэндийн зэрэг 20 600 байгууллагын 150 мянга орчим ажилтан, албан хаагчийг ажил, мэргэжлээс нь шалтгаалан жилд 1-2 удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд тогтмол хамруулдаг.
2025-11-17

Төөрсөн, аюул, осол тохиолдсон үед “аврах” гурван үгт хаяг

Төөрсөн, аюул, осол тохиолдсон үед “аврах” гурван үгт хаяг
2025-11-14

Ажлын байран дахь “халдвар”

Сүүлийн үед дэлхийн хэмжээнд жижиг, том гэлтгүй байгууллага, компаниуд нийгмийн түгшүүрт үзэгдэлтэй тулгарч байгааг мэргэжилтнүүд онцлох болсон. Энэ нь чимээгүй хагарал. Хүмүүс, тэр дундаа залуу, идэр насныхан ажиллах сонирхолгүй, эрхэлж буй хөдөлмөр, үйлсээсээ залхах хандлагатай, үүнээс улбаалан ажил “алах” нь түгээмэл байгааг quiet cracking буюу чимээгүй хагарал, чимээгүй шаталт хэмээн томьёолох болжээ. Өнөөгийн ийм чиг хандлага өмнө нь хөдөлмөрийн зах зээлд ажиглагдаж, мөн л quiet quitting буюу чимээгүй халах синдром хэмээн то-дорхойлж байсан ойлголтыг “залгамжлах” нийгмийн таагүй үзэгдэл юм.
2025-11-14

Хүүхдийг зам, тээврийн ослоос сэргийлэх “Шар дарцаг” аянд нэгдээрэй

Нийслэлийн ЗДТГ-аас санаачлан нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албатай хамтран “Шар дарцаг” аяныг тав дахь жилдээ зохион байгуулж байна. Эл аяныг энэ сарын 7-ноос арванхоёрдугаар сарын 7-ныг дуустал нэг сарын хугацаатай эхлүүлж буйгаа өчигдөр мэдээлэв
2025-11-14

Улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг илрүүлж, арилгуулж байна

Улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг илрүүлж, арилгуулж байна
2025-11-14

Ингэний ариутгасан сүүний кодексийн олон улсын стандартыг батлахыг дэмжлээ

Олон улсын хүнсний стандартчиллын байгууллага болох Кодекс алиментариус комиссын 48 дугаар чуулган Италийн Ром хотноо энэ сарын 11-нд болж өндөрлөлөө. Тус хуралдааны үеэр Монгол Улсын дэвшүүлсэн “Ингэний ариутгасан сүүний кодексийн стандартын санал”-ыг хэлэлцэн зөвшилцсөний үндсэнд нийт 39 улс албан ёсоор дэмжиж, комисст бүртгэсэн байна. Энэ нь монголчуудын хувьд шингэн хүнсний стандарт бие даан боловсруулан, батлуулж буй анхны тохиолдол гэв.
2025-11-14

Дүүжин замын тээврийн төслийн бүтээн байгуулалтад НОБГ хамтран ажиллаж байна

Дүүжин замын тээврийн төслийн бүтээн байгуулалтад НОБГ хамтран ажиллаж байна
2025-11-14